Монгол улс хойд хөрштэйгээ дипломат харилцааг 1946 оноос эхэлсэн мэтээр бичиж ярьж байгаа залуучууд олширч байгаа учраас энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэж байна.
С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид анх 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо хүрэлцэн очиж “Найрамдлын барилдлагааг байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоныг бид бүгд мэднэ.
Монгол улсын Ардын Засгийн газар (АЗГ) Зөвлөлт Орос Улстай (ЗОУ) 1921 оны 11 сарын 5-нд Москва хотноо байгуулсан Найрамдлын Гэрээ бичгийн Тавдугаар зүйлд: «Монголын Ардын Засгийн газар ЗСБНХОУ-ын Засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр ЗСБНХОУ-ын нийслэлд Бүрэн эрх барих Элчин төлөөлөгч, түүнчлэн Оросын хил орчмын тойргуудад консул суулгаж болно» гэсний дагуу өөрийн улсын Бүрэн эрх барих Элчин төлөөлөгчийг Москва хотноо томилон суулгах талаар ихээхэн анхаарал тавьж, 1922 оны 12-р сарын 10-нд Ерөнхий сайд бөгөөд Гадаад Яамны сайд Догсомын Бодоог Орос улсад Бүрэн эрх барих төлөөлөгчөөр томилох шийдвэр гаргасан байна. Удалгүй Монголын Засгийн газрын мөн оны гуравдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Цэргийн яамны дэд сайд Хатанбаатар С.Магсаржавыг тохоон томилж ЭСЯ-ны орон тоог 8 хүний бүрэлдэхүүнтэй баталж байжээ. С.Магсаржав бие өвчтэй гэж чөлөө гуйсан учир Хэмжээт эрхт Богд хаанаар зөвшөөрүүлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, мэйрэн Ж.Давааг ЗОУ-д суух Бүрэн эрхэт элчин сайдаар томилж, дүрмийн ёсоор “Улсад туслагч түшээ гүн”-гийн хэргэм хүртээжээ. Ж.Даваа нь 1921 оны 11 дүгээр сарын 5-нд Москвад гарын үсэг зурсан Монгол-Зөвлөлтийн найрамдлын барилдлага байгуулах гэрээ хэлэлцээнд нарийн нарийн бичгийн даргаар оролцож байсан хүн юм билээ.
Ардын эрхт Монгол Улсын элчин, түшээ гүн Ж.Даваа 1922 оны зургадугаар сарын 2-нд Бүх Оросын Төвийн Гүйцэтгэх Хорооны дарга М.И.Калининд Итгэмжлэх жуух бичгээ барьж, уулзалтад Элчин яамны зөвлөх Н.Жадамба, I нарийн бичгийн дарга Г.Гүрсэд, Бүх цэргийн дэд жанжин Х.Чойбалсан, нар оролцож байжээ. Ийнхүү Монгол Улсын хилийн чанад дахь анхны Дипломат төлөөлөгчийн газрын түүх бичигдэж эхэлсэн байна.
Бүрэн эрхт элчин Ж:Даваа элчин төлөөлөгч нараа харилцан суулгаж буй нь тус хоёр орны хоорондын Найрамдал хамтын ажиллагаа бүх талаар гүнзгийрэн хөгжиж байгаагийн бэлэг тэмдэг болгож 1000 толгой үхэр ЗОУ-д бэлэглэж байсан нь түүхэнд тэмдэглүүштэй сонин баримт болон үлджээ. 1922 оны тавдугаар сард ЗОУ-ын Засгийн газар Монголд суух Бүрэн эрх барих Элчин төлөөлөгчөөр Коминтерний Гүйцэтгэх хорооны тусгай төлөөлөгч Н.М. Любарскийг томилж, тэрээр мөн оны долдугаар сарын 7-нд Нийслэл Хүрээнд хүрэлцэн ирж Ерөнхий сайдын албан тушаалд шинээр томилогдоод удаагүй байсан Жалханз хутугт С.Дамдинбазарт Итгэмжлэх жуух бичгээ гардуулсан байдаг.
