ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол улсад тулгамдсан олон улсын төлбөр тооцооны бэрхшээлийг шийдвэрлэх Visa компанийн дэд ерөнхийлөгч, “Apple” корпорацийн олон улсын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Ник Аман нартай уулзлаа.
Уулзалтын үр дүнд “Apple pay” энэ оны 6-р сард багтан нэвтрэхээр боллоо. “Apple pay” – тай хосолсон Visa картын үйлчилгээг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллана гэж Сан-Франциско дахь “Visа”компанийн төв оффист зохион байгуулагдсан уулзалтын үеэр онцоллоо.
“Apple pay” нь 2014 онд анх танилцуулагдсан цагаасаа эхлэн Iphone хэрэглэгч 800 сая гаруй хүнд үйлчилж буй цахим төлбөр тооцооны дэвшилтэт систем юм. “Visа” бол дэлхийн 200 гаруй оронд нэвтэрсэн, карт үйлдвэрлэгчээс гадна цахим төлбөр тооцооны технологиор тэргүүлэгч компани.
Сүүлийн жилүүдэд Монголын хэрэглэгчид, бизнес эрхлэгчид Amazon, eBay, Alibaba болон бусад платформуудыг цахим худалдаа, төлбөр тооцоонд ашиглаж байна. Гүйлгээний ихэнхийг төлбөрийн картаар хийдэг нь ханшны зөрүүгээс алдагдал хүлээх, цаг хугацаа алдах, шимтгэл төлөх зэрэг бэрхшээл дагуулдаг. Олон улсын цахим төлбөрийн үйлчилгээ илүү хурдан, иргэн бүрд хүртээмжтэй байх нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
Сэтгэгдэл4
BS
Shaaj baigaa yum
Shaaj baigaa yum
Shaaj baigaa yum