sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 21 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Тайваньд 571.3 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхийг үүрэг болгосон тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас баасан гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Америкийн удирдагч “батлан хамгаалахын бүтээгдэхүүнийг хуваарилах, "Тайванийн цэргүүдийг бэлтгэж сургах" зэрэг үйлчилгээг үзүүлэх эрхийг Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд олгосон байна”. 




1949 онд Чан Кайши (1887-1975) тэргүүтэй Гоминданы намын цэргүүдийн үлдэгдэл Хятадын иргэний дайнд ялагдаж Тайвань арал руу зугтан гарснаас хойш тус арал өөрийн гэсэн засаг захиргаатай явж ирсэн билээ. Бээжин Тайванийг Хятадын мужуудын нэг гэж үздэг.




АНУ 1979 онд Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-тай байгуулсан юм. АНУ-ын засаг захиргаа "Нэг Хятад" зарчмыг баримтлахын сацуу Тайванийн засаг захиргаатай хэлхээ холбоо тогтоосон хэвээр байгаа бөгөөд Тайваньд зэвсэг нийлүүлэгч гол улс юм. Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр, сүүлийн хэдэн жилийн хугацаанд Тайваньд нийт 70 тэрбум гаруй ам.долларын зэвсэг, цэргийн техник нийлүүлжээ.



Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг