sonin.mn

https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг өдрийн дотор хоёр удаа халдсан хэрэгт буруутгагдаж шүүх хуралд оролцов" гэсэн гарчигтай мэдээ 12-р сарын 17-нд нийтлэгджээ.

Уг мэдээнд бичихдээ: "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд оролцогч асан эмэгтэй эр нөхөртөө нэг өдрийн дотор хоёр удаа халдсан хэрэгт буруутгагдан шүүхийн өмнө иржээ.


2006 онд "Дэлхийн мисс" тэмцээний финалд шалгарч байсан 37 настай Эрдэнэ-Очирын Сэлэнгэ энэ оны аравдугаар сарын 30-нд нөхөр Роберт Клэйгээ хүчирхийлсэн хэргээр баривчлагджээ. Тэрээр Эйлсбери Краун шүүхэд нөхрийнхөө бие махбодид гэмтэл учруулсан гэх хэргээ өөрөө үгүйсгэсэн байна.


Баруун Лондонгийн Кенсингтон хотын Э.Сэлэнгэ нь 2006 оны Дэлхийн мисс тэмцээнд оролцож байсан загвар өмсөгч, гоо бүсгүй юм." гэсэн байна.

Э.Сэлэнгэ одоогоор батлан даалтад гараад буй бөгөөд удахгүй түүний гэм буруутай эсэхийг шүүх хурал болох аж.


С.Сарнай



Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/news/article-14201931/Miss-World-court-accused-attacking-husband.html