Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 6 дугаар сарын 8-12-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 542 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 460 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 82 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Төрийн тусгай хамгаалалтын газар, Тавантолгой төмөр зам ХХК, Эрдэнэс тавантолгой ХК, Бэрх хотын Захирагчийн ажлын алба зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 4 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 134 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 30 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Өөрийн хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон, илүү цагийн цалин хөлс тогтмол олгосон, байгууллагаас хэрэгжүүлж буй дэмжлэг туслалцаанд хууль бусаар хамруулсан зэрэг үйлдлийг шалгаж хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв.
Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл1
олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?жду тоносон дарга нар нь хэзээ хариуцлага хулээж шоронд орох вэ?их наяадаар хулгай хийсэн нуурэсчид хэзээ баривчлагдах вэ?хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг хэзээ шоронд хорих вэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав тэгээд ????????