sonin.mn

Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатарыг давилуун, өөрийнхөөрөө зантай гэдгийг олон нийт мэднэ. Гэхдээ түүний албан тушаал ганхаж, эргэн тойрныхон нь авилга, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж, Туулын хурдны зам тойрсон будлиан олон нийтэд дэлгэгдэж эхлэх үеэр түүний энэ зан хэвийн хэмжээнээсээ хэтэрч эхэлсэн билээ. Иймээс ч олон нийт, тэр бүү хэл УИХ-ын гишүүд хүртэл Х.Нямбаатар галзуурчихаж хэмээн дүгнэх болсон юм. Үнэхээр ч эрүүл эсэх нь эргэлзээтэй хачин үйлдлийг тэрээр өдөрт хэд хэдээр хийх болсон.


Дэлхийд анх удаа иргэдийнхээ эсрэг хотын дарга жагсаал хийж, намайг муулдаг сайтуудыг хаалгамаар байна, Туул голоо хамгаалдаг хүмүүсийг буллидмээр байна ч гэх шиг дэмийрэв. Мөн "Намайг алж байгаад энэ замыг зогсоогоорой” хэмээн хоолой цахиртуулан орилов.


Үүнийг нь сонссон иргэд харин Х.Нямбаатар арай Туулын хурдны замыг барих гэж нэг бол асар их мөнгө авилгад авсан, эсвэл гадныханд барьцаалагдсан юм биш биз дээ гэх цуу үгийг ярих болов. Х.Нямбаатар мөн Нийслэлийн удирдлагуудыг шалгаж эхэлмэгц, оронд нь намайг шоронд хий л дээ гэх мэтээр дөвчигнөв. Хуулийн дагуу явагдаж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гэдгийг "Орхон" дээд сургууль эрхбиш заадаг байлгүй дээ. Тэр бүү хэл өчигдөр Монголын түүхэнд анх удаа Нийслэлийн Засаг дарга нь өөрөө удирдан, НИТХ-ын даргыг огцруулсан хачирхалтай үйл явдал болов. Зүй нь Нийслэлийн Засаг дарга л өөрөө НИТХ-д ажлаа тайлагнах, хянуулах ёстой. За, огцруулж байгаа үндэслэл нь бүр солиотой гэхэд дэндүү солиотой. Х.Нямбаатар НИТХ-ын даргыг огцруулж буй шалтгаанаа: "А.Баяр шөнийн цагаар ирж ажилладаг, өдөр бус шөнөөр захирамж гаргадаг, компьютер техник хэрэгсэл гаргаж ирээд шашны зан үйл үйлддэгт нь санаа зовж байна.

А.Баяр сүүлийн хоёр сар НИТХ-ыг огт хуралдуулаагүй." хэмээн тайлбарлав.


Гэтэл НИТХ угаасаа хуулиараа улиралд нэг удаа хуралдах ёстой байдаг аж.





Бодит байдал дээр Нийслэлийн удирдлагууд "Туулын хурдны замыг эсэргүүцэж иргэдийн байгуулсан "Хатан Туулаа хамгаалья” хөдөлгөөний эсрэг НИТХ-аас “Туулын хурдны замаа аварья” гэдэг хөдөлгөөн өрнүүлэх тогтоол гаргуулахыг завджээ. Гэвч НИТХ-ын дарга А.Баяр үүнийг нь зөвшөөрөхгүй байсан ба нөгөөтэйгүүр Х.Нямбаатар өөрийнх нь оронд Нийслэлийн Засаг дарга болох боломжит өрсөлдөгч гэж түүнийг үзсэн тул ийн өрсөн хорлож буй гэнэ.


Энэ бүхнээс дүгнэхэд Х.Нямбаатар "галзуурсан нь" үнэн болоод явчихлаа. Монгол Улсад төр байгаа л бол, МАН эрх барьж буй нь үнэн л бол энэ "галзуурсан" хүндээ хариуцлага тооцож, Монгол Улс хуультай орон гэдгийг мэдрүүлэх цаг болжээ.


 Б.Балжир