
Тухайн үед болоод өнгөрсөн үйл явдлын далд үнэнийг өгүүлсэн энэ түүхийг Оросыг хараагч русофобууд хийгээд Оросыг шүтэгч русофилүүдийн аль аль нь хэрүүлийн алим бүү болгоосой гэж хүснэ. Тэнэг мунхагууд л эргээд ирэхгүй түүхийг шүүмжилж, өнгөрсөн цагтай хэрэлдэж суудаг (Энд би түүхийн шинжлэх ухаан, түүхч эрдэмтдийн тухай яриагүйг анхаарна уу) , харин ухаантнууд түүхийн алдаанаас суралцдаг билээ.
Тувагийн удирдагч Салчак Тока(1901-1973)-г манайхан янз бүрээр ярьж бичдэг.
Өөрийнхөө орыг залгамжлуулахаар бүх асуудлыг зохицуулж, ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академийг төгсөх гэж байсан Григорий Ширшинийг Тувагийн коммунист намын нарийн бичгийн даргаар 1972 онд томилуулж, дахиад ганцхан алхаад өөрийнх нь оронд суух замыг нь зассан тэрбээр нас барахынхаа өмнө эмнэлэгт байхдаа “Өмнөд хилийн зурвас давмагц цус нэгт монгол ахан дүүс байгааг ямагт санаж яваарай.
Яаж мэдэх вэ боломж гармагц Монголтойгоо нэгдэх нь л тува хүн бүрийн зүрх сэтгэлийн мөрөөдөл байх ёстой юм байна шүү.
Би нэгэнт үеэ өнгөрөөж байна. Энэ чухал албанд чамайг заавал суулгах гэж зүтгээд байгаагийн учрыг чи гадарлаж байна уу?” гэж Г.Ширшинд монголоор хэлжээ. Яагаад гэсэн асуултад нь “Чиний судсаар урианхай монгол, халх монгол цус холилдон гүйж байгаа” гэж хариулсан аж. Салчак Тока 1901 онд тухайн үеийн Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны нутагт төрж өссөн хүн тува хүн гэдгийг дашрамд дурдъя.
Энэ түүхийг 1999 онд Тувагийн Засгийн газрын урилгаар Завхан аймгийн Засаг дарга Л.Дашзэгвэ тэргүүтэй төлөөлөгчид Тувад ардын хувьсгал ялсны баяр наадамд оролцохоор очиж, Кызыл хотын “Енисей” зочид буудалд буусан орой нь Г.Ширшин гуай өөрөө сураглан ирж хуучлаад “Их гүрний эрхшээлд орсон, дээрээс нь миний мэт хэр тааруу удирдагчидтай байсан болохоор яавч тэр хүний хэлснээр урианхай хүн бүрийн хүслийг биелүүлэх боломжийг олж чадаагүй юм.
Тэгээд ч их Орос орон гүрэн үгүй бол танай манай аль ч ялгалгүй аль эрт мөхчихсөн байхыг ч үгүйсгэхгүй дээ... Энэ яриаг цааш нэг их яриад байх сэдэв биш гэдгийг монгол дарга нар юу эс андах вэ” хэмээжээ.
Тэрхүү төлөөлөгчдийн нэг, дээрээс нь орчуулагчийн үүрэг давхар гүйцэтгэсэн зохиолч, орчуулагч Түдэвийн Гочоо бээр “Аавын яриа Түмний яриа” (УБ., Оргилпресс, 2025. х.126-143.) номынхоо хоёрдугаар дэвтэрт энэ болоод бусад олон сонирхолтой хууч буулгасныг бухын хамар шогнойх цаг дор уншиж дүүргээд, өдрийн эхлэл буюу алганы хээ тодрон харагдах мөчүүдэд үүнийг бичиглэн гүйцээвэй.
Салчак Тогоогийн оронд Тувагийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 1973 онд томилогдон 1991 он хүртэл энэ албыг хашсан Григорий Чоодуевич Ширшин бол халх эх, тува эцэгтэй, 1945 он буюу 11 нас хүртлээ Завханы Баянтэсийн нутагт амьдарсан хүн бөгөөд 1997 онд Монголын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулж байжээ.
Урианхан Б.ГАЛААРИД
2025.08.26.
Сэтгэгдэл25
Үхэр монголчууд орос хятад америк баруун гээд хооронд хэрэлдэж доромжилж байгааг хараад тэд нар хорвоогийн хамгийн мангарууд гэж боддог байх.
