Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс их уншдаг. Муугүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв. Үргэлжлүүлье.
Заавал дэлхийн III дайн энэ тэр гэж нэрлэх хэрэг байна уу? Оросын дэгдээсэн дайн дэлхийн дроны, гибрид, зөөлөн хүчний дайн болж хувираад байгааг заавал III дайн гэж дугаарлах хэрэг байна уу? “Ах нар” заавал ялж байх ёстой гэсэн фанатууд манайхны дунд мэр сэр байдаг ч яг үнэндээ Орос нь Украины фронт дээр лав хүн хүч, зэвсэг техник, ар тал, хангалт үйлчилгээний гээд бүх үзүүлэлтээр шившгийн ялагдал хүлээж байна. Технологийн өрсөлдөөнд дрон, нисэгчгүй онгоцны үйлдвэрлэл хэрэглээгээр Орос илт хоцрогдож байна. Өөдлөх нь юу л бол.
Баримт. Bloomberg: Украин нь одоогоор жилдээ 4 сая орчим дрон үйлдвэрлэж байна. Энэ нь НАТО-гийн бүх гишүүн орнуудын дроны үйлдвэрлэлийг нийлүүлснээс өндөр байх магадлалтай.
Жишээ нь НАТО-гийн голлох гүрэн АНУ гэхэд л жилдээ цэрэг-дайны зориулалт бүхий 100 мянган дрон үйлдвэрлэдэг. 2022 онд Орос халдаж ороход Украинд дрон боловсруулж үйлдвэрлэдэг ердөө 10-хан компани байсан бол одоо 500 хүрсэн. Тэд бүх төрлийн дрон үйлдвэрлэж, заримыг нь экспортонд гаргаж байна.Украины дроны цэргийн командлагч “Мадяр” хочит Роберт Бровди дроноор байлдсаны “гайхамшиг”-ийг ингэж ярьжээ. Нэгэн тулалдаан биш, нэг хэсэг тулалдаан бололтой. Тэрээр: Бид 27 хүнээ алдсан. Үүний хариуд бид 24 895 орос цэрэг болон 76 950 зорилтод байнуудыг устгасан, харьцаа1:1000. Энэ бол бүрэн зэвсэглэсэн армийн 2 корпустай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл манайх нэг хүнээ алдахад тэд 1000-ыг алдсан байна. Тийм ээ, бид ч бас дроны армитай болох хэрэгтэй. Орчин цагт гинжинд тарж гүйдэг тэнэг тактик хол явахгүй. Харанхуй шөнөөр давшаад ч нэмэргүй болсон. “Бид монитор, табын өмнө зэвсэг биш “хулгана” атгаад тэмцэж чадах авхаалж самбаатай, гар толгой хоёр нь зэрэг ажилладаг цахимд мэргэжсэн залуусыг хайж байна” гэсэн зар түгээсний дараа 7-хон хоногт 5000 өргөдөл хүлээн авсан. Нийт ажлын байр 15 мянга байгаа гэжээ.
Украины сөнөөгч дрон хөгжлийн ямар түвшинд очсоны ганцхан баримт нь орон сууцны барилга руу оросын “шахед дрон” мөргөхөөс нь ердөө нэг секундын өмнө сөнөөж чадсан явдал юм. Магадгүй хэдэн зуу, адаглаад хэдэн арван украин хүний эрдэнэт амь аварчээ.
Өөр хоёр гурван баримт. Их хөгжүүлбэл Орост өөрт нь тун халгаатай тухай баримт. ОХУ-ын Кострома мужийн Волгореченск хотод хамгийн хүчирхэг станцуудын нэг болох Костромын цахилгаан станц украины дроны довтолгоонд өртжээ. Тэр станц Оросын төв бүс нутгийн үлэмж хэсгийг цахилгаанаар хангадаг, бас батлан хамгаалахын онц чухал ач холбогдолтой аж үйлдвэр, байгууламжийг эрчим хүчээр хангадаг байсан нь саатжээ. Саатал Орост том дарамт гарлага авчирчээ. Саяхны ганц шөнө Украины тусгай ажиллагааны хүчнийхэн Крымын Гвардейск дэх “Гвардейская” нефтийн агуулахад цохилт өгчээ. Танк болон нефтийн бүтээгдэхүүн ачсан вагон цистерн тээвэрлэж явсан хоёр галт тэрэгний цуваа сүйрчээ. Украины тусгай ажиллагааны хүчний дронууд Донецк мужийн цэргийн аэродром дахь “Герань-2” баазад нь оросын шахед дроны агуулахыг дэлбэлжээ. Тэнд 1000 хүртэлхи тооны шахед дрон, 1500 гаруй байлдааны нэгж хэсэг байсны сацуу түлшний агуулах, дрон хөөргөх байгууламжууд бүрэн шатаж, эрчим хүч, холбооны систем нь гэмтэж, оросын давшилтад бөөн гай тарьжээ.
Одоо ид үхэлдэн алалдан байлдаж буй Покровск хот дотор украины батлан хамгаалах хүчнийхэн оросуудыг байр байшин, орц хонгил бүрт илрүүлж, устгаж цэвэрлэж байгаагийн сацуу оросын нисэгчгүй онгоц-дроны багийнхныг илрүүлж устгахад онцгой анхаарч байгааг “Восток” хүчний бүлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Украинд америкийн зэвсэг худалдан авах “Ukraine Prioritized Requirement List” гэх санаачилга эрчимтэй урагшилж байна. АНУ-ыг хөдөлж ядаж байх хойгуур Томагавк далавчит пуужингаас дутахгүйгээр барахгүй илүү хол тусгалтай Фламинго пуужингаа зэвсэглэлдээ орууллаа. Украины түнш орнуудаас дээрхи санаачилгын хүрээнд цуглуулж авч нөөцөлсөн мөнгөний дүн хэдийнээ 2.8 тэрбум долларт хүрсэн, энэ нь Украины зэвсэгт хүчнийг бэхжүүлэх “Америкийн 5 багц зэвсэг” бүрдүүлэхэд хүрэлцэхүйц болжээ.
Сүүлчийн шинэ мэдээ. Эстон улс оросын нисэгчгүй онгоцуудыг устгах бичил пуужин бүтээжээ. “Марк 1” пуужинг батлан хамгаалахын “Frankenburg Technologies” компани бүтээсэн бөгөөд тэр нь ердөө 65 см урт, 2 км дотор бай устгана, эхний зэвсгүүдээ Украинд өгч туршуулна хэмээн “The Telegraph” мэдээлжээ.
Хариуд нь Орос хөгөө чирч байна. Оросын нутаг дэвсгэр тэр чигтээ Украины дроны довтолгооны ил задгай тавцан болсон тул бүх Орос даяар “резервист” гэгчдийг хуу татаж, 15 өдөр сургуулилаад 45 хоног дэд бүтцүүдээ хамгаалуулах эргүүл харуулын ажилд дайчлах гэж байна.
Ингэснээрээ Орос орон тэр чигтээ бүслэгдсэн хаалттай цайз бэхлэлт болох ба Кремлийнхэн болзошгүй үймээн самуун, бослого тэмцэл, дургүйцлийг өөрсдөөр нь даруулах шинэ төрлийн зэвсэгт хүчинтэй болохоор байна. Дэглэмээ аварч үлдэхийн тулд бүслэгдсэн цайзын түүхээ сэргээж дээ. Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. Дайныг ялалтаар дуусгах тухай, Барууны орнуудыг пуужиндаж сөнөөх тухай Оросын улс төрчид, суртал нэвтрүүлэгчдийн яриа мэдэгдэл бол инээдэм онигоо болж дууслаа. Цаана чинь дроны их дайн өрнөж байна. Орос яаж ч чадахгүй аргаа барж байна.
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Пүрэв - 12 сарын 04,
2025

Сэтгэгдэл83
Попровск бууж өгчээ. 🇷🇺🇷🇺🇷🇺🎆🎆🎉🎊
Гях,,гяхх,,,гяхх,,,,ичихгүй худлаа шаах юмдаа,,,,бөгспутин шиг,,,,
ЭРХЭМ ХОШУУЧИЙН АМРЫГ ЭРЬЕ,,,баярлалаа,,,бас дахин бичээрэй,,,СЛАВА УКРАИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,оросын улаан алуурчин фашистуудад мөхөл сүйрэл,,,,
Ямар худалч пизда вэ.
Миний л санаж байгаагаар Покровскийг эзэлж авах гэж 2024 оны 8-р сараас л үзэж байх шиг байна…..орос гахайнууд өчнөөн мянган хүнээ алуулаад хүүрээр нь уул овоо босгоод ч Покровскийг эзэлж авч чаддаггүй ээ
ЭРХЭМ ХОШУУЧ ЯМАР СУЛХАН ЮМ БИЧСЭН ЮМ БЭ . ИЛҮҮ ХҮЧТЭЙ ЮМ БИЧЭЭРЭЙ. АМЖИЛТ
Оросын фашистууд худлаа хуцаж амаараа л байлдан ялж чадна. Покровскод оросууд эсрэг талаа тогоонд оруулж бүслэн яллаа гэж яаж худлаа хуцаж чадаж байнаа!! Гэтэл оросууд Покровскод 250 000 цэргээ хядуулчихлаа. Нөгөөбүслэлт, тогоонд оруулсан нь шал худлаа болж шившгээ дэлгэлээ. Одоо Кремльд бөөн хэрүүл.... Нөгөө Лавроваа хөөчихсөн бололтой. Харагдахгүй болсон. Энэ нь орос өнгөрлөө гэсэн үг. Худлаа их хуцвал үнэнд гүйцэгдэж мөхдөг жамтай.
Украйнд Оросын олигархи баячууд, улс төрийн дарга нарын хүүхдүүд очиж байлдаагүй л дээ! Жирийн эгэл иргэдийн л хүүхэд залуучуудыг дайчлан Украйнруу хөөж дайчлан амийг нь золиослож байгаа юмаа. Хайран Орос залуучууд, цэл залуугаараа үхэцгээж байна! Оросын олон мянган аав ээж, амраг хань, үр хүүхдүүдийг үхэл хагацал, уй гашуунд автуулан байж дайн хийх нь хэнд, юунд хэрэгтэй юм бэ? Жирийн иргэд, ард түмэнд түйч хэрэгтэй юм байхгүй! ! Зөвхөн Оросын эрх баригчидад л ялалт гэсэн том уриа, тэнэг магтаал сайшаал л хэрэгтэй байгаа л даа! Ардын хүүхдийн амь нас үхэлийг, малын бой нядалгаа адил л огт тоохгүй ч үгүй!
Чи бол зүгээр л бөөс. Украйнд очиж дроноор байлдаж үзээд ир
Nowar чинь дайн хэрэггүйээ л гэсэн үгштээ. Харин чи дайн хүсдэгээрээ Украйнд очиж орос, энэтхэг, хойд со, африк андуудтайгаа мөр зэрэгцэн байлдаач!
Гадаадад амьдардаг зарим гарууд илт долоох юм.
Азийн дайсан Орос уул нь гадаад л даа.
