sonin.mn
Бидний өвөг дээдэс юу гэж гэрээслэсэн бэ?
 
Монгол Улсын зүтгэлтэн Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрын уран сайхны удирдагч, ахмад найруулагч Рахамын Өсерхантай Монгол Улсын чөлөөт уран бүтээлч, түүх суудлаач, зохиолч сэтгүүлч Загдсүрэнгийн Сэсээр хөөрөлдсөн нь.
 
-Та уг түүхийн хөгжимт драмын жүжгийг сонгодог бүтээл гэж үнэлсэнийг товч тайлбарлахаас яриагаа эхлэх үү?
 
-Би эхлэхдээ бяцхан оршил хэлье. Монгол, казах түмэн Манжийн дарангуйллын эсрэг тэмцэж хамтран аж төрж айлсан суусны /1857/150 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай ХДТ-ын хамт олон эрдэмтэн зохиолч Х.Исламын “Өвөг дээдсийн гэрээслэл" түүхийн хөгжимт драмын жүжгийг Монгол Улс тунхагласны 93 жилийн ойн баяраар театрын тайзнаа дахин найруулж тавихаар бэлтгэж байна. Учир нь уг жүжиг Ардын хувьсгалын 60 жил, аймаг байгуулагдсаны 40 жилийн ойн уралдаанд улсад тэргүүн байр эзэлсэн юм. 1860-аад онд Монгол Казах түмэн хамтран Манж гүрний эсрэг гал усны гашуун зовлон амсаж, өнөөгийн аз жаргалтай амьдралыг буй болгоход манай өвөг дээдэс яаж тэмцэж, амь насаар дэнчин тавьж байсан түүхт явдалд тулгуурлан туурвисан уг жүжгийг цаашид кино дэлгэцэнд мөнхжүүлэх санаачлагыг манай эрдэмтэн зохиолчдоос гадна Бүгд Найрамдах Казахстан Улсын нэрт жүжгийн зохиолчид А.Ашимов, Н.Досхан нарын найруулагчид уг бүтээлээрээ дэлхийн нүүдэлчин түмний цөмийг бүрдүүлдэг. Монгол, Казах түмний эртний улбаатай нандин холбоог бодит үнэнээр хэлж бичиж хойч үеийнхэнд дэлгэцийн урлагаар мөнхжүүлэхээр тохирсныг энэ ялдамд дурдья.
 
-Уг хамтын бүтээл хөгжимт драмын жүжиг учир хөгжмийн зохиолч ба найруулагчийн талаар товч ярихгүй юу?
 
-Хөгжмийг зохиосон хүн нь Монгол, Казахстан Улсын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн эдүгээ нас сүүдэр нь 80 хүрэвч уг жүжгийн хөгжмийн удирдагчаар ажиллаж буй Х.Мусайф юм. Бүтээлийг анх тайзнаа тавьсан хүн бол МУИС-д 1950-иад онд ганц удаа элсэлт авч хаасан манай улсын анхны кино драмын ангийг төгсөгч Ардын жүжигчин Л.Цогзолмаатай хамт төгссөн авьяаслаг найруулагч Х.Халидалда гуай байв. Түүний баталгаа болгож уг жүжгийн 1981 оны анхны тоглолтын гэрэл зурагт үлдсэн энэ зургийг танд үзүүлье.
 
-Монголын ард түмэн Түрэг-Монгол судлаач түүхч, нэрт нийтлэлч, зохиолч, орчуулагч, анхны ажлын гарааг Монголын оюун ухааны өлгий гэгддэг “Үнэн” сониноос ажлаа эхэлсэн түүний тухай сайн мэднэ. Харин кино драмын жүжгийн зохиолч гэдгийг тэр болгон мэдэхгүй бололтой. Энэ талаар яривал сонин байх болов уу?
 
-Энэ хүн Монголын Казахуудын олон юмны анхдагч Монголын Төр Засгийн төв хэвлэлд ажилласан анхны казах хүн төдийгүй жүжиг нь Монголын театруудын тайзнаа тавигдсан анхны жүжгийн зохиолч юм. Түүний бичсэн “Гулжан”, “Өнөр бүл” зэрэг хөгжимт драмын жүжиг нь Ховд аймгийн хөгжимт драмын театрын тайзнаа тавигдаж Монгол Улсын 18 аймаг хотод аялан тоглож олон ястан үндэстний нөхөрлөлийг бодит байдлаар үзүүлснээр Соёлын яамны тухайн үеийн шилдэг уран бүтээлээр шалгарч байжээ. Уг хөгжимт драмын жүжгийн хөгжмийг У.Яасай, К.Бадам гуай бичиж найруулагчаар ажилласан. Д.Гомбосүрэн гуай ажиллаж энэ хоёр эрхэм эхлээд гавьяат, дараа нь ардын жүжигчний алдрыг хүртэхдээ олон үндэстэн ястны амьдралыг тайз дэлгэцэнд үзүүлсний ач гавьяа байсны дээр уг жүжгийг Соёлын Яамны Кино жүжгийн хэлтсийн дарга нэрт жүжгийн зохиолч Чойжилын Чимэдийн шүүлтээр шалгаруулж байсныг У.Яасай гуай хожим дурсан бичжээ.
 