Үнэн,,,ГАЛААРИД хэмээх хүмүүн үнэнийг өгүүлэв,,,,,украины ард түмэн өөрийн газар нутаг дээрээ энх амгалан амьдах ёстой юмаа,,,,оросын фашизм зүгээр л украины газар нутаг крим донбассаас савраа татаа,,,
....хамар шогнойх... энэ үгний утгыг мэдэхсэн
Chi hamar shoghoih gedegee l tailbarlaadhaa
Chi hamar shoghoih gedegee l tailbarlaadhaa
Тодорхой юм бичээч сэтгүүлч гээд бгаа зүгээр л нэг үнэн худал нь мэдэгдэхгүй шал солиотой юм сараачих юм
Тодорхой л зүйл бичсэн байна. Та өөрөө л тодорхой ойлгож чадаагүй бололтой. Өрөвдөлтөй еэ
Үхэр монголчууд хоорондоо орос хятад америк баруунаар талцаж хэрэлдэж маргалдаж өөрсдийгөө тэдэнд эргүү тэнэгээ л харуулах болно.
Үхэр монгол бид,,,,яах нь,,,чам муу оросын шээсэд ямар хамаа байнаа,,,,бөгспутин шиг ах дүүгээ алан хядаж газар нутагаас нь булаах бузар дайн хийгээгүй,,,,эх орондоо амьдарч энх амар байнаа,,,,золбин оросын шээсээ,,,,,,
202.126.88.175 Иймэрхүү нохойн гөлөгнүүд монголын нийгмийг олон хувааж талцуулж байна. Зайл муу гөлгөө.
Чи муу золбин оросын шээс,,,хиагтын хилийн цаана гарч “”””хуц”””,,,би “”үхэр”” монгол хүн,,,,монгол эх орондоо байна,,,,хуцдаг муу лалар вээ чи,,,,,орос хятад америк баруунаар хэн талцуулаав,,,чи муу оросын шээс л талцуулаад байгаа юм бишүү,,,,
Муу оросын шээс минь,,,чамдаан вагзаал орос,,,,зайлаарай,,,,үхэр монгол чамд хэлж “””бичиж”””байнаа,,,
202.126.88.175 муу хятад гөлөг бээжин рүүгээ зайл. Муу хятадын гөлөг чинь өөрийгөө монгол гэчихжээ.
Шүүмжлэхдээ хэмжээгээ бүү хэтрүүл. Уламжлалт анагаахад иргэн бүр
Галаарид ингээд заримдаа бас Бодол болохоор юм бичдэг баярламаар. Сэтгүүлчдын холбооны ажилаа мэдэхгүй будилж цухалдуулаж байсанд нь гутармаар. Гэхдээ Галаарид Хотын Сэхээтнүүдийг далдуур муулдагаа болиорой ! Бид мэднэ шүү. Чи хөдөөний байж болно. Гэхдээ Л Соел иргэншил Суурин Хотод Civilisations оршдог гэдэгийг эрхбиш мэдэх байлгүй .
Орос хятад 2 задарвал Буриад, Халимаг, Тува, ӨМӨЗО, Шинжан Уйгар гээд бүгд Монгол улсад нэгдэх байх даа....
Мал чинь өмөзод байгаа хэдэн арван сая хятадыг яаая гээд байгаа юм бэ
Өнгөрсөн түүхтэй хэрэлдэж суудаг гэнэ үү? Хаххаха. Чи эрүүл үү ? Гэхдээ л товарищ өөрөө өнгөрч баларсан юм бичиж байгаа биз дээ ? Өнгөрсөнийг шүүмжлэх /магтах нь нийгмийн хэрэгцээ / үзэл бодолын дайны талбар. Урд ямар байснаа мэдэхгүй тэгээд ухэр лүүгээ чам шиг тэгээд ккк 😄муугийн харааж шүүмжлэх сайныг нь өвлөн авах нь зүй нь хэрэг биз дээ? Чи хар мал улаан адгуус шиг биш юм бол ойлгохоор доо? Галаридтан бол өөрөөсөө илүү хүнийг их эвтэхэн араар муулдаг, нэг тийм атаач бөөн хөдөөний сумын сэхээтний Комплекстай ,До яамны хов живий нь арга барилтай,бас болоогүй жалга довны үзэлтэй этгээд байгаам аа. Чиний Тува (энэ Азийн Төв гэсний орос дуудлага) гэх энэ хов жив шиг юм чинь Юу нь тэгээд сургамжтай байгаа юм ? Нохой долоо .. Чамин ( Бээжингийн нэг хаалганы Нэр л дээ чи Сайн мэднэ ) юм бичих гээд хэрэггүй шахуу юм сараачаад л . Галаа Рид чиний гал чинь аль хэдийнээ унтарчээ.
