12-р сарын 18-нд Хятадын Руочян ногоон эрчим хүчний 4 сая киловаттын фотоволтайк төсөл цахилгаан сүлжээнд амжилттай холбогджээ. Энэ нь Хятад Улсын ганц суулгацтай, хамгийн том хүчин чадал бүхий "элсэн цөл"-ийн фотоволтайк төслийн цахилгаан станц юм.
Уг төсөл нь Шинжаан дахь анхны томоохон хэмжээний эрчим хүчний баазын төслүүдийн нэг бөгөөд Таклимаканы цөлийн зүүн өмнөд хэсэгт байрладаг. 2023 оны 8-р сарын 29-нээс эхлэн барьж эхэлсэн бөгөөд, нийт 15 тэрбум 588 сая юаний хөрөнгө оруулжээ.
Төсөл ашиглалтад орсноор, жилд 6.9 тэрбум киловатт цаг цахилгаан нийлүүлж, 2 сая өрхийн нэг жилийн хэрэгцээг хангах боломжтой бөгөөд энэ нь 2 сая тонн түүхий нүүрс хэмнэх гэнэ.
Г.Бямба
Даваа - 10 сарын 26,
2026
Сэтгэгдэл0