красно армщйск купянск бууж өгч байна красно армескийн бүрэ бүслэгдсэн хотын төвд орсууд эзэлчихээд байна украйнд хээл хахууль авилгал зеленскийг тойрон дуулиант явдал болж байна порошенко тергүүтэй зеленский огцор гэж байнаа бүслэлтэнд бууж өгсөн цэргүүд украйны талаар маш муухай мэдүүлэг өгч байна фронтын тэргүүн шугамд нийтдээ арван хэдэн мянган хүн бүслэгдээд байна английн тагнуулууд орсын кинжал тээвэрлэсэн нисэгчид дөрвөн мянган долларын төлөө румыны барууны аэродром дээр буухыг санал болгожээ орсын шонхор шинэ сөнөөгч шинэ кинжалыг баруунд гаргаж эх орон ард түмнээсээ урвахыг хүссэнгүй англи тэргүүтэй хөрөнгөтнүүд аргаа барж байна урсула фондерленээр удирдуулсан орсын шинэ зэвсэг олж авах нийт ёвропийн тагнуулын газар байгуулж байна барууныхан бууж өхийг хүсэхгүй улайрсаар цөмийн дайнд хүрэх төлөвтэй
зоригтой шааншдээ,,,урамтайшдээ,,,конашенков шиг,,,,
Баримтаа гаргаад ир. Гэхдээ Оросынх биш шүү. Тэр худлаа байдаг юм.
Зөвлөлтийн армийн түүхийг мэднэ гэж байна ! би ч бүгдийг мэднэ ! Тэгвэл 43 оны намар армийн гёнөрал Ватитуныг хэн алсан юм ! укрианы бандёрууд ! Одоо давшиж ялж байгаа учир Бүүдэн цөмийн зэвсэгээ хэрэглэх бодолгүй байна хойшлуулчихлаа ! Покровс буюу красноармийскд укрианы 20 мянган цэрэг одоо тогоонд орчихсон байна тэд тэндээс гарахгүй ! үхэх юмуу бууж өгнө ! Орос ч гэсэн дрон ихээр хийж байна ! Одоо цэрэг бүр хоёр дронтой байх ёстой гэсэн зарчим үйлчлээд ихээр нийлүүлж байна ! Гранат зүүсэн дроныг одоо укрианы цэрэг нэг бүрийн толгой дээр хүргэх уриа дэвшүүлчихсэн байна ! Хуучин Будённын морин цэрэг ! дараа нь Рыбалкогийн танк байдаг байсан бол одоо дронуудын дайн болж байна гэдэг чинь үнэн ! Ингэхэд опёративын мэдлэгтэй бэлтгэл хошууч маань нийтлэл бичээд Монгол дахь укрианы элчин сайдын яамнаас мөнгө авдаг уу ! авдаггүй бол аваач ! Номиндарь авгай нэг нийтлэлд 100 доллар авдаг ш дэ ! сүүлдээ чанар мудсан худлаа бичээд гээд 90 ийг өгдөг гэсэн ! зураач Лондон бас авна !
Мясник хулгайч жуковыг бодвол Генерал Ватутин чинь жинхэнэ цэргийн жанжин байсан юмшүүдээ,,цэрэг офицерүүдээ ихэд хайрлаж гамнадаг байжээ,,,,,германчууд “””гроссмистер””” гэдэг байсан юм гэдэг,,,,шархдаад,,,цусны бохирдлоор нас барсан юмлдаа,,,оросууд мэс засал амжилттай хийсэн гэж шаадаг юм билээ,,,украин үндэстэн,,,оросууд нухчихсан байхөө,,,
Баримтаа гаргаад ир.
Битгий худлаа юм бичээд бай. Мэдрэл минь.
Амжилт дүүдээ, би маш бахархлалтайгаар чиний бичлэгүүдийг уншдаг
эрдэнэт үйлдвэрийг орсууд барьж өгсөн монголыг тэжээж ирсэн ганц саалийн үнээ шүү цэдэнбал филаьовын хүчээ оюу толгойн гучин дөрвөн хувийн зээлийн мөнгөний хүү гэж өдөр бүр яаж төлж байна 100 хувь зэс алтыг үнэгүй авч байна монголын нисэхийн зуун жилээр батсайхан хушуучийн дээгүүр миг бариад орой руунь шээгээд өнгөрч билээ
Мал цаашаа
Эрдэнэт үйлдвэр 1976 онд ашиглалтанд ороод,,,1991 он хүртэл монгол улсад ямар ч татвар ашиг өгч байгаагүй төдийгүй монгол улсын төсөвөөс зээлийн хүү татаас авч асар их хэмжээний дарамт болж байжээ,,,1991 оноос хойш бага хэмжээний ашигтай ажиллаж байгаад оросын эзэмшилийн 49 хувь монгол улсад шилжин ирснээр монгол улсад ашигаа өгч эхэлжээ,,,,
эрдэнэтийг гаргаж тавинаа оюу толгойн хахууль авсан хулгайчдаа
Ойр ойрхон бичиж байгаарай амжил
Хөгийн боловсролгүй новш зайл чам шиг юмнууд цэргийн дарга болдог юм боловсролгүй
Чи өөрөө,,,ЮУ вээ,,,ямар боловсролтой орк вэ,,,
Чи бич л дээ, нэрээ нуулгүй.
