sonin.mn

УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын үүсгэн байгуулагч Ж.Батзанданд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан билээ. Тэгвэл 2023 оны 12-р сарын 28-нд Нийслэлийн Прокурорын газар уг хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргажээ. Өчигдөр уг тогтоол албажиж, Ж.Батзанданд гардуулсан байна. Ийнхүү Ж.Батзандан УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжтой болж буй юм.


С.Сарнай