Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 5 дахь жилийнхээ босгыг даваад 4 сар болох гэж байна. Тасралтгүй 1575 өдөр шөнө байлджээ. Үүнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс оросын армийн хурандаа генерал Леонид Григорьевич Ивашов, францын улс төрч Бернар Гетта нараас түүвэрлэн хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно.
Алж болдоггүй, өөрөө үхдэггүй, бас нэр хүндтэй тэр нэгэн генерал 2022 оны эхнээс энэ дайныг эсэргүүцсэн, түүндээ үнэнч, одоо болтол Путиныг элдвээр хэлж тавлан Москвадаа амар жимэр суух нь гайхалтай.
Бүх Оросын офицеруудын хурлын дарга, Геополитикийн асуудал судлах академийн ерөнхийлөгч, Оросын зохиолчдын холбооны гишүүн гээд олон сэтэртэй. Энэхүү Л.Ивашовын ярьсан бичсэнээс үзвэл Оросын улс төрийн элит нэг талаасаа нүүр хийх газаргүй, ичиж үхэж байгаа, нөгөө талаасаа дэмжээд далдуур өөгшүүлээд, харин бичсэн ярьсныг нь компьютерын “А” ч үгүй Путин олж үздэггүй нь зол юм.
Урвагч бөгөөд либерал цол авсан орос генерал эрх баригчдаа дайн эхлэхээс өмнө ширүүхэн шүүмжилсэн нь одоо яг голд нь орж байна. “Мэргэжлийн үүднээс анализ хийгээд үзтэл Орос нь Украин руу явж ороод ялах магадлал огт харагдахгүй байсан” хэмээн 2022 оны нэгдүгээр сард анхааруулж байжээ. Ер нь Украинд дайн хийх эрх баригчдад ямар хэрэгтэй байсан юм бэ? Тийм зайлшгүй хэрэгцээ байсан уу? Оросын гол аюул занал хаанаас учирч байна вэ? Лав Украинаас биш. Энэ түрэмгий дайнд бэлтгэж, дурлаж байгаа Ерөнхийлөгч Путин өөрөө огцорвол таарна. Яагаад Путинг хөндөж болохгүй юм бэ? Миний өөрийн түүх бол манай өнөөгийн системийн тусгал мөн. Толины тусгалаас бүгд харагдаж байна гэж бичиж байжээ.
Цааш нь. Урьд Орос нь (СССР) аргагүйн эрхэнд шударга дайн хийдэг байлаа. Төр улс, нийгмийн амин чухал эрх ашигт аюул занал бодитой учирсан, өөр гарц боломж байхгүйгээс дайн хийдэг байлаа. Харин одоо бол Оросын цорын ганц аюул бол түүний дотоод амьдрал хямралд орох л аюул байна.
Гадаад аюул гэж энэ цаг үед тийм ноцтой биш байна. Стратегийн тогтвортой байдал бүхэлдээ хадгалагдаж, цөмийн зэвсэг найдвартай хяналтад байна. НАТО-гийнхан хүчээ хуримтлуулаад идэвхжээд айлгаад байгаа юм алга. Украин бол тусгаар тогтносон улс учраас бие дааж болон хамтарч батлан хамгаалах бодлогоо явуулах эрхтэй. Украиныг Оростой найрсаг хөрш байлгах цорын ганц арга зам бол төр улс, эрх барих системийн Оросын загварын татан дагуулах давуу талыг тэдэнд илтгэн харуулах явдал юм. Дэлхийн ихэнхи улс орнууд хүчээр хавсарган нэгтгэсэн Крым ба Севастополийг Оросынх гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ юу харуулна вэ? Оросын гадаад бодллогын сул тал, дотоод бодлогын татан дагуулж чадахгүй нь л шууд харагдаж байна.
Украины эсрэг цэргийн хүч хэрэглэх аваас нэгдүгээрт, Орос орон өөрөө төрт улсын хувьд оршин тогтнох уу гэдэг нь асуудалтай болно; хоёрдугаарт, орос ба украинчуудыг үүрдийн цусан өшөөт дайсан болгож хувиргана; гуравдугаарт мөргөлдөөнд НАТО-гийн орнууд, тухайлбал Турк оролцох аюул бодитой болно.