Орос улс НАТО болон барууны 50 гаруй улстай ганцаараа байлдаад ялж байгааг тэд хүлээн зөвшөөрч эхлээд байна.
Эмээ уу,,,дебиль ээ,,,,
жижиг украйныг дийлээгүй 4 жил путлерчууд НАТО гийн 50 улстай байлдсан бол путлерчууд өдийд байхгүй дайн амархан дууссан байх байсан
ха ха ха, хэ хэ хэ
Сарын өмнө гадаадын өвөрмөц жижиг нийтлэл гарсан Украйнд 700000 гаруй рашист оркууд бий Эдгээрээс Путлерийн рашистууд 100000 оркуудыг 2024 оноос хойш эзлэх гэж оролдож байгаа Попровск хотод яагаад төвлөрүүлэв асуултанд мэрэгжилтэнүүд олон таамаглал дэвшүүлсэн Эдгээрээс хамгийн ортой нь Путлерийн тойрон хүрээлэгч нарын нэгэн нь Пригожин 2 бослогыг нуух гэсэн халхавч таамаглал юм Эрүүл сэтгэлгээтэй орос генералууд ямар ч ач холбогдолгүй Попровск хотыг эзлэхээс татгалзаж цэргийн амьд хүчээ хэмнэхийг шаардаж шүгэл үлээсэн үгийг путлерийн рашистууд сонсдоггүй үйлдэл нь украйнчуудад том боломж өгч олон оркуудыг устгах урхинд оруулж байна гэсэн байсан Таамаглал ирэх онд үнэн болбол орос улсад иргэний дайн болох магадлал маш өндөр
Покровск,,,, орос золбин эрсийн цусан далайд умбаж байнаа,,,,
Slava Ukraine, bravo major
Хүшууч маань аргагүй л нэг цэргийн мэдлэгтэй офицер гэдгээ харуулах юм аа. Энэ хүн Украйн, Орос хоёрыг хоюуланг нь мэддэг нь илэрхий байдаг. Таамаг биш баримт гаргаж ирээд бичдэг. Итгэхээс аргагүй.
покровск купянск уначихлаа одоо даалуу шиг бүх фронт унана гэж ёвропчууд америкууд бичиж байна покровскод рот батальон взводоороо орсын орсын дроны хамгаалт доор бууж өгч байна элитүүд бууж өгч байна фронтын шугам өнөө маргаашгүй хоёр мянган км-т нурахнээ орсын ялалт ойртсоор байна орсын миг су-г кинжал тогтоох аргагүй болжээ урвуулах вербовать бүтсэнгүй
би ч гэсэн украйнд цэргийн сургууль төгсөгч орос украйны ялгааг сайн мэднэ санаа нэг
Украйны амжилт улам их нэмэгдээсэй, түрэмгий нохой орос сөнөөсөй!
Хөөрхий украинчуудыг хөөргөж, удаан байлдуулж дуусгаж яах гээв?
Gants Orosiin Propaganda sonsdog baij bolohgvi. Svvliin ved Orosuud Hudal medee medeelleer bulj baigaa ni yamar zorilgotoig oilgohgvi Tenegvvd ih baih yum. Olon niitiig hamarsan Aidsiig darj Zaluusiig Tseregt olnoor ni tatah gesen gants l zorilgiig aguulj baigaa. Bidend hoorondoo Margaj Hereldeed baih yamar ch shaardlaga baihgvi. Alivaa asuudliin tsaad Zorilgo ni yu vee? Erduu l oilgood avahad l boloo...
