sonin.mn

"CU" сүлжээ дэлгүүрийн нэг салбараар үйлчлүүлж байсан этгээд худалдагчид хутга тулган сүрдүүлж, кассан дахь бүх мөнгийг нь уут дүүрэн цахилгаан тамхи, бас гар утасных нь кодыг хийлгүүлж аваад гарчээ.

ЦЕГ энэ тухай: "Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан курткатай 18 орчим насны хүн дэлгүүрээс юм авах гэж байгаа юм шиг тойрч явж байснаа цаасны хутга тулгаж, айлган сүрдүүлж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдчихлээ" гэх дуудлага, мэдээлэл ирсэн.Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн “М”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна. Сэжигтэй этгээд “М” нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан байна" гэжээ.