Тэр үед ЗОУ болон Хэмжээт цаазат Ардын эрхт Монгол Улс хоёр олон улсын эрхзүйгээр олон улсын хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан тул элчин сайд нараа посол буюу Элчин сайд гэж нэрлэддэггүй харин Бүрэн эрх барих Элчин төлөөлөгч буюу Полномочный представитель, товчоор Полпред, Элчин Төлөөлөгчийн газрыг Полномочный Представительство, зарим барим бичгүүдэд Миссия гэж нэрлэж, бичиж байжээ. Мөн сонирхуулахад тэр үед одоогийн НҮБ-ын гишүүн 192 орны 75 хувь нь улс төрийн картан дээр улс гэж тэмдэглэглэгдээгүй байсан он цаг шүү дээ.
1922 оны 12-р сарын 30-нд Орос, Украин, Белорус, Өвөр Кавказын БНУ-ууд ЗСБНХУ байгуулагдсаны дараа Элчин, түшээ гүн Ж. Даваа М.И. Калининд Итгэмжлэх жуух бичгээ барьснаар тэрээр мөн БНМАУ-Улсаас тус улсад суусан анхны элчин сайд болсон юм. Ж.Даваагийн халааг авч МАН-ын дарга А. Данзан 1924-1925 онд, 1929-30 онд Б.Буянчуулган 1925-1926 онд дараа нь, элчин сайдаар Г.Гүрсэд 1927-28 онд ажилласан байна.
Шинээр байгуулагдсан ЗСБНХУ-ын анхны элчин сайд А.Н. Васильев энд ирж, 1924 онд Ерөнхий сайд Б. Цэрэндоржид Итгэмжлэх жуух бичгээ барьж байжээ. Элчин сайд А.Н.Васильевийг ажил хэргээ эхлүүлсэнтэй нь холбогдуулан хоёр орны ард түмний найрамдлын энэрэнгүй үзэл, сайн санааны илэрхийлэл болгож, Ардын ЗГ хууль ёс зөрчин хоригдож байсан Зөвлөлтийн харъяат иргэдэд өршөөл үзүүлж суллан гаргаж байсныг дипломатын практикт шинэлэг зүйл гэж үзэж болохоор байдаг. Хоёр орны хооронд ийнхүү элчин төлөөлөгчийн хэмжээнд харилцаа тогтнон хөгжсөн нь Монгол Улс тусгаар бүрэн эрхт улс мөнийг дахин нотолсон хэрэг юм.
1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд байгуулсан Найрамдлын гэрээ бичгийн Дөрөвдүгээр зүйлд «... ЗСБНХОУ-ын Засгийн газар Монголын Ардын Засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын нийслэлд Бүрэн эрх барих Элчин төлөөлөгч, түүнчлэн Ховд, Улиастай, Алтанбулаг зэрэг хотуудад консул суулгаж болно» гэж заасны дагуу Зөвлөлт Орос улс 1922 оны долдугаар сард анхны консулын газраа Ховдод нээж байжээ. Ховдын хязгаарын өөртөө засах АЗГ-д ажиллаж байсан тува үндэстэн Сирен Шойжелов Нацовыг консулаар томилж байжээ. Мөн 1924 оны хавар Алтанбулаг хотноо консулын газрыг нээж, А. Г. Старковыг томилсон байдаг. 1924 оны улсын анхдугаар их хурлын / ГЯЯ-ны сайд А.Амарын/ илтгэлд тэмдэглэснээр 1925 оны 10-р сарын 29-нээс Баянтүмэн Хан уулын хошуу, өнөөгийн Чойбалсан хотод ЗСБНХУ-ын консул сууж эхэлсэн байна.
Ш.Пүрэвсүрэн
1.Ашигласан материал: Москва хотноо Монгол Улсын Элчин сайдын яам байгуулагдсан нь ХИС-ийн др.проф. Д.Уламбаяр
Сэтгэгдэл0
Муухай монголчууд оросуудыг муулаад байдаг болохоос оросууд тийм муу хүмүүс биш шүү дээ.