Оросын фашистууд худлаа хуцаж амаараа л байлдан ялж чадна. Покровскод оросууд эсрэг талаа тогоонд оруулж бүслэн яллаа гэж яаж худлаа хуцаж чадаж байнаа!! Гэтэл оросууд Покровскод 250 000 цэргээ хядуулчихлаа. Нөгөөбүслэлт, тогоонд оруулсан нь шал худлаа болж шившгээ дэлгэлээ. Одоо Кремльд бөөн хэрүүл.... Нөгөө Лавроваа хөөчихсөн бололтой. Харагдахгүй болсон. Энэ нь орос өнгөрлөө гэсэн үг. Худлаа их хуцвал үнэнд гүйцэгдэж мөхдөг жамтай.
Энэ Путиний дайн яаж дуусах нь хамаагүй, хамгийн эцэстнь украйн болон орос хүмүүсийн цаашдын алалцаан хядалцаан , өшөө авалт лав 100 жил үргэлжилнэ
Харамсалтай
Энэ Путиний дайн яаж дуусах нь хамаагүй, хамгийн эцэстнь украйн болон орос хүмүүсийн цаашдын алалцаан хядалцаан , өшөө авалт лав 100 жил үргэлжилнэ
Why they waring,?. They are the same (one) nations!. It needs for to seel manifacture and use drons!...
Үнэн л дээ! Цагийн бдал ийм бна. Оросын дотоодод бол дарь уугиж бна шүү!
Бэлтгэл хошуучаас дээш ахиагүйг бодоход толгой гэж энэ бичсэн шигээ дүнгүү гар болоод 1 хадааснаас дээш гарсангүй.Бэлтгэл хошуучаасаа ич.
Цэрэг, армийн талаар юу ч мэдэхгүй байж бага донгос.
Оросууд одоо Сибирээс Хятадуудад бэлэглэх хэрэгтэй
Бэлтгэл хоолны сав л баыж дээ.
Орос ялж болох ч дэлхийн хаана нэг газар хэд гурван Укриан хүн үлдэж таараа. Энэ дайн үүрдийн өс хонзон, цусан өшөө авалтыг үлдээж дуусна!
Ууяачин худалч Батсайхан, Шаамар.
Энэ бичээч юун хүн бэ Дандаа худал суртал ухуулага бичих юм бэ Ямар зорилготой вэ
Үнэн дээ
энэ батсайхан батлан хамгаалах яамны маш их мөнгийг украйн руу гаргаж зеленскийн актив гадаад дхь үндсэн хөрөнгийг худалдаж авчээ украны миндичтэй холбоотой байжээ монголын батлан хамгааоах хилээр их мөгө гаргажээ
Тэгээд яахаараа орсууд улам л дайралтаа их болгоод улам л эзлээд байгаа юм бол гадны дайны мэргэжилтэнгүүд украйн ялагдах н цаг хугацааны асуудал болчлоо гээд байхын өөрөө мэдээлэл муу бна
НАТО анх байгуулагдсан зорилго нь ЗХУ тэргүүтэй социалист орнуудын түрэмгийллээс баруун европ болон капитализмыг хамгаалах зорилготой байсан. 1990-ээд онд дэлхийд социалист систем нуран унасны дараа, бүр өнөөг хүртэл НАТО байсаар л бүр өргөжсөөр... тэд одоо яах юу хийх гэж хэний эсрэг. Ардчилал нэрийн дор хичнээн аз жаргалыг хэн бусниулж байгааг харах хүсэл энийг бичиж байгаа эрхэм хошуучид алга. Учир нь хойно сурч байх хугацаандаа орсуудад жаал дээрэлхүүлсэн нус явсан учраас яс махандаа шингэтэл үзэн ядах болсон эсвэл барууныханд элсэгдсэн урвагч...
