ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /Kyodo/. Япончуудын гол хүнс болох цагаан будааны үнэ өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 63.6 хувиар өссөн тухай Захиргааны хэрэг, олон нийттэй харилцах яамнаас нийтэлсэн статистикийн мэдээнд дурджээ. Энэ нь 1971 оноос хойш буюу засгийн газар статистик мэдээ хөтлөх одоогийн аргыг ашиглаж эхэлснээс хойших хамгийн их хувиар өссөн үзүүлэлт юм. 10 дугаар сард цагаан будааны үнэ 58.9 хувиар өссөн гэж Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамнаас өмнө нь мэдээлж байв.
Энэ зун Японд байгалийн гамшигт үзэгдлүүд дараалан болж, ургац тааруу байсны улмаас цагаан будааны хомсдол үүссэн нь хэт их худалдан авалт ба үнэ нэмэгдэхэд хүргэсэн бөгөөд тээврийн зардал, цагаан будаа тариалагчдын цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор намрын туршид өндөр түвшинд хэвээр байв.
Өнгөрсөн сард хэрэглээний нийт инфляц 2.7 хувьтай гарсан байна. Японы Төв банк инфляцын зорилтот түвшнийг тогтоохдоо энэхүү индексийг ашигладаг бол харин хэт их хэлбэлзэлтэй байдаг түргэн мууддаг бүтээгдэхүүнүүдийн үнийг уг индекст тусгадаггүй байна. Эдгээр бүтээгдэхүүний үнэ 2.9 хувиар өсжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Япон өмнөд солонгост инфляци өсч цалин олигтой нэмэгдэхгүй байгаа болохоор залуучууд нь хүнтэй гэрлэж хүүхэд төрүүлэх нь цөөрч байгаа юм.
энэ японы санаатай худал мэдээлэл байхаа
будаа нь яагаа ч үгүй ээ. японы тутрага тариалан гэдэг бараг тоон газар тариалан байхгүй юу. ямар вирус гэлээ гараад хүмүүс ковидын стрессээс болж сандралдаж гэнэт хэт их авч нөөцлөх болсон гэсэн дээ. хэсэг хугацааны дараа хэвэндээ орно биз. гэхдээ ко