АГДАНБУУГЫН АМАР 1941ОНЫ 7САРЫН 10 МОСКА ХОТ КОММУНАРКАД БУУДАН ХОРООВ,,,ОЛОН МОНГОЛЧУУД УЛААН АЛЛАГААРОРОС ОРОНД ЯСАА ТАВИЛААДАА,,,
21 ДИЗЛАЙК ЯАГААД,,,, А АМАРЫГ МОСКВАД БУУДАН ХОРООСОН НЬ ЗӨВ ГЭЖ БАЙГАА ЮМУУ,,,,,
Азийн Монголчууд Оросуудыг үзэн ядах эрхтэй.Шүдийг шүдээр гэдэг юм. Биднийг европ гэж цээжээ дэлддэг тэд бүгдээс доор үздэг. Ядуу тэнэг нүүдэлчин гэж цаг ямагт доромжилдог. Манийгаа турхирч ганцаардуулдаг хужаа хасагуудаасаа ч доорд үздэг нь Азийн дайсан расист Оросуудын нүцгэн үнэн. Негр Арабууд бол Монголчуудын хажууд бурхан шүү дээ.
Оросын ард түмэн, жирийн орос хүмүүс бол энгийн хэнэггүй, нөхөрсөг, итгэмтгий сайн хүмүүс!! Харин Оросын төр засаг бол бүр Иван Грозныйн үеэс Монголд дайсагнаж ирсэн, түүнээс хойшх төр нь цаг ямагт Монголыг дарамтлах, эзлэн түрэмгийлэх, нутгийг нь булаах, колончлох бодлого явуулж ирсэн түүхтэй!!! Жирийн иргэд - Төр засаг гэдэг бол хоёр өөр зүйл шүү!!! Бид ОХУ-ын төр засгийнэ бодлогыг шүүмжлэх эрхтэй, харин оросын ард түмнийг бол бид шүүмжилдэггүй!!!
150.129.141.117 Жирийн орос онигоо ярья. Монгол янхнууд үйлчлүүлэгчдээ олохын тулд эзгүй талдаа хулхи хужаа салют буудаж түлэгдэцгээдэг болхоор бүгд халтар болцгоосон юм. ККК. Бас нэг онигоо. Монголд миссийн тэмцээн зохиосон чинь морь түрүүлжээ.
ЯАГ ҮНЭДЭЭ БОЛ 1946 ОНООС ӨМНӨ ТӨРСӨН ХҮМҮҮС БОЛ МАНЖ ЧИН УЛСЫН ИРГЭД ЮМ Ш ДЭЭ ККК ТҮҮХИЙН ШОГЛООМ ЮМ ДАА
Оросууд муу хүмүүс бишээ.
КОРОНА ОРСОД ЭХЛЭЖ БАЙХАД 30000 ХОНЬ ӨГЬЕ ГЭХЭД ХОРВООГЫН ХАМГЫН ЯДУУ ГУЙЛГАЧИДААС АВАХ ДЭЭРЭЭ ТУЛААГҮЙ ГЭЭД ДЭЭР ДООРГҮЙ ОРСЫН ЭРХ БАРИГЧИД СӨРӨГ ХҮЧИН БҮГД Л МУУ ХЭЛЭЭД БАЙСАНДАГ,,,
70 жил Оросуудыг ариун бурхад гэж Монголыг мэдэж байсан Москва сурталчилж ирсэн.Тэгсэн ч гэсэн нүүрэн дээрээ найрамдал дружба гэдэг Оросууд малчин Монголчуудыг чукча дуракуудынхаа хавьд л тавьж харьцдаг байсныг бүгд мэднээ.Үе нь өнгөрсөн манкурт өвөөнүүд орос үлгэр,кирилл бичигтэйгээ Улан Удэ рүүгээ явцгаа.
