sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд ТрампБ БНХАУ-ын нийслэл Бээжинд хүрэлцэн ирлээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпины урилгаар Трамп 5-р сарын 13-аас 15-ны хооронд тус улсад төрийн айлчлал хийж байна.



Ши болон Трамп нар Хятад-АНУ-ын харилцаа болон дэлхийн энх тайван, хөгжлийн талаарх томоохон асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцоно.


Хоёр удирдагч хамгийн сүүлд 2025 оны 10-р сард Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод уулзсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч есөн жилийн дараа ийн БНХАУ-д айлчилж байна.

БНХАУ-ын Дэд Ерөнхийлөгч Хань Жөн Трампыг угтан авав.


Э.Солонго