УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Ө.Шижир, Ж.Золжаргал, С.Цэнгүүн, Г.Очирбат, Д.Цогтбаатар нар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа энэ үеэр: "ХХОАТ 10 хувь байгааг нэг хувь болгохоор хууль санаачилсан. Үнийн өсөлт, инфляциаас шалтгаалаад иргэдийн гар дээр авч байгаа цалин үнэгүйдсэн. ХХОАТ-ын 81 хувийг нь цалин авч байгаа 975 мянган иргэн бүрдүүлдэг. Иймээс ч энэ татварыг нэг хувь болгож бууруулбал иргэдийн гар дээр үлдэх мөнгө бага ч гэсэн нэмэгдэнэ.
Жишээлбэл, хоёр сая төгрөгийн цалинтай хүний татвар төлөх мөнгөнөөс 180 мянган төгрөг иргэнд үлдэнэ гэсэн үг.
Махны үнэ 30 мянга давсан байгаа энэ үед бага мөнгө хэдий ч нэг шуудай гурил, будааны мөнгө юм" гэсэн бол
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: "Сангийн яамны мэдээллээр нэг сая орчим дундаж цалинтай иргэд тогтмол татвар төлж, нийт хувь хүний орлогын албан татварын 80 гаруй хувийг бүрдүүлж байна.
Энэ нь ХХОАТ-ыг өндөр орлоготой хүн бүрдүүлдэг гэх ойлголт ташаа гэдгийг харуулж байгаа юм.
Иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж, дундаж давхаргаа бодитоор дэмжихийн тулд УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг дэмжих үүрэгтэй" гэсэн юм.
М.Чой
Пүрэв - 06 сарын 18,
2026
Сэтгэгдэл1
МАН махны үнийг тэнгэрт хадааж байна. Худлаа улин хуцаж байхаар МАН-ын данжаадуудын хийдэг махны экспортыг зогсоо.Жорлонгийн баастай цаас иддэг өвчтэй үхрийн махны үнэ тэнгэрт хадаж байна. Монголын үхэр хүний хошного арчсан цаас иддэг.Бас хүний ялгадсыг идэж таргалдаг. Бас боом мялзан өвчтэй . Махны экпортыг зогсоох тун амархан. Монголын үхэр хүний хошного арчсан баастай цаас иддэг гэсэн сурталчилгааг мах худалдах авдаг улсуудад хийх хэрэгтэй.Бас мялзан боом зэрэг халдварт өвчин байнга гарч байдгийг МАН-ын бүдүүн данжаадууд байнга нуудаг гэж матах хэрэгтэй.