ТӨР ЗАСАГ НЬ ГАРАХДАА СОНГУУЛИАР ГАРНА Ш ДЭЭ
Монгол Оросын харилцаа Оросууд Казани Ас Тархуныг( Астрахань) 15 зууны эхээр дараалан эзэлж ард түмнүүдийг нь аймшигтайгаар хядсанаар эхэлсэн. Яагаад гэвэл энэ дайн шашны дайн байсан юм.Тэгээд Зүчийн удмын Сибирийн хаан Кучумыг алж Тобольскд сүмээ барьж баруун Сибирийг эзэлсэн. Түрэг Монгол үндэстний өлгий Төв Азийн талд үнэн алдартны Оросууд Казах Зүүнгарыг турхиран мөргөлдүүлж аль алиныг нь аймаглан устгаад Алтай хүртэл эзэн суусан.Дараа нь Енисей даган өгсөж Байгаль нуур хүрээд Амар мөрнийг даган уруудаж цусан зам татуулан Номхон далай хүрсэн түүхтэй. Ар Монголд нэвтэрч чадаагүй нь Чин гүрний харьяанд орсонтой нь л холбоотой байсан. Оросын үндэстний бодлого одоо хүртэл өмнийн хар халтаруудаад саймширч,дорнын Азид арьс өнгө шашин шүтлэгээр дайсагнадаг. Өөрийнхөө иргэдийг хүртэл чукча дурак,чурка баран гэж мэдээллийн хэрэгсэлүүдээрээ сурталчилдаг Дэлхийн өөр улс байхгүй.Оросын хамгийн ядуу хоёр муж нь Халимаг Тува байдаг нь тохиолдол биш.
Эдийн засаг, соёлоо хөгжүүлэхэд Зөвлөлтийн тусламж нэн чухал үүрэг гүйцэтгэв. Төмөр зам тавих, нефтийн ордоо ашиглах, атар газар эзэмших, хөдөөг цахилгаанжуулан техникжүүлэх, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Бор-Өндөрийн цогцолборуудыг байгуулахад ЗХУ үнэлж баршгүй туслалцаа үзүүлсэн. ЗХУ Монголыг НҮБ-д элсэхэд, ЭЗХТЗ-д хамтран ажиллах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд сайн санааны үүднээс дэмжсэн. Найрамдлын түүхэнд зарим зохисгүй үзэгдлүүд гарч байсан ч Монгол, Зөвлөлтийн хамтын ажиллагаа, нөхөрлөл нь Монголын хөгжилд шийдвэрлэх ач тусаа өгсөн юм.
AcТархан буюу Аз Дархан хот. Монголын Алтан ордын хот. Одоогийн халимагууд амьдарч бг Калмык Не равен русскому гээд Элсэн цол Элистэй гэх газар хоогдон явсан
Монгол оросын харилцаа бол бат хаан модон москваг галдан шатааснаар эхэлсэн юм !! Түүхээ мэдэж бичиж бай ! Эргүү минь
МУУ МУУХАЙ АРД ТҮМЭН ГЭЖ ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙ ,,,,ЯМАР ТӨР ХЭН УДИРДАЖ БАЙГАА НЬ ТЭР УЛС ҮНДЭСТЭНИЙГ НЭГ БОЛ САЙН НЭГ БОЛ МУУ ГЭЖ ХАРАГДАХААР ҮЗЭЛ СУРТАЛЖУУЛААД БАЙНА,,,ПУТИНЫ ДЭГЛЭМ ОРОС ОРНЫГ ДЭЛХИЙ ДАХИНД СӨРӨГӨӨР ХАРАГДУУЛААД БАЙГАА БОЛОХООС ОРОСЫН АРД ТҮМЭН МУУ БИШЭЭ,,,ОРСЫН АРД ТҮМЭН ДЭЛХИЙН БУСАД АРД ТҮМЭНТЭЙ АДИЛХАН САЙНТАЙ МУУТАЙ Л БАЙГАА ,,,,ЗҮГЭЭР Л АУГАА ИХ МЭХ ГЭЭД ТОДОТГОЛ ЗҮҮЛГЭЭД БАЙХ АРД ТҮМЭН БИШ,,БҮХ АРД ТҮМЭН БҮГД ИЖИЛХЭН,,,
Оросууд маш муухай хямдхан жүжигчин мөн чанартай ард түмэн.Тэд биднийг үзэн яддаг нь яахын аргагүй үнэн. Рунетэд Монголчуудын талаар юу гэж бичэцгээдгийг уншчихаад номчирх.