Аль ч тал гэхгүй үнэн байдлыг л дүгнэж бичжээ ! Таалагдлаа
Цаг хугацаа бүхнийг харуулна. Украйн бол эх орноо хамгаалж байлдаж байгаа, Орос бол Украины тусгаар тогтнол руу халдан довтолж байгаа дайн. Үүнийг бүх дэлхий даяар мэднэ.
Номыг нь үзсэн хүн зөв л хэлж бна монголчууд бараг 80%ингэж бодож бгаа угаасаа нүүрэн дээр бодит үйл явдал өрнөж бна орос бол хуучин ЗХУ ын бодлогоор порпаганд дээр маш бүдүүлэг орчин цагийн хүн төрлөхтны хандлагаас хоцорсон нь харагдаж бна үнэндээ оросийн хүн нэг бүрийн болон армийн зэвсэг тактик бараг дэлхийд хойгуур орхоор бна харин хүний ихээр л Украйныг тогтоож бна дээр нь хойд солонгосын цэрэг, ираны дрон, хятадын худалдан авалтаар л мөлхөж бна энэ бол оросын эмэгнэл үхэхдээ үхэр буугаа гэхчээр сүүлдээ цөмийн зэвсэг л ярьж бна иэр нь хоцроглсон ажиллах ажиллхгүй нь тодорхойгүй ер нь хэргэлвэл өөрсөөч дуусхана ойлгомжтой
Номыг нь үзсэн хүн зөв л хэлж бна монголчууд бараг 80%ингэж бодож бгаа угаасаа нүүрэн дээр бодит үйл явдал өрнөж бна орос бол хуучин ЗХУ ын бодлогоор порпаганд дээр маш бүдүүлэг орчин цагийн хүн төрлөхтны хандлагаас хоцорсон нь харагдаж бна үнэндээ оросийн хүн нэг бүрийн болон армийн зэвсэг тактик бараг дэлхийд хойгуур орхоор бна харин хүний ихээр л Украйныг тогтоож бна дээр нь хойд солонгосын цэрэг, ираны дрон, хятадын худалдан авалтаар л мөлхөж бна энэ бол оросын эмэгнэл үхэхдээ үхэр буугаа гэхчээр сүүлдээ цөмийн зэвсэг л ярьж бна иэр нь хоцроглсон ажиллах ажиллхгүй нь тодорхойгүй ер нь хэргэлвэл өөрсөөч дуусхана ойлгомжтой
Номыг нь үзсэн хүн зөв л хэлж бна монголчууд бараг 80%ингэж бодож бгаа угаасаа нүүрэн дээр бодит үйл явдал өрнөж бна орос бол хуучин ЗХУ ын бодлогоор порпаганд дээр маш бүдүүлэг орчин цагийн хүн төрлөхтны хандлагаас хоцорсон нь харагдаж бна үнэндээ оросийн хүн нэг бүрийн болон армийн зэвсэг тактик бараг дэлхийд хойгуур орхоор бна харин хүний ихээр л Украйныг тогтоож бна дээр нь хойд солонгосын цэрэг, ираны дрон, хятадын худалдан авалтаар л мөлхөж бна энэ бол оросын эмэгнэл үхэхдээ үхэр буугаа гэхчээр сүүлдээ цөмийн зэвсэг л ярьж бна иэр нь хоцроглсон ажиллах ажиллхгүй нь тодорхойгүй ер нь хэргэлвэл өөрсөөч дуусхана ойлгомжтой
Хошууч нэртэй Сда Укриандаа очиж үх!!!Чи хэний буянд эрх чөлөөтэй хуцаж боловсрол эзэмшлээ.Эсвэл Укрианд сурч байхдаа банди явсан болоод өмхий фашист хохолуудаа дэмжиж байгаа юм уу даа.Ийм юмнуудыг шууд устгах хэрэгтэй.
Одоо нээрээ мэдээлэлээ нуугаад байгаа болохоос юм юм л болж байгаа байх шүү. Энэний дэргэд дэлхийн 2-р дайн илүү шудрага ил тод байжээ .
