5-р сарын 12-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурлын үеэр Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны талаарх асуултад хариулахдаа тэрээр: "Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтаар хожих явдал юм. Хоёр тал хоёр улсын төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон дэлхийн эдийн засагт илүү тогтвортой байдлыг бий болгохын тулд хамтран ажиллах ёстой " гэжээ.
Г.Бямба
Пүрэв - 06 сарын 25,
2026

Сэтгэгдэл5
Dear Customers: Made in USA is the best.In AI Products.Software and hardware products.Food and agriculture products,Financial services Insurance services.Weapon products and other sectors you name it You will get the best.Made in USA.Customer satisfaction is guaranteed. Sincerely Iron Leader the Great
Буугүй дайн. Монголчууд бид гадны дайн ярьдаг ч дотоод дайнаа мэддэггүй дайснаа юу вэ хэн бэ гэж таньдаггүй. Монголчуудыг дотроос нь устгаж буй чимээгүй неоколоничлол, үзэгдэхгүй дайсны бодит нүүр Монголчууд “колоничлол” гэхээр буу шийдэм агссан гадаад дайсан орж ирээд газар нутаг эзэлдэг, ард түмнийг боолчилдог гэж төсөөлдөг. Түүхийн номоор бол тийм. Гэвч XXI зуунд колоничлол буу агсахаа больсон. Харин логотой бичиг баримт гэрээ, санхүүгийн тусламж өр зээл , хөрөнгө оруулалт, хууль, ардчилал, хүний эрхийн уриатай орж ирдэг болсон. Одоо бидний нутагт танк биш “түншлэл” гэгч төсөл, буун дуу биш чөлөөт зах зээл, хөрөнгө оруулалт, комиссар биш “ТББ-ын сургагч” зөвлөгч орж ирж байна. Харин тэдний эзэлж буй газар бол Монголын оюун санаа. Тэдний булааж буй зүйл бол үндэстний ухамсар. Тэдний эзэн сууж буй байр бол бидний төр засаг.
Монголчуудыг эзлэх “зэвсэг” нь юу вэ? “Тусламж” нэрээр өрөнд оруулж эрх мэдэл ашгийг авч хараат байдалд дөнгөлнө “Ардчилал” нэрээр сонголтгүй сонголтууд нам дагасан колонийн бодлогыг тулгана “Хүний эрх” нэрээр олон нам олон толгой үүсгэж үндэсний эрх мэдэл эв нэгдлийг задлана “Хөгжлийн хөтөлбөр” нэрээр үндэсний бодлогыг гаднаас удирдана “Хөрөнгө оруулалт хувьчлал” нэрээр бүх өмчийг баялагыг эзэмшинэ. “Жэндэр” нэрээр хүн ам хүйсийн тэнцвэр хүүхэд залуус гэр бүл задлана. Уул уурхай алт мөнгө ураан гэж газар нутаг ус гол амьдралын эх үүсвэрүүдийг сөнөөж хордуулж байна. Чөлөөт зах зээл нэр доор Монголчуудын хүнс хоолыг үгүй хийж өөрсдийн хиймэл хүнсийг шахаж байна. Соёл, боловсролын хамтын ажиллагаа” нэрээр үндэсний түүх, үнэт зүйлсийг хэл сэтгэлгээг баллана. Хамгийн аймшигтай нь энэ дайн Монголчуудыг хэдэн зуу мянгаар алж байна. Зомбируулж байна. Эвдэж байна. Гэхдээ сумаар биш. Оюун санаагаар Сэтгэлээр,Архиар Мансуурлаар Өвчнөөр Эмээр Тунгаар Итгэл үнэмшлээр Үзэл санаагаар.
Монголын залуус сэтгэл гутрал, ганцаардал, өвчин тунгаар “зуурдын үхэлд” орж байна Архидалт, мансууралт, хүчирхийлэл биднийг дотроос нь мөхөөж байна. Хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй төрж буй статистик аймшигтайгаар өсөж байна. Гэр бүл салалт, хүйсийн төөрөгдөл, үнэт зүйл үгүйсэл энэ бүгд Монголыг аажмаар сөнөөж байна. Энэ бол буун дуугүй гэхдээ сүнс рүү чиглэсэн дайн. Монголчуудын хамгийн том сул тал өөрсдийнх нь төсөөлөл. Тэд Хэн ч биднийг эзлээгүй гэж боддог. Бид тусгаар тогтносон гэж итгэдэг. Ардчилал бол сайн зүйл” гэж хөндлөнгөөс шүүмжлэлгүй хүлээн авдаг. Тусламж бол өгөөмөр зүйл” гэж боддог. Харин бодит байдал дээр бид. Өрийн хавханд орсон улс. Хүний лицензтэй газар шороо. Гаднын стандартад тааруулсан ирээдүйгүй боловсрол. Үзэл санааны цус алдсан залуу үе. Энэ бүхэн зүгээр ч нэг явдал биш. Энэ бол системтэй колоничлол.
Монголыг эхлээд бүтээн босголтыг устгасан дараа нь тусламж нэрээр өрөнд оруулсан дараа нь мэдээллээр либериал үзэл суртлаар угаасан эцэст нь үндэстний ухамсраар нь өөрөөр нь өөрийг нь устгаж байна. Гэвч бид дуугардаггүй. Бид тэмцдэггүй. Яагаад гэвэл бид өөрсдийгөө сүйрч байгаагаа ч анзаархаа больсон. Хамгийн эмгэнэлтэй нь бид дуугарахаа больсон, харин үхэж эхэлсэн. Хүн дуугарч байвал тэр амьд байна. Хүн өвдөж байвал тэр сэрэх боломжтой. Харин хэн ч дуугарахгүй байвал Тэр үндэстэн үхэж байгаа. Гэвч хэн нэг нь үг хэлэх ёстой. Бид чимээгүй хүлцэнгүй байвал, Хойч үе чимээгүй гашуудна. Үр хүүхэд чинь боолчлогдоно Газар шороо чинь зарагдана. Харин үнэнийг хэлсэн хэн нэгний үг л тэднийг сэрээж чадна. Тэр хүн чи байж болно. Чи дуугарвал Монгол дуугарна. Монгол дуугарвал неоколоничлол дуусна.