Чукчи Чурки Манголы Китаезы Япошки гэж Оросын мэдээллийн хэрэгсэлүүд Зөвлөлтийн үеэс өдөр шөнөгүй сурталчилдаг байсан. Нүүдэлчид нэгдэх бүтээх чадваргүй,Хятадын хямдхан хог,Японуууд эзлэн түрэмгийлэгчид гэдэг тогтсон расист хэллэгүүд зөвхөн Оросуудад байдгийг Пүрэвсүрэн өвөө мэддэггүй байх. Оросоос өөр хэл мэдэхгүй болхоор ингэж байгаа юм ш дээ.
13-р зуунд монголчууд Оросын вант улсууд (нэгдсэн улс байгаагүй)-ыг эзлэн Алтан Ордын улсыг байгуулснаар Монгол-Оросын харилцаа үүссэн юм!!
Тэгээд малчин Монголчууд цэвэр сайхан орос хэлэнд нь өөрсдийнхөө муухай хараалуудыг оруулсан гэж байгаа юм даа пизда гэж.Орос хүний чанар муудаж худалч хулгайч болсон. Гэтэл Оросууд гэтэл бичиг үсэг ч үгүй байсан Монголчуудад бичиг үсэг авчирч аварсан байгаа юм.
ОРОС ХЯТАД УЛСУУД 1946 ОНД МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХАРИЛЦАН ЗӨВШӨӨРЧ ГЭРЭЭ БАЙГУУЛСАНААР МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОСОН УЛС БОЛСООН ҮҮНД ЭМЭГЛЭХ ХЭРЭГГҮЙ ХАРИН ХОЁР УЛСАД ТАЛАРХАХ ХЭРЭГТЭЙ МАЛУУДАА
ОРОС ААВТАЙ ХЯТАД ЭЭЖТЭЙ УХААНТАЙ ХҮҮ ШҮҮ ЧИ,,МАНИЙГАА МАЛ ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ ЧАМД БАЙГАА БАЙГАА,,,ГОЦ УХААНТАЙ ХҮҮ БАЙНА,
КОММУНИСТУУД ОЙЛГОМЖТОЙ
Орос монголийн харилцаа их дээрээс эхэлдэг байх. СССР монголын харилцаа 1921 оноос эхэлсэн байх.
Сэтгэгдэлүүд дээр Оросыг их муулжээ. Тэдэнд хандаж хэлхэд яадаг ч байсан монголын тусгаар тогтнолын баталгаа нь орос улс байгаа цаашид байсаар ч байна. Урьд нь ч байсан юмаа.
Буриадуудын худлаа орос сказки одоо Монголд моодноос гарсан.Европ Оросуудынхаа бандаашийг явж Улан Удэдээ угаацгаа.
Нүүгээд явчих юм шиг хоёр хөршөө муулдаг цөөхөн хүн л байдаг. Цөөхөн ч идэвхтэй. Халх голын дайны ялалтад ЗХУ шийдвэрлэх хувь нэмрээ оруулж, 45 оны Чөлөөлөх дайнд Зөвлөлтийн цэрэг бидэнд туслаж, 1946 оноос НҮБ-д Монголыг элсүүлэхийн төлөө тэмцэж,, 1960 онд Монгол улс НҮБ-ын гишүүн болж, 8161,8 км урт хил хязгаараа нарийвчлан тогтоож, хэн ч халдахын аргагүй олон улсын баталгаатай болгохыг ЗХУ бүрэн дэмжиж,, манай цэрэг армийг бэхжүүлэхэд үнэлж баршгүй туслалцаа үзүүлж, Монголын тусгаар тогтнолын гадаад баталгаа болж байсан юм. Чухамдаа Монгол- Зөвлөлтийн найрамдлыг хөгжүүлэн бататгаж, эдийн засгаа өөдлөх замаар хөгжүүлж, хэл соёлоо, боловсрол, шинжлэх ухаанаа урагшлуулж, хүн амыг эрүүлжүүлэх, амьдралыг нь дээшлүүлэхэд Зөвлөлтийн ард түмэн тусласны дүнд Монголын хүн ам 1940 онд 747,8 мянга байснаа 1985 онд 1 сая 900 мянгад хүрч, нэг үгээр хэлбэл Монголын улс төр, нийгэм-эдийн засгийн тусгаар тогтнолын суурь батжиж ирсэн байх юм. Түүхийн олон үеийн турш бараг л цусан төрлийн ахан дүүс болсон Хөрш орнуудтай ухаалгаар харилцах, түшиг холбоотноо зөв тодорхойлох нь манай мэтийн жижиг орны хувьд тэргүүн зэргийн ач холбогдолтой юм шивдээ.
