Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ уурхайчдад танилцууллаа. Үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Баяжуулсан сайн чанарын нэг тн нүүрсийг 136, хагас кокжсон бол 107, угаасан эрчим хүчний нүүрсийг 11 ам.доллараар зарна гэсэн тооцоо хийсэн байна. Засгийн газар цаашид Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах зэргээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, уул уурхайн салбарыг олборлолтоос боловсруулалт руу шилжүүлж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.
Засгийн газар мөн Тавантолгойд дулааны цахилгаан станц барихаар тусгасан. 450 МВт-ын хүчин чадалтай энэ станц томоохон бүтээн байгуулалтыг төсөл, хөтөлбөрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, төвийн эрчим хүчний системд боломжит хэмжээгээр эрчим хүч нийлүүлэх үндсэн үүрэгтэй.
Шаардлагатай нийт санхүүжилтийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компанид хувьцаа эзэмших замаар, үлдэх хувийг зээл, тусламжаас гаргахаар төлөвлөж байгаа тухай Эрчим хүчний болон Сангийн сайд хэллээ.
Дулааны цахилгаан станц байгуулахад учрах нэг хүндрэл нь усан хангамж. Үүнийг нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай хамт шийдвэрлэхийг Ерөнхий сайд чиглэл болгов. Ерөнхий сайд мөн "Эрдэнэс Тавантолгой" компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөтэй танилцлаа. Компани 2021-2025 онд олборлолтын хүчин чадал /209 сая м3 хөрс, 50 сая тн нүүрс/-ын 60 хүртэл хувийг өөрийн техник, тоног төхөөрөмжөөр хийхээр төлөвлөсөн байна. Нийт 186 сая тн нүүрс олборлож, 172 сая тн-ыг борлуулснаар 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана. Ингэснээр улсын төсөвт 2,482.1 сая ам.долларын орлого төвлөрүүлэх юм.
Сэтгэгдэл0
2 тэр бум амкрик доллар уу ? Наад тоо чинь буруу бна уу ? За за монгол ч зад хөгжих нь ээ ,дунд боловсрол их муудсан бнаа
Шааж л бхгүй юу даа, таван толгойгоос орох ашиг Голомтын ТЗын хөлсөнд явчихна. Тэгэж бтал нүүрс уначихна.
Алтнаас Уран луу гээд л үнэнэ хэл л дээ! МАНАНгийн баньд минь! Дүнсэн тамхинаас хар тамхинд МАНАНгийнхан амжилттай шилжүүлээ биз дээ! МАНАН мафи сөнөтүгэй!
Хүрэлсүх ч Оюун Эрдэнэ ч улс төрчдийн хувьд тодорхой хэмжээнд заавал поопрох ёстой.Яахав цаг үе,нөхцөл байдлаас шалтгаан аль хэмжээнд яаж поопрох нь тэд нарын өөрсдийн мэдлэг ухаан,мэдрэмж,ёс суртахуун,итгэл үнэмшлийн асуудал.Яаж ч байсан Хүрэлсүх Оюун Эрдэнэ нар бараг анх удаа Монголын төрд гарч ирж байгаа Оросод тархиа угаалгаагүй,жинхэнэ Монгол хүмүүс.Тэдэнд Монголыг гэсэн хүйтэн тархи,халуун зүрх байгаа.
Ерөнхий сайд сайн ажиллаж байна.Амжилт хүсье
Ene balai uduruudees zalhaj, zugtaj, huduu zuslandaa bugj baital sonsgoson hamgiin saihan medee blaa. MAN ajlaa hiij chardaij, hicheej, buteej baihad AN olon hachin sejigiin unguur "hungiin duugaa" duulangaa bie bienee l ustgah aj.Amar umaa.No need at ALL to spend a dime or energy to destroy its inner-party wars. Don't even try to include MAN in its domestic dirty struggle. Let themselves die on their own. Be evaporated immediately effective from NOW.
Хулгайд алдагдсан 450 мянган тонн нүүрсний хэргийг шалгаж байна уу Эсвэл Хүрэлсүх оролцсон болохоор сонгууль өнгөртөл хойш нь тавиад байна уу Морин толгойт баньд аа
Морин толгойт гэж хүмүүсийг эд эрхтэнээр нь европ гэж хийрхдэг Оросууд л доромжилдог доо.Та буриад байна.Дэлхийд хэн ямар бие хаатай байх нь тухайн хүний хувийн асуудал байдаг юм.
Энэ мангар 2 жилийн өмнө манантай тэмцэнэ, манан мафийн. Алуурчид хулгайчид луйварчдаас эх орноо чөлөөлнө гэх мэтээр хуцаж улиад байсан нь шал худлаа байсан байна. Та бүхэн санаж байгаа биз дээ энэ мангар пацаан юу юу гэж донгосч байсныг. Алуурчин элбэгдорж Америкт асар үнэтэй буудалд орогнож тансаглаж байна, 60 тэрбумын хулгайчид тарвалзаад байна , би яасан ч дарга болохгүй гэх мэтээр хуцдаг байлаа. Энэ бүхэн жүжиг байсан байжээ. Одоо энэ сэг үхдэл хүрэлсүхийн тоодгор тэжээвэрт хэнд байхгүй их эрх мэдэл байна. Өнөөх муу өмхий цуст алуурчин элбэгдорж оффшор мөнгөөрөө хөлсний бичээч хөлсний Алуурчид хөлсний барлагуудаа тэжээсээр жаргаж, 60 тэрбумын дээрээсээ 2 дахь хулгайч шоронгоос их хуралд сууж , Алуурчин элбэгдорж түүний боол Алуурчин хурц ярга тамлалт цус улайны хэргээрээ шийтгэгдээгүй байна. Мангар пацаан жинхэнн ажлаа хий, чадахгүй бол зайл. Хийх ёстой ажил чинь хүн бүхэнд ойлгомжтой байна. Алуурчид хулгайчдийг шийтгэ, оффшор мөнгийг оруулж ир
Астрасенака тариулсан сая хүнээс 2 хүн нас барчихлаа гээд Дани, Швед улсууд астрасенакаагын вакцинаа бусад оронд бэлэглэнэ гээд германы зурагтаар ярьж бн. Вакцин элбэгсэж байгаа учир Германд астра сенакаагийн вакциныг тариулий гэсэн хүн болгонд тарьж байна. Нээрээ л ард түмнийхээ төлөө санаа тавьж байгаа юм бол элчингүүдээ сайн ажиллуулж тэр вакциныг авчирч иргэдээ дархлаажуулаачээ. 2, 3 сарын дараа вакцины хомсдол гэж байхгүй болно гэж германд зарлаж бн.
wahhahaah
Зөв! Яриад орхих биш хойноос нь сайн хөөцөлдөж ажил болгоорой. Оюу толгойгоос гарч байгаа баялаг маань түүхийгээрээ нэмүүн өртөггүй гарч байгааг хэлүүлэх юун
Уг нь наад зорилтыг чинь танай нам 1960 аад оны сүүлээр тавьж байсан