СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өссөнөөр гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 2022 онд түүхэнд дээд үзүүлэлтэд хүрснийг мягмар гарагт танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.
Солонгосын Статистикийн хорооны мэдээлснээр, өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ өмнөх оныхоос 3.2 хувиар өсөж, 30.45 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр түүхэндээ анх удаа 30 тэрбум ам.долларын босгыг давсан байна.
Тодруулбал, аж үйлдвэрийн салбарт оруулсан ГШХО 149.4 хувиар өсөж, 12.48 тэрбум ам.долларт хүрсэн бол дотоодын үйлчилгээний салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт 29.6 хувиар бууран 16.59 тэрбум ам.долларт хүрчээ.
ГШХО-ыг улс орноор авч үзвэл, АНУ-аас оруулсан хөрөнгө оруулалт 65.2 хувиар өсөж, 8.69 тэрбум ам.долларт хүрчээ. Харин Европын Холбооны хөрөнгө оруулалт 36.9 хувиар буурсан дүн үзүүлж, 8.07 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Түүнчлэн үйлдвэр байгуулах, ажлын байр бий болгох зэрэг боломжийг бүрдүүлдэг шинэ төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалт мөн 2022 онд өмнөх оныхоос 23.4 хувиар өсөж, шинэ дээд үзүүлэлт болох 22.32 тэрбум ам.долларт хүрчээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(5)
sain tortei uls saihan um
Гадаадын хөрөнгө оруулалт уул-уурхайгаас бусад салбарт дэмжье. Уул уурхай бусад бизнесээс ялгаатай шүү. Бусад бизнест баялаг бүтээдэг бол уул-уурхайд баялаг зөөдөг тул өөр нөхцөл шаардлага тавигддаг юм шүү.
Yum bolgoniig duuraih geed oroldson ch amjiltgui.Hun bolgoniig duuraih geed l vietnamchuudiig duuraij hums hiih geed amjiltgui oloogui america dig duuraij kino hiih amjiltgui mongolchuud duuraji hogshin humuus boon mungiu ggeed amjilt olohgui Hytadiig duuraij bugdiig hiigeed nogoo Hytaduud ni iluu sain hymdhan surchihsan s Korea is clown nation
Зуун жил нүхэн жорлонгоосоо салж чадаагүй улны монголчууд хөгжилтэй орнуудыг дуурайгаад ч эн зэрэгцэж чадахгүй. Хэдэн зуун жилээр хоцрогдсон улны монголчууд шүү дээ.
We dont need dig hole.Enough for like tradional way