Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу ирэх долоо хоногийн баасан гарагт тохионо. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Төрийн ордонд ёслол төгөлдөр гардуулдаг уламжлалтай.
Жилийн жилд хэн гэдэг эрхэм энэ одонг хүртэх бол хэмээн иргэд хүлээж, дор бүрнээ таамаг дэвшүүлдэг ч одоогоор тодорхой мэдээлэл хараахан алга байна. 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 18 хүн, байгууллага, хамтлаг энэ эрхэм хүндтэй одон хүртээд байна.
Өнгөрсөн жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан-гийн тэргүүн Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээсэн билээ. Бан Ги Мүн АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” одон хүртсэн хоёр дахь гадаад хүн болж байлаа.
Бан Ги Мүн-ий Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь Монголын төр үнэлсэн юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагад олгодог. Мөн улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд хүртээдэг юм.
Мягмар - 12 сарын 09,
2025

Сэтгэгдэл15
Женко ха ха
ШАЛГУУР ДАВАХГҮЙ БОЛ ӨНЖӨӨРЭЙ. БИТГИЙ ХӨГИЙН ЮМНУУДАД ӨГЧИХӨӨРЭЙ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Хүнээ олоогүй шагналын нэр хүнд маш амархан навс унадаг!!! Чингис хаан одонг Багабанди, Дэмбэрэл мэтийн хүмүүст өгснөөс хойш нохой тоож шиншлэхээргүй болсон!!!
"The Hu" нэртэй рок хамтлагт гардуулж байсан үнэгүй "ОДОН" гэж боддог. Энэ хамтлаг гээд байгаа нь хар Африкийн оркууд шиг баруун солгойгүй орилдог, тэгээд түүнийгээ Монгол урлаг гээд буруу ойлгосон сүгнүүд дээ. Барууныхан танай монголчууд Африк гаралтай юм уу гэж асууж байсан.
Баянмөнх аваргад өгч болохгүй юм уу. Зуугы манлай монгол бөхдөө өгмөөр юмаа.
Путин юмуу Трамп хоёроос өөр хүн харагдахгүй байна да ! Тэр хоёрын нэгэнд нь өг Хүрэлсүхээ !!
Путинийг урьсан Хэнтийн мантгар Хүрэлсүх үнэн гэж итгээд өгч онигоо болох вий.
Хуцаад, солиороод бай.
Гадаад харилцаа нэг цонхоор явах ёстой. Улаанбаатар улс Монгол улсаас тусгаарлах болсон бол маргааш улаанбаатарыг дарж авах хэрэгтэй. Улаанбаатар бол нэг муу жижигхэн суурин. Монголын засгийн газрыг сонсож ажлаа хий Захирагч гуай. Монгол улсын гадаад харилцааг нурааж байна. Улаанбаатар улс сүүлийн үед дандаа гадаад улсын нэр барьж Монголын ард түмний ундны ус болох туул голыг зарах тухай ярьдаг болсон. Хятадын нэрийг барьж театр барих 40 га газрыг цемент болгох тухай ярианаас болж Монголын ард түмний уурыг их барж байна. Улаанбаатар улсын хуулинд хурдан өөрчлөлт хийж, гадаад харилцаатай холбоотой бүх эрхийг Монгол улс булааж авах цаг болжээ.
202.179.25.155 Сүхбаатрынхи шүү.
2025 оны 10-р сарын 16-17 өдрийн хуралдааныг Булгантуяа шахаж, шаардаж өдөржин шөнөжин удирдаагүй бол Ерөнхий сайдыг огцоруулах Үндсэн хуулийн хугацаа дуусаж, УИХ тарах, улс оронд эмх замбраагүй байдал үүсэх, улс орны тусгаар тогтнолд аюул учрах эрсдэлтэй байлаа. Булгантуяагийн монгол төрийн өмнө, монголын ард түмний өмнө байгуулсан энэхүү түүхэн гавъяаг үнэлж энэ жилийн "Чингис хаан" одонг Булгантуяад хүртээх нь цагаа олсон, нүдээ олсон шагнал байх болно.
Дархан аварга Бат-Эрдэнэ авах ёстой.
Хэрлэн Ононы цэвэр усыг говийн монголчуудаас харамлаж орос хятадуудын өмхий хулмас бөгс хошногыг угаахад хүчин зүтгэсэн хорлон сүйтгэгч махан толгой бөх Бат-Эрдэнэ гэгч мөн үү Хуцдаг өмхий лалар вэ
Баабар т өгөх хэрэгтэй Америк түүхч хүнд өгсөн түүнээс илүү Баабарын Нүүдэл Суудал дэлхийн маш олон оронд орчуулагдсан. Одоо 60,70,80 оны хүмүүс Баабар бичсэнийг уншиж дэлхийн мэдээлэлтэй болсон шүү
Нүдээ олсон шагнал үнэтэй хүндтэй байдаг даа. Гавьяатын цол бол үнэ хүндээ алдаад ичмээр байгааг гишүүд хууль санаачилж цэгцлэх болоогүй юу?