Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийлээ. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна.
Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа -2050” бодлогын баримт бичгийн талаар оролцогчдод танилцуулж, эдийн засаг сэргэж буйг хэлээд “2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласнаас хойш Боомтын сэргэлтийн хүрээнд төслүүд амжилттай хэрэгжиж байна. Дараагийн анхаарах салбар бол эрчим хүчний салбар. ДЦС-уудын насжилт дууссан, алдагдалтай ажилладаг зэрэг олон бэрхшээл хэлдэг. Эрчим хүчний салбар ашигтай ажиллах ёстой. Энэ нь өөрөө эрчим хүчний сэргэлт. Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж байж, ногоон эдийн засаг хөгжинө. Жил бүр 200 гаруй сая ам.долларын эрчим хүч гаднаас авч буйг бууруулахын тулд та бүхэн энэ цаг үеийг ашиглах ёстой. Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллаж байна” гэлээ. Уулзалтад төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл оролцлоо. Мөн 21 аймгийн дулааны цахилгаан станц болон хувийн хэвшлийн төлөөлөл цахимаар оролцсон юм. Уулзалтад оролцогчид саналаа хэллээ.
“УБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан:
Үерийн бүсэд долдугаар сарын 6-наас хойш ажиллалаа. Бид гамшгийн үед бэлэн биш байна. Одоогоор шууд учирсан хохирол 600 орчим сая төгрөг байна. 60 орчим мянган хэрэглэгчийн 1300 дэд станцыг уснаас хамгаалсан. “УБЦТС” ТӨХК 460 мянган хэрэглэгчээ ухаалаг тоолууртай болгочихвол өвлийн оргил ачааллын үед хэрэглээг хянаад явах бүрэн боломжтой. Эрчим хүчний салбарын алдагдлын хэмжээ ч буурна.
“ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатар:
Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг манайх хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа. Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна.
“Шивээ-Овоо” ХК-ийн ерөнхий инженер Г.Гэрэлхүү:
Өвөлжилтийн бэлтгэл 61 хувьтай байна. Өнгөрсөн онд төмөр замтай холбоотой буюу өртөөний даац ачааллаа дийлэхгүй байснаас захиалгууд овоорч, олон хэрэглэгч бага нөөцтэй болж, хүндэрч байсан. Энэ жил ийм асуудал үүсгэхгүй байх үүднээс УБТЗ руу бичиг явуулахад ойрын 2 жилд өртөөнд өргөтгөл хийх боломжгүй гэх хариу өгсөн. Энэ асуудлыг шийдэхгүй бол өнгөрсөн жилийнх шиг хүндрэл гарна.
Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Б.Авирмэд:
Эрчим хүчний салбарын 99 хувь нь төрийн өмчийн мэдэлд байдаг. Үндсэндээ төрийн өмч давамгайлсан тогтолцоотой салбар. Манай салбарт тулгамдсан асуудал олон бий. Гэхдээ би шийдэл яримаар байна. Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай өөрчилмөөр байна.
2001 оноос хойш энэ хуульд жижиг өөрчлөлтүүд орсон, одоо илүү либерал болгомоор байна. ОХУ-ын зургийн компанитай ажиллах гэхээр танай төсөв хангалтгүй гэдэг. Төслийн удирдлагын тогтолцоог цогцоор нь шинэчлэх хэрэгтэй. Цахилгаан дамжуулах компанийг олон улсын жишгээр ажиллуулмаар байна.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Та бүхний саналыг сонслоо. Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдье. Цаг алдалгүй тогтоолоо салбарын сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулаарай. Энэ оны улсын төсөв батлагдахаас өмнө Та хэд маань саналуудаа нэгтгэмээр байна. Эрчим хүчний сэргэлт маш чухал байна” гэлээ.
Сэтгэгдэл0
Мэдлэг боловсролдоо л онцгой анхаар, зевлехуудээ зев сонгомоор!!!
Угаасаа улс орны хөгжил бол боловсролтой иргэн++эрчим хүч.
Найр наадмын халуун баярын дараа ШУУД зөв газраа онилж очжээ. 100 гаруй инжэнэр ажлаа орхисон гэдэг нь үнэн бол ГАМШИГ шүү.Бас сайжруулсн түлшний үйлдвэр дээр нь, газар дээр нь шууд очвол сайн б. Баруунд "Дирэкт Айр Кэпча" гэдэг агаарыг нүүрсний утаанаас цэвэрлдэг Машин туршиж буй ч асар их эрчим хүч иддэг ём бнаа. Өөр олон олон тэхнолог гарч бн Оёук аа, Don't be Behind, I beg you. Find only COOL HEADS, that will prevail. Otherwise if YOU ARE "A DAY LATE, WILL BE A DOLLAR SHORT". If WINTER HAVE "WATCH", WE HAVE "TIME" though.
Энэ эмийн бизнесээр ондор настан, овчин зовлонтой хумуусийг хэд нугалсан унэтэй эмээр уйлчилдэг далд бизнесээ илчилж ард тумнээ дарамтаас шалуухан гаргаач, энэ бол тумэнд ил болсон эруулмэндийн байгууллага ногоо монго идсэн нохдуудийн монголд олон жил хийсэн том луйвар шуу!!! Бас маш ондор унээр шинжилгээ хийдэг хувийн лаборатортэй эмнэлэгуудээ шалгаж нэг мор болгох цаг нь болсон!!!
Цахилгаан эрчим хүчний үйл ажиллагааг хэвийн явуулъя гэвэл үнийг нь чөлөөлөх хэрэгтэй.Хэдий болтол улс төрийн ашиг сонирхлын үүднээс ийм өдий олон жил барьж байхав дээ. Нэг л өдөр таг зогсоно шүү. Эхэндээ хэрэглэгчдэд хүндээр тусах нь ойлгомжтой. Гэхдээ хэрэглэгч хэрэглээгээ хянаж чаддаг болно. Халаасных нь мөнгөтэй яриад эхлэхээр хүн үр ашиггүй юманд мөнгө төлөхгүй.
Мөнхийн цахилгаан гаргагчтай боломоор
Бүр болохгүй бол мөнхийн хөдөлгүүрээр тог гаргаж аргал