Gutsoo muu har ….. yu mini !
Оросууд Монголыг 1921 онд хүлээн зөвшөөрсөн.Ялтын гэрээгээр тусгаар тогтнолыг нь Америк Англиар зөвшөөрүүлсэн гээд л социализмын үед шаагаад байсан чинь бүгд худлаа байсан байгаа юм.Тэр битгий хэл Монголын нутаг дээр Монголчуудын амиар Японыг өдөж байлдчихаад бид та нарыг аварсан гэж одоо болтол улиглаж байгаа Негр Арабуудын друг нарт энэ юу ч биш л дээ.
ӨӨР АРГАГҮ Й Ш ДЭЭ НЭГ СИСТЕМД ОРОХЫГ ХҮЛЭЭЖ БАЙСАН
Оросууд Монголыг 1921 онд хүлээн зөвшөөрсөн.Ялтын гэрээгээр тусгаар тогтнолыг нь Америк Англиар зөвшөөрүүлсэн.Монголын нутаг дээр түрэмгийлэн орж ирсэн Японыг бутцохиж,ионголчуудыг аварсан гэдэг бол харин ч түүхэн үнэн.аварсан
Hvv mini chi olon yumiig zuvuur oilgoj ehelj baigaa hvv bnaa, amjilt hvsyee !
Орос Монголын харилцаа угаасаа их муухай.Эрдэнэт төмөр замыг барьж өгсөн гээд л сурталддаг нь хүртэл худлаа.Барьж өгсөн юм бол 30 жил ашиглачихаад бас яагаад 50%-г нь авч үлддэг билээ айн? Эрдэнэтийн хувийг авхад Монгол хэдийг төлсөн билээ?Энийг ч тус гэдэггүй байхаа харин ч нэг. Монгол даяар 100 мянган орос цэргүүд таран байрлаж,нутаг орныг устгаж ард түмнийг айлгаж ичээж байсныхаа төлөө нэг рубль ч өгөөгүй.Тэгээд болоогүй Хятадтай цаагуураа тохиролцож цэргээ гаргасан мөртөө Монголчуудад болхоор биднийг хөөж тууж гаргасан гэж баахан суртал ухуулгадсан.Үнэн юм нэг ч байхгүй.
орос монголын харилцааг иуухай гэж та нар зүхэх нь зөв Дээрэнгүй япон гамин хятад цагаантныг улаан ба цагаан орос ёстой үүрэнд нь хөөж оруулж байсан юм америктай нийлсэн сологосыг хүртэл үүрэнд нь хөөж оруулж байв харин яагаад үүрийг нь эзлээгүй юм бол---------------- одоо арай хүсээд байгаа юм биш биз дээ ----------
Эрдэнэт хотыг ГОК тай нь , засмал ба төмөр замтай нь, цахилгаан станц, өндөр хүчдлийн шугам, усан хоолой, сургууль цэцэрлэг, бассейн, театр, орон сууцны хороололтой нь орос ах дүү нар барьж өгсөн нь буруу юу. Оюутолгой шиг дээрэмдүүлээгүйд баярлаж явдаа. Нэгэн үе манайд урьд хил ноцтой аюултай болсон үед Зөвлөлтийн цэрэг манайд байсан нь биднийг аварсан гээд л ойлгож ав. Одоо ч ийм практик байдаг. Японд АНУ-ын 40000 цэрэг Өмнөд Солонгост 30000 ам. цэрэг одоо ч бий.
