БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон нар 5-р сарын 12-нд Бээжингийн Ардын их хурлын танхимд хэлэлцээ хийв.
Ши Жиньпин Тажикистаны тусгаар тогтнолын 35 жилийн ой болон улс орны хөгжилд гаргасан чухал ололт амжилтад баяр хүргэв. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Тажикистаны харилцааны гол мөн чанар нь бат бөх харилцан дэмжлэг юм.
Гадаад орчин хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран Хятад, Тажикистан хоёр улс бие биедээ тусалсан сайн хөрш, чин сэтгэлээсээ итгэлцсэн сайн найзууд, хөгжлийн замаар хамт замнасан үүрдийн сайн түншүүд байх болно гэжээ.
Хятад улс Тажикистаныг үндэсний нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнах, үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг хамгаалахад нь үргэлж дэмжинэ гэж тэрээр онцлоод, энэ жил Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөөний эхлэл бөгөөд Тажикистан улс "2030 он хүртэлх үндэсний хөгжлийн стратеги"-аа урагшлуулахад бүрэн хүчин чармайлт гаргаж байна. Хоёр тал "Бүс ба зам"-ын өндөр чанартай хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж, хөгжлийн стратегиа гүнзгий уялдуулж, тус тусын хөгжлийн зорилтуудыг дэмжих ёстой гэжээ.
Рахмон шинэ эрин үед Тажикистан, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тасралтгүй гүнзгийрч, худалдаа, хөрөнгө оруулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр бүтээлтэй хамтын ажиллагаа өрнөж байгааг мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, томоохон төслүүд амжилттай өрнөж, иргэдийн солилцоо улам бүр ойртож, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгч байна. Өнөөдөр "Тажикистан, Хятадын байнгын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсан нь хоёр талын харилцаанд шинэ түүхэн үе шатыг тэмдэглэж, урт хугацааны хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх болно. Тайвань бол Хятадын салшгүй хэсэг бөгөөд Тажикистан улс нэг Хятад гэсэн зарчмыг тууштай баримтална гэсэн байна.
Г.Бямба
Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл2
Жин бин дарга та Трамб гэдэг бандитыг ирэнгүүт нь барьж ааваад хорьчих. Дэлхий дахин баярлана. Ар талд нь Вэнс тангараг өргөөд бөөн баяр болно, айх зүйлгүй.
Хуцдаг муу өмхий хужаагийн гөлөг вэ? Та нар шиг хужаагийн эрлийзүүд сүүлийн үед их цор цор хийгээд хуцдаг болоод байгаа. Хужаа эцгээ дагаад зайлаарай. Танай Ши өвгөнийг чинь ирэхээр баривчлаад буудаад алвал дэлхий баярлана. Хятад бол дэлхийн жинхэнэ хорт хавдар. Би мөнгөтэй болохоор монгол их цэвэрлэгээ хийж хужаа хужаагийн эрлийзүүдийг устгаж Трамп шиг урд хилээ чангална.