Цаашлаад энх тайван, олон улсын аюулгүй байдалд заналхийлэгч ангиллын улс орнуудын тоонд Орос өөрөө орох болно. Маш хүнд санкцууд Орост тавигдана, дэлхийн хамтын нийгэмлэгт бүрэн ганцаардана, тусгаар тогтносон улсынхаа статусыг ч хасуулж магадгүй. Дотоодын бэрхшээлээсээ хүн амыг сатааруулахын тулд Орос улс дайны босгонд тултал түгшүүртэй байдлыг өдөөж байна. Ийм учраас Ерөнхийлөгч Путин Та дайн өдөөх гэмт бодлогоосоо татгалзахыг шаардаж байна хэмээн 2022 оны нэгдүгээр сард генерал бичиж байжээ. Дараа нь “Цэргийн тусгай ажиллагаа” нэртэй дайн эхэлмэгц генерал Ивашов шууд л шүүмжлээд эхэлжээ, одоо ч шүүмжлэн байна. Тэр тухайгаа:–Украинтай хийж буй дайндаа Орос бүрэн ганцаардана, бүр стратегийн ялагдал хүлээж ч мэднэ. Тийм юм руу л явна гэж би анхааруулж байсан.
Өнөөдөр хар даа. “СВО” гэсэн тусгай ажиллагаа нь үргэлжилсэн хугацаагаараа Аугаа их эх орны дайнаас даваад алга боллоо. Оросын олон улсын байр суурь хаашаа ч гаршгүйгээр маш муу байна, операцын зорилго нурсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Энэ бол шинжээчдийн либерал нийгэмлэгийн дуу хоолой биш шүү, энэ бол их гүрний эх оронч лагериас цууриатаж байгаа үгс гэж ойлгох хэрэгтэй. Дайнаас гарах гарц байна уу, Крым яаж дуусах бол? Үүнд ганц л хариулт байна. Энэ бол маш том алдаа гэж хариулъя гэжээ. Оросын олон улсын байдлыг энэ цаг үед хэрхэн үнэлэх вэ гэвэл олон улсын байдлыг бүхэлд нь олж харах хэрэгтэй. Шинэ эрин үе эхэлсэн. Улс орнуудын хоорондын харилцаа шинэ шинж чанартай болсон. Иргэншлүүдийн хоорондын харилцаа ч шинэ агуулгатай болсон. Дагалдаад дайн шинэ хэв шинжтэй болж байна. Эндээс л олж хараад хариултаа өгнө. ОХУ-ын олон улсын байдлын тухайд Орос орон түүхийнхээ бүх үеийн туршид хамгийн доод ёроолдоо очоод байна. Бараг бүх улсаас дэмжлэгээ алдчихаад байна. Тэгэх тусмаа иргэншсэн соёлт ертөнцөөс дэмжлэггүй байна.
Постпутинизмын эрин үе гарцаагүй. Орост гурван өдрийн дараа, гурван сарын дараа, гурван жилийн дараа путинизм үндэслэгчтэйгээ цуг унаж магадгүй. Систем гэрлийн хурдаар нурж магадгүй, учир нь дэндүү удаан тэслээ хэмээн Францаас Европын Парламентад сонгогдсон депутат Бернар Гетта анхааруулан хэлжээ.
“Би яагаад ийм их өөдрөгөөр харж байна вэ, путинизмд гурав дахь үе шат гэж байхгүй учраас. Тэгэхлээр төгсгөлдөө л бэлтгэ. Дахин хэлье. Гурван өдрийн дараа, гурван сарын дараа, гурван жилийн дараа Путины түүх дуусах биз.
Оросын сошиал сүлжээг хар даа, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарсан орос хүмүүсийн гомдлоор дүүрэн бялхаж байна. Украины дайралтыг шүүмжилж Украинд гомдохоосоо тэр гомдол нь давчихсан. Путин өөрөө “дайн” гэж нэрлээгүй энэ дайн гэрлийн хурдаар цахилгаан дайн болоод дуусах ёстой байтал түүний хувьд дан бүтэлгүйтэл болж хувирсан. Түүхийн урт удаан, гунигтай энэ хуудас эцсийн бүлэгт дарангуйлагчтайгаа хамт хаагдана”–франц депутат.
Орчуулагчийн хувьд нэмж хэлэх зүйл алга. Defense Express-д бичсэн ганцхан өгүүлбэрээр төгсгөе. Москва дахь нефть боловсруулах аварга том завод руу украины нисэгчгүй онгоцууд халдахдаа “Панцирь”, дроны эсрэг торон хаалт зэрэг агаарын довтолгооноос хамгаалах дөрвийн дөрвөн кольцоог нэвтлэн цохилт өгчээ!
Орос, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Мягмар - 07 сарын 21,
2026

Сэтгэгдэл24
BUZAR MUUHAI OROS HULMASUUD HUMHIIN TOOS BOLOH NEEE GOYO
Тархи угаагч тааруухан хөлсний бичээч блавгай Номиндарь ээлжит зохиомж дэмийрлээ постолжээ! Ккк
ОРОС ЯЛНА ЧУУД СУРАГГҮЙ ХЛГА БОЛЖ ДЭЭ.
Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
Ороz сөнөж байна.
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
Дагзанд нь сум зоож баймаар хөгшин төгцөг байна да ! Путин яагаад төгцөгийг мэдэхгүй анзаарахгүй орхидог билээ ! дотоод тагнуул муу л ажиллаж байна да ! эсвэл овоо арын хаалгатай байх нь !
Гях,,,,,гяхх,,,,,гяхх,,,,,тахар бас л сайхан жокрийшдээ,,,,арын хаалгадаад байхдаа ч яахавдээ, ,,,,
Энэ намар дайн дуусна. Украйныг америк дэмжихгүй болсон чинь ядуу европ сум худалдаж авч өгөхгүй болохоор дайныг зогсооход хүрч байна. Ингээд украйн алдсан газар нутагаа ахиж олж авч чадахгүй.
Ядуу Европ гэчихжээ. Орс чинь ядуураад бүр гуйлгачин болсон. Ямар сайндаа ядуу хойд Солонгос, Африкийн орнууд, Куба зэргийн улс орнуудаас цэрэг татаж, Хятадын ул долоож байхав дээ
Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
Алсыг харсан мундаг Геополитикч генерал байна даа. Үнэнийг л хэлээд байж. Орос удахгүй ялагдана. Төрийн эргэлт ч гарах байх.
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
Nomindari aa!!cham sig lydnyyd taaj byyddaggyi ee!!!baga sig haltagnyyl!!!!!!!!hymyynii medlegiinhee hereer dabirdag bolohoos cham sig heerchihsen hydal medeelegch bas osor angilias orchyyllaa ch geh sig chinii medlegiig bid medne...hydal byy saaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa,zeb nyheeree melzeerei,geleg ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Бичиж чадахгvй байж бас нэг комент бичэн ухаантай ккк
Манай ОЯА нар Украины ялалтыг өмдөндөө шээтлээ харж сонсож мэдрэх болох нээ дээ? Орос ялж, АНУ, Баруун ялагдаж Монголд Путин социализмыг сэргээж өгнө гэсэн ЛӨӨЛӨӨ болов оо...
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
Аливаа юм болгон цаг хугацаатай цаг нь болохоор бүгд л дуусах хорвоо шүү дээ. Оросын хувьд олон сая элэг нэгтнүүдээ хядаж гарч ирсэн нийгэм орон учраас одоо сүйрч балрах цаг нь болж байгаа байлгүйдээ тэр олон хядуулж устгуулсан амьд бодгаль хараасаар зүхсээр эрлэгийн оронд очсон тул оросууд хараалаас хэзээч ангижрахгүй боловуу.
Шалихгүй эр үүрэндээ хангарьдын дүртай
Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо
Шшш тэнэг гичий
Украйн бууж өгөх талаар Орсоос гуйж газар нутгаа энэ хил хязгаараар тогтоох тухай яригдаж эхэлсэн гэвч эрсдэлээ тооцож бгаа гэсэн барууны улс төрчид ярьсан одоо энэ чигээр явбал ЕХ өөрсдөө сүйрлийн ирмэгт ирж Украйн гэж улс өөрөө бүр мөсөн бхгүй болох талаар сая G7 ярилцсан гэсэн дайн удахгүй дуусаж Орсуудын ялалтаар өндөрлөх нь тодорхой болж олсон Зеленский сонгууль явуулвал ялагдаж шоронд орох магдлал маш өндөр авилгын асуудал нь сөхөгдөж эхэлж бна
орост зэвсэг хүн хоёроос их юм алга хүнс хоол нь хөл боосон хүүхэд залуус нь хүчрэгжсэн хүн бүртэй бүртгэж тооцоотой ажилладаг ёвропын орсын уламжлалт соёл шашнаа их хүндэтгэн аажуухан лена снесей ангарск обь урал днщпр шиг улбиран урсаж хөдөлсөөр сибирь нутаг шуугин тайьан дөлгөөн урагшилсаар ямар сайхан уужуухан сэтгэлтэй орсуудыг хайрлан хайралмаар------------------------
Д2Д-ны үед Германд Гитлерийг, дайныг ил тод эсэргүүцдэг, ийм нэг хурандаа бсан ба Армидаа маш их нэр хүндтэй болохоор устгаж чаддаггүй байсан гдг. 3 дахь удаагаа Гитлерийн аминд халдсаны дараа цаазалсан байдаг. Цаазлах даа бас өршөөл үзүүлж, цаазын хэлбэрийг өөрөөр нь сонгуульхад "боомилох" цаазыг сонгосон.