чинийхээр бол оросууд г цаг үргэлж бурханчилан тахин шүтээд байх уу
Хоёр мөнхийн хөрш, агуу том гүрнүүдтэй шөргөөцөлдөх буруу. сайн хөршийн бодлого л биднийг цаашид аврах болно.
Орос Монгол хоёр 1921 онд л анх харилцаа тогтоосон мэтээр гүжирдэх ямар хэрэгтэй юм бэ? 1862 оноос оросын консул Яков Шишмарев Хүрээнд сууж байсан нь энэ хоёр орон харилцаагүй байсан хэрэг үү? Ховд,Улиастайд Оросын байнгын төлөөлөгч сууж байсан нь харилцаагүй болоод тэр үү? Монголын ЕС Намнансүрэн Гадаад сайд Ханддорж нарын Санкт Петербургт дээд хэмжээнд хүлээн авч Эзэн хаан хүртэл уулзаж байсан нь Монгол Орос хоёр харилцаагүй байсан хэрэг үү? Арь 17 дугаар зуунд Ойрдууд Орост төлөөлөгч зарж хаанд нь бэлэг хүргэж байсан нь харилцаагүй байсан хэрэг үү? Орост цай худалддаг байсан анхны орон нь монголчууд ойрдууд гэдэг нь 1921 оноос хэдэн зуун жилийн өмнөх явдал гэдэг. Манж Чин гүрний Оростой худалдаа хийдэг цор ганц төв нь Монголын Хиагт боомт байсан нь Орос Монголын харилцаа 1921 оноос өмнө байсныг харуулж буй биш үү? Монголын Засгийн газрыг Сүхбаатараас өмнө Хаант Орос хүлээн зөвшөөрч байсан бишүү?
Дипломат харилцаа гэдэг нь олон улсын ойлголтоор хоёр орон биенийхээ тусгаар тогтнол бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр харилцан төлөөлөгчөөө суулгахыг хэлдэг. Тусгаар тогтнол бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөөгүй төлөөлөгч суулгахыг дипломат харилцаа гэдэггүй. Тийм бол одоо Москвад Татарстан Чечень зэрэг Оросын субьектууд өөрийн бүрэн эрхт төлөөлөгтэй, байр савтай, зарим онцгой эрх эдэлдэг. Татарстан нь Орос улстай дипломат харилцаатай гэдэггүй биз дээ? 1946 онд Зөвлөлт улс анх удаа Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч элчин сайдын яам Улаанбаатарт байгуулж анхны элчин сайдаар Иван Ивановыг томилсон гэдэг факт худлаа юу? 1921 онд одоо нэгэнт байхгүй болсон Зөвлөлт засаг Монголын Ардын засгийг хүлээн зөвшөөрсөн болохоос Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоогоогүй гэдгийг эрх биш мэдмээр. Гэтэл Хаант Орос ч Монголын тэр үеийн Намнансүрэнгийн Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн боловч Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхөөс татгалзсан. Зөвлөлт засаг Монголын Ардын засгийг хүлээн зөвшөөрсний 100 жил гэвэл үнэн. Орос улс гэвэл тэрнээс хавьгүй өмнө. Түүхийг гуйвуулж үзэл суртлын зорилгоор худлаа гөвж болохгүй. Ядахнаа ичих хэрэгтэй.
Хүрээнд Оросын элчин биш Шанхай Мүгдэнд шиг консул байсныг Монголчууд анзаардаггүй. Яг Ялтын гэрээгээр Америк Англи Монголын статус квог зөвшөөрснийг тусгаар тогтнолыг зөвшөөрүүлсэн гэж Оросууд 70 жил мунхруулж ирсэнийг анзаардаггүй шигээ.
Монголчуудыг хужаа хасаг дөрвөд гэж Оросын улс төр одоо болтол турхирдаг.
