УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр гэнэт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргав. Түүнийг бүрэн эрхээсээ түтгэлзэж байгаад нэр холбогдоод буй нүүрсний хулгайн хэрэгтээ шалгуул гэдэг шаардлагыг иргэд ч, УИХ-ын гишүүд ч тавиад удаж буй. Иймээс ч түүний шийдэл зөв мэт.
Гэвч УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзээгүй тохиолдолд хуулийн байгууллагынхан Д.Амарбаясгаланг чөлөөтэй шалгаж чадах эсэх нь юу л бол.
Тиймээс ч уг нь нэрээ бүрэн цэвэрлэхийн тулд бүрэн эрхээсээ ч татгалзах нь зөв байсан болов уу? Д.Амарбаясгалан огцрох тухай мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий Сайд Г.Занданшатарыг хамтдаа огцроё гэж хэлсэн.
Энэ харин их эргэлзээтэй яриа.
Нүүрсний хулгайд холбогдсон дарга нь ажлаа өгч, шалгуулахаар болсон нь мэдээж зөв. Гэхдээ нүүрсний хулгайтай тэмцэж буй албан тушаалтныг хамтдаа огцроё гэх нь логик муутай болж таарна. Харин иргэдийн эргэлзээг нэгмөр мухарлахын тулд
нүүрсний хулгайд холбогдсон нь яваг, нүүрсний хулгайтай тэмцэж буй нь ажлаа тууштай хий! гэсэн зарчим баримталвал зөв юм биш үү?
С.Сарнай
Даваа - 12 сарын 08,
2025

Сэтгэгдэл17
Зөв
Тийм ээ! Нүүрсний хулгайтай холбогдсон нь шалгуулаад яваг даа. Харин Нүүрсний хулгайтай тэмцэх хүн нь ажлаа хийгээд тэмцсэн шиг тэмцэх хэрэгтэй. 2 уулаа цуг огцорьё гэдэг нь Амарбаясгалангийн буруу байлаа.
Үхэх хүн ханьсаг гэж нэг яриа бий дээ.
Ард түмнээсээ сонгогдож чадаагүй бж , хурдхан огцор доо Хурлын дарга бхдаа мөнгөний ордыг ашиглаж их мөнгө олно гэсэн бдаггүй
Бүү шаа. Занданшатар гэж хүүр төрд сонгуулиар орж ирж чадаагүй тул угаас Ерөнхий сайд болох боломжгүй.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ч.НОМИН ХОЁРЫН МӨНГӨ УГААСАН НОЦТОЙ БАРИМТ ДЭЛГЭГДЛЭЭ Экс ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 5 жил засаглахдаа төрсөн ах Л.Баатартаа 1.9 америк доллар буюу 7 тэрбум төгрөг "Монгол хаан" жүжиг нэрийн дор тоншсон нь мөсөн уулан орой хэмээн нийтлэж байсан. Тэгвэл ЗГ-ын 2025 оны 9 дүгээр сарын 24-ны хуралдаанаар Л.Оюун-Эрдэнэ, Соёлын экс сайд Ч.Номин нар Эрдэнэс Оюу толгой /34 хувь нь төрийн өмч/ компаниас 20 сая доллар зувчуулсан гэрээ ил болжээ. Ингэхэдээ Эрдэнэс Оюу толгой компани нууц бус гэрээг хууль зөрчиж төрийн нууцад оруулсныг Тагнуулын байгууллага тогтоосон байна. Нэг үгээр Л.Оюун-Эрдэнэ "Рио тинто"-г төрийн нэр барьж рекетлээд, 20 сая доллар авчихсан гэсэн үг. 2021 оны 11 сарын 11-ний өдрийн гэрээгээр 20 сая долларыг "Гадаадын компанийг зөвлөх үйлчилгээ хийлгэнэ" гэсэн маш товчхон ерөнхий ойлголтыг гэрээндээ дурджээ.
Мөнөөх 20 сая доллараас нь 9 сая долларыг Англид бүртгэлтэй оффшор банкинд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий монгол хүний нэр дээр шилжүүлсэн. Энэ их мөнгө нь Л.Оюун-Эрдэнийн гадаадад айлчлах бусад төрлийн зардал Соёлын сайд Ч.Номингийн гадаад айчлал, википядия янзалсан зэрэг зардалд гаргахаар тусгасан байна. Ингээд бодохоор Л.Оюун-Эрдэнийн улсын хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгө, байгалийн баялагийг тонон хулгайлсан, луйвардсан, мөнгө угаасан баримт Солонгос сериал шиг ар араасаа хөврөх нь тодорхой боллоо. Энэ ноцтой мэдээллийг өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээллэж, хөдлөшгүй баримтуудыг үзүүлжээ.
