
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Tugs Nud” уран зургийн дугуйлангийн багш С.Энхбаяр болон түүний шавь нарын бүтээлийг нь онцоллоо.
-Хүүхэд бүрийн дотор бяцхан зурагчид оршиж байдаг байх. Таны хувьд хүүхдүүдийнхээ тэр ертөнцийг гаргахын тулд ямар арга барилаар хичээлээ заадаг вэ?
-Хүүхэд бүрийн ертөнц ялгаатай. Бүгд л өөр ертөнцтэй, авьяастай. Тиймээс манай зургийн дугуйлан хүүхдийн зурах чадварт нь тохируулан сургалтын хөтөлбөрөө боловсруулж ажилладаг. Ингэхдээ хүүхдүүдэд бүтээлчээр сонирхолтой, энгийн ойлгомжтой байдлаар дүрслэх урлагийн чадварыг олгохыг зорьдог.
-Дүрслэх урлагийн хичээл нь хүүхдүүдэд ямар арга барилыг суулгадаг вэ?
-Дүрслэх урлагийн хичээл хүүхдэд олон талын суурь чадварыг суулгадаг. Жишээлбэл, сэтгэн бодох, сууж сурах, анхаарал төвлөрөх, баруун зүүн тархи хөгжих, бүтээлч сэтгэлгээ зэрэг олон талын чадварыг олгодгоороо онцлог.Мөн аливаа зүйлийг олон талаас нь харж дүгнэлт хийж сурахаас гадна өнгөний мэдрэмжтэй болдог.
-Хүүхдүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?
- Дүрслэх урлаг нь өөрийнхөө олон давуу тал, авьяасыг хөгжүүлэх боломжтой урлаг шүү гэж хэлье. Тиймээс өөрийнхөө сонирхлыг орхилгүй, зураг зурах авъяасаа хөгжүүлж, өөрийнхөө ертөнцийг зургаар бүтээгээрэй.
Ц.Билэгт
Б.Айым
Г.Бөртэ-Үжин
Б.Марал
П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0