Өөриигөө бэлтгэл хошуувч гэхээсээ ичэж амьдар.улсынхаа айрамд юуч хииж чадаагүй байж энэ том гүрний талаар шүүмж бичэж тэнэгтдэг агуу тэнэглэл шүү ац гэж
Зөв бичиж сур.бага тэнэгтэж бай.чам шиг боловсролгүй амьтны оролдох зүйл биш.эргүү ооркоо
Сэтгэцийн мэдрэл гаруу хахаха сайхан шаахымаа
Покровсод оросууд хядуулсан дууслаа. 250 000 цэрэг нь зөвхөн Покровскод үхсэн. Гэтэл оросын тархи угаагчид шал худлаа мэдээлэл цацаж, Украйны дийлж ялж байгаа мэтээр мэдээлэлийн дайн явуулж байна. Орос ийм л худалч хуурамч улс гэдгийг эндээс харах ёстой. Орос мөхөх ёстой. Яах гэж эзлэн түрэмгийлэх фашист дай эхлүүлсэн юм?
Хошууч Батсайхан украйнд цэргийн сургууль төгсөж ирээд насаар армид ажиллаад татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад хошуучаа дээш ахиагүй хүн гадны хоёр цэрэг дайны ажиллагаанд дүн шинжилгээ хийнэ гэж ямар юм байх билээ дээ. Зүгээр хөлсний бичээчийн үүрэг гүйцэтгэж монголоо дараагийн украйн болгох гэсэн санаархал.....
2р дайнд оросууд 20 сая хүнээ алдаж ялсан бол энэ дайнд 1.5 сая хүнээ алдаад байгаа мөртлөө ахиц тун муу байгаа билээ
Teneg hun itgene odoo front bgaa hilee har henii nutagt baildaj bna
Хуцаа л эргүү дагз украйнд баххан архи уужж ирчээд
Дэлхийн 2-р дайнд ЗХУ ялагч болж тодроход атаархаж,өширхөж,айж,балмагдаж өмдөндөө дусагнуулса
Үлгэр шүү дээ орос том гүрэн шүү дээ өргөн уудам нутгын гүнд хүрч очиж хохирол учруулах нь шал өөр зүйл өндөр хурдтай алсын тусгалтай пуужин ямар аюултай болхыг иран улс харууллаа оросууд өөрсдөө тийм пуужин иранд өгсөн гээд байгаа иранууд хийсэн байлаа ч орост өгчихнө хэдхэн пуужин харваад л укриан дуусна дайн сунжирах нь укрианд ашиггүй харин орост бол ашигтай шинэ дайны тактик боловсруулж олон туршилт хийж байгаа сая цэрэг эрсдэхэд оросуудад асуудал биш харин укрианд бол сүйрэл ийм л юм болж байгаа манай улсын хувьд орос улсаас нефть түлшээ авдаг нутгаар даижин европт гардаг тул дайн удаан үргэлжилэх нь сөрөгөөр нөлөөлнө шүү дээ
Худлаа мэдэмхийрч дүгнэлт өгөхөө больж үз. Барууны сурталчилгааг дууриаж байгаа юм байхдаа.
Украйнд сурсан юм бол хошуучаас дээш явдаггүй яачихсан хулмас вэ. Дайн байлдаан гэж төсөөллийн сэтгэлгээтэй гар юм аа. Чи муу утсаа зөв ашиглачих чадалгүй байж юун дрон бэ. Тэрэнд чиний илжирсэн тархи яаж хүрэх вэ дээ.
27- хог Украйн үхсэн гэв үү? Би буруу умшчихав уу?
27- хон Украйн үхсэн гэв үү? Би буруу умшчихав уу?
Энэ хүн бүр солиорчихсон байна ккк баруун үзэл ийм аюултай
Орос тэгнэ ээ тэгнэ. Хоцрогдлын туйл болсон нь үнэн.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Украйн нэгэнт дууссааан..өөр сэдэв алга уу кк