ЗАНДАНШАТАРЫН ЗАРТАЙ ХУЛГАЙ ДУГААР 1 Баянхонгор-Шаргалжуутын авто замын 66.4 тэрбумын тендерийн луйрвын нууц Тойрогтоо савуулсан ч тооноор крандуулж Ерөнхий сайд болсон Занданшатарын бас нэг луйврын баримт нийтэд ил боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа буюу 2024 онд өөрийн тойрог болох Баянхонгор аймагт Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замыг тавиулахаар санаачлан улсын төсөвт 66.4 тэрбум төгрөг суулгуулжээ. Улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны тавдугаар сард Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын ажлыг хоёр багц болгож тендер зарласан байдаг. Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын Багц-1 буюу 25 км авто замын 30 тэрбум төгрөгийн тендерт “Бридж бюлдинг” ХХК шалгарсан бол Багц-2 буюу 29.1 км авто замын 36 тэрбум төгрөгийн тендерт мөн л өнөөх “Бридж бюлдинг” ХХК болон “Их богд зам” ХХК-ийн түншлэл шалгарсан байна.
66.4 тэрбум төгрөгийн тендерт онцгой эрхтэй шалгараад байгаа “Бридж бюлдинг” ХХК-ийг Даваадоржийн Сүхбаатар, Пүрэвээгийн Мөнхзориг нар эзэмшдэг. Харин түншлэлээр орж ирсэн “Их богд зам” ХХК-ийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан эзэмшдэг байна. Харин “Бридж бюлдинг” ХХК-ийг эзэмшигч Даваадоржийн Сүхбаатар, Пүрэвээгийн Мөнхзориг хоёр нь Ерөнхий сайд Г.Занданшатарын хүү З.Алтангэрэл, Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы охин М.Цэрэнлхам нартай “Стар конкрит” гэх компанийг хамтран эзэмшдэг. Мөн Даваадоржийн Сүхбаатар, Пүрэвээгийн Мөнхзориг нар нь Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханы “Их богд зам” ХХК-д ажилладаг байжээ. Засаг дарга Д.Мөнхсайхан 2020 онд Баянхонгорын Засаг дарга болохдоо Даваадоржийн Сүхбаатар, Пүрэвээгийн Мөнхзориг хоёрын нэр дээр “Бридж бюлдинг” ХХК-ийг байгуулж, улмаар 2021 онд Г.Занданшатарын санаачилсан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын шинэчлэлтийн 5.0 тэрбумын тендерийг анх энэ компаниар дамжуулан авч байсан түүх ч байна.
Засаг дарга Д.Мөнхсайханы тухайд мэдсэн сурсан гавихгүй ч Занданшатар ахынхаа буянаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн газрын захиралаар хэсэг ажиллаж байгаад аймгийн засаг дарга болтлоо крандуулсан нэгэн юм. Дүгнээд үзвэл мань Г.Занданшатар өөрийн санаачилсан Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54.1 км авто замын 66.4 тэрбум төгрөгийг өөрийн хүмүүс, үр хүүхдээрээ дамжуулж өөрөө л авсан нь нотлогдоно. Тэртээ 2008 онд Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглохоос эхлээд төсвийн мөнгө, төрийн тендерийг хулхидсан мань эрийг балаг дундрашгүй! Өнөөдөр тэрээр хууль зүйн сайдыг өөрийн хүслээр өөрчилж улс төрд өрсөлдөгчөө намнаж, өөрийн булхайгаа нуухыг оролдож байна
АЦ минээ тэр зам чинь тэгээд өөрөө баригдчихсан юм уу? Тэгээд Онгондаам бүх мөнгийг нь хуваагаад идчихсэн юм уу??? Мал минь зөв МӨӨРөөч дээ!!!
Аль алиныг нь шүүх шийднэ, тэр болтол элдэв юм чалчих хэрэггүй, Сарнай гэсэн үү?
Нүүрс хулгайлаад намаа санхүүжүүлээд байсан бол яах бол. МАН-ын 16 оноос хойших санхүүг сайтар шалгавал ямар вэ. Алах хүний амыг сайн сонс гэсэн утгатай сургаал байдаг санагдана.
Хүрэлсүх бол нүүрсний маш том хулгайч мөн.
Хүний амь нас биш бол
Намын даргаа авчихсан юм чинь, спикерээ өгөөд, ЕС болно, тэгээд хулгайгаа нууна
Эд нар чинь цөмөөрөө хулгайч болохоор хулгай тай тэмцэж бгаа нь ялагдаад яваад өгнө дөө !!!