sonin.mn
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь өнөөдөр /2023.09.13/ Нийслэлийн хэмжээнд 45 дахь цэгээ “П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг”-т нээлээ. Тус эмнэлгээр өдөрт дунджаар 1000-1500 орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд иргэдийн 20 орчим хувь нь хөдөө орон нутгаас ирж эмчилгээ, зөвлөгөө мэдээлэл авдаг бөгөөд дээрх иргэдийн 30 орчим хувь нь давхардсан тоогоор 2000 гаруй шинжилгээ өгдөг байна. 
 
Ийнхүү Улсын Гуравдугаар эмнэлэгт “ХУРДАН” цэг нээгдсэнээр дээрх иргэд эрүүл мэндийн даатгалын төлөлтөө шалгах, эмнэлгийн магадалгаа авах, шинжилгээний хариу авах, эмнэлэгийн цаг захиалах зэрэг түгээмэл үйлчилгээнүүдээс гадна Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохиуцуулалтын газрын 11 төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй, түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.