-Дэлхийн 28 үндэстэн угсаатан 230 сая ард түмний 2200 жилийн түүхийг шинжлэх ухааны үүднээс туурвисан монголоор “Тураны Ертөнц" казахаар “Туран Элеми” оросоор “Мир турана” номоор “Дэлхийн түүхч” гэж алдаршиж түүнийг кино дэлгэцэнд мөнхөлсөн “Хүн төрөлхтөнд хүлэг морь бэлэгсэд” баримтат дэлгэцийн туульсын зохиол нь Монгол, Казахстан Улсын телевизийн дэлгэцээр гарч Шинжлэх ухааны гавьяат цол хүртсэн түүнийг үзэгч түмэн андахгүй. Монголын телевизүүдэд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгтэй төстэй үүнээс таван жилийн өмнөх “Казах түмний бахархал 10 эрхэмд” Ж.Хайрулла эмч Х.Ислам эрдэмтнийг оруулсан байна билээ. Казахстан Улс нийт Казахуудын бахархал алдар цуутай эрхмүүдэд мөн манайхаас энэ хүнийг оруулсан гэсэн.
 
-Үүнээс дөрвөн жилийн өмнө түүний “Еки елди улыктатан елу жыл” монголоор “Хоёр улсыг холбосон хагас зууны дурдатгал” номын нээлт нь Баян-Өлгий болон Казахстан Улсын Астана хотод болж Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Монголханы хүү М.Елтайн найруулсан “Гулжан’’-ыг дахин сэргээн тавьж түүний уран бүтээлийн талаар Казахстан Улсын үндэсний телевизүүдэд “Тулга-Казах түмний бахархал” цуврал нэвтрүүлгээр үзүүлж байв. Тэгэхээр түүний авьяасыг нээсэн Казахстан Улсаас манай аймагт урилгаар ирж ажилласан Казах-хэл утга зохиолын багшаар ажилласан.
 
А.Пирамханов болон 1967 онд Монгол Улсад айлчилж ирсэн Казахстаны утга зохиолыг үндэслэгч академич Сабит Муханов байсан бол Монголоос номч-мэргэн их эрдэмтэн Б.Ренчин зохиолч С.Удвал гуай юмсанжээ. Тэр Өлгий хотын нэгдүгээр 10 жилийн тавдугаар ангид сурч байхдаа дотуур байранд хагас өнчин хүү байсан. Жаалхүү хагас жилийн амралтаар алс холын Булган суманд байгаа ар гэрт очихгүй дотуур байранд ганцаараа ном дэрэлж хэвтээд ном тэвэрч босдог бяцхан хүүг ажигласан А.Пирмаханов багш “Өркендеү-Хөгжил” сонины сурвалжпагч алдарт найрагч Б.Ахтан гуайд дуулгажээ. Түүний бичсэн шүлгийг тэр аймгийн сонинд нийтэлж хожим Баян-Өлгийд Чехийн Монголч эрдэмтэн Поухэтэй хамт ирэхэд Б.Ренчин гуайд танилцуулснаар тэр дараа нь 10 дугаар ангиа төгсөөд Москвад Ломоносовын нэрэмжит их сургуулийн сэтгүүлчийн ангид сурахаар нийслэл хотод ирэхэд Казахууд орос казах хэлээр дутахгүй, харин чи монгол хэлийг сайн эзэмшихийн тулд УИС-д Сэтгүүлчийн анги нээсэн учир тэнд орж суралцаарай" гэж хөтлөн аваачиж УИС-д оруулж хожим “Монголын нууц товчоо”-г “Түрэг товчоонуудтай” харьцуулан судалсны үндсэн дээр туурвисан “Керейд аймгийн түүх шастирын увидас” хэмээх бүтээлд удирдтгал бичиж хэвлүүлсэн байдаг. Монголын их эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын ач гавьяагаар туурвисан энэ бүтээл нь Казахстан Улсын эрдэмтэн мэргэдийн анхаарал татаж уг бүтээл Казахстанд хэвлэгдсэнээр түрэг монгол судлалд үнэт хувь нэмэр оруулж “Нууц Товчооны нууцнаас” бүтээл нь урьдын нь урьдын цагт нүүдзлч түмний түүхийг гадаадын эрдэмтэн мэргэд бичиж туурвиж байсан бол үүнээс хойш өөрийн унаган хүү бичиж туурвиснаар түүнийг Казахстан Улсын нийслэл Алматад аспирантурт, Москвад доктрантурт сурч нэрт Түрэг-Монгол судлаач болох үүд хаалгыг нээжээ. Тиймээс ч түүний бүх бүтээл Монголоос гадна Казахстан Улсад хэвлэгддэг болж Казах түмний дэлхийд алдартай Абай Хунанбай Муктар Ауезов, Иляс Есенберлин Гибит Мусреповын сонгодог зохиол бүтээлийг монгол хэлээр орчуулснаар тэр Монгол Казах хэлээр зэрэг бичиж, туурвиж хоёуланг унаган хэл мэт эзэмшсэн Казах түмний анхны сэхээтэн байв. Энэ хүн Монголын сэргэн мандлын үеийн сэхээтний хувьд Монгол Казахстан Улсад алдаршиж Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев түүнийг Монгол Казахуудын хоорондын “Алтан гуүр” хэмээн үнэлж эрдэмтэн Х.Ислам, Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат хоёрт Казахын анхны озон медалиа гардуулж байсан нь санамсаргүй хэрэг биш бизээ.
 
