
Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ой маргааш буюу 05 дугаар сарын 09-ны өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний жавхаалаг дайчид ОХУ-ын Москва хотын Улаанталбайд цэргийн ёслолын жагсаалаар алхаж монгол цэргийн сүр хүчийг олон улсад харуулах тухай Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт цахим хуудаснаа онцолжээ. Тэгвэл монгол цэргүүдийн хайрцагийг алдарт хүндэт харуулын анги буюу Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Энхбаатарын Билэгсайхан командлан алхана.
Дэд хурандаа Э.Билэгсайхан нь ҮБХИС-д сонсогч байхаасаа л эхлэн Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аваргын оргил болж гялалзсан офицер бөгөөд түүний алт аваагүй үлдсэн он жилүүд нь ОХУ-ын Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академид суралцсан, энхийг сахиулах үйлсэд явсан үе л гэнэ лээ.
ОХУ-ын Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академийг онц дүнтэй дүүргэж, ИБНАУ-д явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын XI ээлжийн цэргийн багийн захирагчаар ажиллаж, сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн байлдааны буудлагатай хээрийн сургуульд голлох үүргийг гүйцэтгэж ирсэн бэлтгэгдсэн офицер. Торгон цэргийн ангид хүндэт харуулын дарга явсан тэрээр өдгөө анги байгууллагаа удирдан чиглүүлж байгаа бөгөөд түүнийг нийгмийн салбар тэр дундаа Зэвсэгт хүчиндээ оруулж хувь нэмрийг үнэлж JCI Монгол байгууллагаас 2022 онд "Монголын шилдгийн шилдэг залуу"-гаар өргөмжилж байсан билээ. Маргааш монголчууд бид түүнийг цог жавхаалаг эрхэм дайчдынхаа хамт Москва хотын Улаанталбайд алхахыг нь бахархан харах нь. Ирэх наадмаар ч Төв цэнгэлдэхэд торгон цэргүүдтэйгээ, шилдэг хүлэгтэйгээ хамт төрийн Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлж залах ёслолыг ч харна. Сайхаан гэж ...
Монгол цэрэг-Дэлхийн цэрэг
Сэтгэгдэл9
Сайхан мэдээ байна. Бүх Монголчууддаа бас баатарлаг Оросын ард түмэнд Аугаа Их Ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
За яаххвдээ,,,билэг тэмдэг төдий юмдаа,,бензин түлшээ тасалуулчихгүй байхын тухайдат л юм,,,,,,
ОРОСУУД 80 ЖИЛИЙН ӨМНӨ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧУУЛАХ БАЙСНАА Л САНАХ ЮМ ДАА. ТИЙМ БАЛАЙ ЮМАНДАА ӨӨРСДӨӨ ТАРХИА ДҮҮРГЭЭД УЛАМ Л ДЭЛХИЙГЭЭС ХОЛДОХ ЮМ ДАА. ӨРӨВДМӨӨР ЗОМБИНУУД.
Yun Oros ve joohon Vietnamiin nomhon tsereg
Өнөөгийн дэлхийн дэг журам ДД2 дайны дараа тогтсон. Монгол Улс бол ялагч талын холбоотон улс билээ. Цэргүүддээ амжилт хүсье
Улаан талбайг арчаад өгөөч
Дрондуулчихав да !
Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
Улаан талбайд анх командлан алхсан Улаан Батболд, Хэрэмт талбайд хоёрдугаарт гишгэсэн Хаш-Эрдэнэ, Гоё талбайд гутгаарт энэ хүү командалж байгаа юм байна.