sonin.mn

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины арми Хятадын талын хүсэлтээр тавдугаар сарын 9-нд Москвад болох парадын үеэр довтлох төлөвлөгөөнөөсөө татгалзсан гэж мэдэгджээ.


Түүний хэлснээр, Украины тал Киевийн санал болгосон 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн дохиог Бээжингээс хүлээн авсан байна.


Зеленский "Бид дэлхийн 2-р дайн дууссаны 80 жилийн ойг тэмдэглэх үеэр Хятадын удирдагчийг оролцуулаад олон удирдагч ирэх тус парадын үеэр аюулгүй байдлыг хангах нь зүйтэй гэсэн дохиог Хятадын талаас авсан" гэжээ. Тэрбээр Украин "амлалтаа үргэлж биелүүлдэг" гэж онцолсон бөгөөд түүний хэлснээр, Оросын талын мэдэгдлийг үл харгалзан тавдугаар сарын 9-ний парадын үеэр ямар нэгэн дайралт хийгээгүй гэдгээ тэмдэглэсэн байна.

 



Ж.Бат

Эх сурвалж: trt.global