sonin.mn

12-р сарын 19-ний өдөр Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Энэ үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ, "Хятад Улс харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа хожих зарчмын дагуу Хятад, Америкийн харилцааг авч үзэж, хөгжүүлэхийг баримталсаар ирсний зэрэгцээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо шуурхай хамгаалах болно.


“Шинэ хүйтэн дайн”-ыг хийж болохгүй, түүнд ялагч байхгүй, Хятад улсыг хязгаарлах нь ухаалаг бус, хийх ёсгүй сонголт болох бөгөөд энэ зорилгодоо ч хүрч чадахгүй. Тайвань бол Хятад улсынх, Америк Тайванийг тусгаар тогтнуулах хагалан бутаргах хүчнийг дур зоргоор нь байлгахаа зогсоох ёстой, Тайваний асуудлаар Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоох ёстой" гэсэн байна.


Г.Бямба