орсын зөвлөлт засаг болон монголын ардын засгийг үеийн үед эсэргүүцэж орсын цагаантны түүхчидийн улаантныг муучилсан орчин үеийн орос монголын түүхчдийг ашгилж орос монголыг салгаж хятадын бүрэлдэхүүнд оруулахыг хүсдэг ОРОС улс ёвропийн эдийн засаг улс төрд урьдахиас илүү бат байр суурьтай болжээ ёвроп орос ёвропийн холбоо холдох биш нэгдэж украйны салан тусгаарлагчид сүйрлийн зам руу нэгэнт орсон
1921 оны Найрамдлын гэрээ байгуулахад Ж.Даваа оролцоогүй, бичээч Б.Даваа оролцсон. Ш.Пүрэвсүрэн гэгч түүхэн үнэнийг гуйвуулж байх юм. Түүх мэдэхгүй, судлаач бололтой. Ямар нэгэн ,,,,,,,,,,,,,,,,,,,, тухайг биш, анхдагч түүхэн баримтыг судалж бичих хэрэгтэй.
Европ гэж балайтдаг Орос буриадуудад тархиа мөлчийтөл угаалгачихсан үе нь өнгөрсөн оросжсон манкуртууд одоо болноо.Монголчуудад Оросууд яаж дээрэнгүй доромж ханддагийг эд нараас бусад нь бүгд мэднэ.
ёвроп гэж балайтдаг украйн монголын АРДЧИЛСАН НАМ-д тархиа мөлчийтэл угаалгачихсан үе нь өнгөрсөн ёвропжсон манкуртууд одоо болноо монгол нохой хоёрыг хаалгаар шагайлгаж болохгүй гэдэг ёвропчууд яаж дээрэнгүй доромж ханддагийг дэлхий мэднэ
Дэлхий нийтээрээ нийлж устгавал таарсан байлаа үндэстэн 2дайнд ялагдаад боол болох байсан юм
2 дайнд ялагдаад газар нутаг нь хуваагдаад хүн ам нь боол болж байхдаа таарсан заваан үндэстэн манай мояа-чууд л юмны учир мэдэхгүй ах энэ тэр гээд орилоод байгаа болхоос Орос устаад бид шууд Европын холбоотой хил залгасан бол хичнээн амар
Эрхэм Пүрэвсүрэн та орос хятад манай монголыг1913 ,1924 онд яаж наймаалцсаныг нэг ч хүн мэдэхгүй гэж арай бодоогүй биз дээ
Түүүхчид, дипломатуудаас илүү сонирхолтой, ойлгомжтой бичжээ.
Монголчууд Зөвлөлт Оросын талыг хэт барьж, Монголыг Оросын колони болгосон, Оросын талд үйлчилж Монголыг хохироож байсан тухай ярьдаг ухвар мөчид хүмүүс манайд бий. Монгол, Зөвлөлт (Орос)-ын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд ХХ зууны нам, төрийн удирдагчид чин үнэнч байсан нь Монголын төрийн уламжлал, өмнөх зүтгэлтнүүдийн бодлогыг үнэнчээр залгамжилсан хэрэг байв. Бат хаан, Александр Невскийтэй хуурай ах дүү нар байж, Алтан хаан, Галдан бошигт, Амарсанаа, Чингүнжав, Богд Жавзандамба, Намнансүрэн, Ханддорж, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нар цөмөөрөө л их Оросын ард түмнийг түшиглэх нь монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн нөхцөл гэж үзэж байсан юм.
1911 онд Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо тунхаглахад Цагаан хааны дэмжлэг чухал нөлөө үзүүлж, 1921 оны Ардын хувьсгалын ялалтад, эх орноо цагаантан, гамингаас чөлөөлөхөд Зөвлөлт Орос шийдвэрлэх тус үзүүлсэн билээ. Шинэ Монголыг анх хүлээн зөвшөөрч, гэрээ хэлэлцээр байгуулан дипломат харилцаа тогтоосон ганц улс нь 3өвлөлт Орос байв. 1939 онд Халхын голд түрэмгийлэгчдийг бут цохиход Улаан арми томоохон туслалцаа үзүүлж, 1945 онд мөр зэрэгцэн тулалдаж, тусгаар тогтнолоо бэхжүүлсний хамт өмнөд агуу их хөршөө чөлөөлөх ариун үйлс бүтээсэн.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)