sonin.mn

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд, Цогтцэций сумын Монгол Ардын намын хорооны дарга Ц.Ууганцэцэг, дэд дарга Д.Түвшинжаргал, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нарын бүрэлдэхүүнтэй баг Өмнөговв аймгийн Цогтцэций суманд энэ сарын 16-нд ажиллав.


Энэ үеэрээ тэд Монгол Ардын намын ахмад гишүүн Г.Дамчий, Г.Батчулуун нарт тус тус хүндэтгэл үзүүллээ.


Монгол Улсын гавьяат уурхайчин, аварга тариаланч Г.Дамчий гуай “Төр, засгийн ажил сайн явж байна. Тэр дундаа манай сум аймгийн дайтай хөгжсөнийг та бүхэн харж байна.” гэсэн бол намын ахмад гишүүн Г.Батчулуун “Ерөнхий сайд тэтгэвэр нэмнэ гэж байна. Би улсад 32 жил ажилласан. Олон жил ажилласан илүү өндөр тэтгэвэр авна гэсэн Ерөнхий сайд Н.Учралын бодлого маш зөв. Монгол Ардын намын дарга Н.Учрал Ерөнхий сайдаар ажиллаад удаагүй ч ажил хийхийн төлөө зүтгэж байна. Сөрөг хүчин зөвийг нь дэмжиж, бурууг нь засаад явахгүй байна. Ажлыг нь хийлгэхгүй шууд “Огцор” л гэх юм. Залуу хүнийг дэмжих хэрэгтэй. Н.Учрал даргыг дэмжиж, ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Намын гишүүн хүн дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болдоггүй” хэмээн ярилаа.