Чиний ярьсан муулсан хор найруулсан болгон чинь өдөртөө биш цаг минутанд агшин зуур эргээд чиний саарал толгой дээр ёинь буун шүү дээ? Чи ойлгож байна уу ёдор оо?👿👹
1990-ээд оноос монголчуудад үзэл суртлаас хамаарахгүй, бусдаас хараат биш оршин тогтнох боломж бүрдсэн нь эх түүхээ шинээр харах үүд хаалгыг нээсэн билээ. 1996 онд гарсан Баабарын ХХ зууны Монгол: нүүдэл суудал бол ийм боломжийн үүдийг нээж, салхийг хагалсан томоохон бүтээл байлаа. Монгол, Монголчууд, Монгол орон түүхийн альманах Хүн төрөлхтний түүхнээ универсал түүх бичлэгийн аргыг бүтээж үлдээсэн хэмээн үнэлэгддэг монголчууд бидний түүх өөрөө ээдрээ адармаатай замыг туулсан юм. 1990-ээд оноос монголчуудад үзэл суртлаас хамаарахгүй, бусдаас хараат биш оршин тогтнох боломж бүрдсэн нь эх түүхээ шинээр харах үүд хаалгыг нээсэн билээ. 1996 онд гарсан Баабарын ХХ зууны Монгол: нүүдэл суудал бол ийм боломжийн үүдийг нээж, салхийг хагалсан томоохон бүтээл байлаа. Чухам эл бүтээлийн шинэтгэсэн, илүү товч, зурагжуулалт давамгайлсан, бүх насны уншигчид танилцахад хялбар болгон энэ бүтээлийг дахин хэвлэж гаргаж байна.
Хүн төрөлхтний түүхнээ универсал түүх бичлэгийн аргыг бүтээж үлдээсэн хэмээн үнэлэгддэг монголчууд бидний түүх өөрөө ээдрээ адармаатай замыг туулсан юм. 1990-ээд оноос монголчуудад үзэл суртлаас хамаарахгүй, бусдаас хараат биш оршин тогтнох боломж бүрдсэн нь эх түүхээ шинээр харах үүд хаалгыг нээсэн билээ. 1996 онд гарсан Баабарын ХХ зууны Монгол: нүүдэл суудал бол ийм боломжийн үүдийг нээж, салхийг хагалсан томоохон бүтээл байлаа. Чухам эл бүтээлийн шинэтгэсэн, илүү товч, зурагжуулалт давамгайлсан, бүх насны уншигчид танилцахад хялбар болгон энэ бүтээлийг дахин хэвлэж гаргаж байна. Түүхийг өөрчлөх, үзэл сурталжуулахаас илүүтэй үзэл сурталжсан түүхийг “цэвэрлэн” уг үндсийг сэргээх үлэмж бэрх, цаг хугацаа зарсан ажил гэдэг. Нүүдэл суудал: Монгол, Монголчууд, Монгол орон хэмээх энэхүү түүхийн альманах нь сүүлийн хориод жилд үнэн мөнөөрөө сэргээгдэн, үзэл сурталжсан хандлагаасаа салж буй бид бүхний түүхийн стандарт товчоон юм. Номыг бүтээхдээ аливаа түүхэн альманахыг бүтээдэг National Ge
Эх хүн үрээ голж болдоггүй. Мухар сүсэг биш
2014 онд Тува Оростой нэгдсэний 70 жилийн ой тэмдэглэх гэсэн чинь тэр үеэр 70 Оросыг ална, 70 Оросыг зодож тэмдэглэнэ гэсэн цуу үг тархсанаас болоод ойн баярыг тэмдэглээгүй өнгөрөөсөн шдээ..
ямар ч сэдэв байсан 2 хуваагдаад бие биенийгээ үгүйсгээд хэрэлдчихдэг хаашаа ч болчихсон юмб дээ манай Монголчууд :(
Би хуучнаар бол Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны хүн одоогийнхоор бол Хөьсгөл аймгийн Цагаан-Уул сум ээжийн талын өвөг эцэг маань Самгалдай ууланд гөрөөлж явсан анчин хүн байсан гэдэг. Одоо л тува энэ тэр гэж ялгаад байгаа болохоос биш 1953 онд хил татах хүртэл чөлөөтэй нүүдэллэж ан гөрөө хийж явдаг уугуул Монголчууд урианхай хотгойдуудын нутаг л байсан юм билээ. Манж нарын үеэс Монголчуудын олон хувааж захирч ирсэн энэ хорлонтой байдлыг болимоор байна жалга довны сум энэ тэрийг хооронд нь нэгтгэж хуваагдаж биш нэгдмээр байнаа