БЕРЛИН, 2024 оны хоёрдугаар сарын 7 /Reuters/. Герман, Монгол улсууд бодлогын хэд хэдэн чиглэлээр, тэр дундаа уул уурхайн салбарт илүү нягт хамтран ажиллахын тулд харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ахиулна.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад айлчлах үеэрээ байгалийн баялгийн арвин нөөцтэй тус улстай холбогдох гэрээг лхагва гарагт байгуулах ажээ.
Үүний зэрэгцээ Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр сонгогдох гэсэн Германы хүсэл эрмэлзлийг дэмжинэ гэдгээ илэрхийлэхийг хүсэж байна. Герман улсын зүгээс Зүүн Азийн тус улсад шүүх, эрх зүйн орчныг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа юм.
Түүнчлэн Монголын салхи, нарны эрчим хүчний асар их нөөцийг ашиглан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь тус дөхөм үзүүлэхийг зорьж байна. Герман улс мөн чанартай боловсрол олгох, жижиг дунд компаниудыг сурталчлахад туслах сонирхолтой байна.
2011 онд буюу Канцлер Ангела Меркелийн үед Герман, Монголын хооронд түүхий эдийн гэрээ байгуулагдаж байсан юм. 2022 онд Монгол Улсын Ерөнхий сайд ХБНГУ-д айлчлах үеэр Канцлер Олаф Шольц Хятад, ОХУ-ын хооронд оршдог байгалийн баялаг арвин нөөцтэй тус улстай нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн билээ.
Гэрээнд гарын үсэг зурах албан ёсны шалтгаан бол ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй явдал юм.
Ерөнхийлөгч Ф.Штайнмайер Азид хийж буй зургаа дахь удаагийн айлчлалаараа тус улсад хүрэлцэн ирээд байгаа бөгөөд түүнийг Гадаад хэргийн сайд Тобиас Линднер дагалдан явж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0