-Та Монголын Казахуудын соёл урлагийн сэргэн мандлын үе 1960-аад оноос эхтэй гэж хэлэх гээд байна уу?
 
-Урлагийн салбарт насаа элээсэн хүн учир би аливаа улсын соёл урлаг нь нэг нэгийгээ баяжуулж өв соёл нь арвиждаг гэж боддог. Баян-Өлгий аймгийн ХДТ-ын тайзнаа олон сонгодог бүтээл тавигдсанаас Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” жүжгийг зохиолч М.Хурмаанхан орчуулж Х.Ислам гуай хянаж толилуулж тавих үеэр хөгжмийг зохиосон Билэгийн Дамдинсүрэн тэргүүтэй Монголын хөгжмийн нэр цуутай одууд ирж үзээд тэр тайзнаа гарч “Казахын домбор хөгжмийн оркестр ямар их агуу гайхамшигт эгшигтэй вэ. “Учиртай гурван толгой” хөгжимт драмын жүжгийн хөгжмийг улам сүрлэг болгож уянгалуулж казах хэлээр орчуулсан шад шүлэг нь ямар ч зөрүүгүй тохирчээ гэж тэр нүднээс нулимс унаган тайзнаа гарч хэлж байсан үг, аймгийн Казах  хэлний радиогийн сан хөмрегт хадгалагдан  үлджээ. Гэхдээ түүнийг анхлан казах хэл дээр орчуулахдаа “Сойханды үш бас”, “Хэрцгий гурван толгой” гэж орчуулснаас үүдэн маргаан дэгдэж “Учиртай гурван толгой”, “Үш-Хашых зары” буюу “Дурлалт гурвын дуулал” гэж Казахаар орчуулахыг хянан тохиолдуулсан Х.Ислам гуай оросоор /Средный печалных горох/-ыг монголоор “Гунигтай уулсын хооронд" гэж орчуулах нь гурван хүний толгой хэлж байгаа биш казахаар гурван оргилын * дуулал буюу казахаар “Жүмбах тобелер" гэж орчуулбал яасан бэ Д.Нацагдорж гурван хүний толгойг хэлж байгаа биш “Гурван оргилын дуулал” гэсэн санааг дэвшүүлсэн нь Б.Дамдинсүрэн гуайн гайхлыг төрүүлж энэ зохиол казахаар энэ нэрээр мөнхөрчээ. Уг сонгодог зохиол халх монгол хэлээс гадна Өвөрмонгол, Буриад, Хапимаг Монгол хэлээр тайзнаа огт тавигдаагүй мөртлөө казах хэлээр ингэж мөнхөрсөн бүтээл болов гэж тухайн үед үнэлэгдэж байсан нь санамсаргүй хэрэг бишээ. Монгол Казах түмний соёл урлаг ийнхүү нэг нэгнийгээ баяжуулж байсны ганц гэрч энэ юм.
 
-Би ч гэсэн Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын холбооны шагналт зохиолч сэтгүүлчийн хувьд уран зохиолын долоон ном, түүхийн гурван ном хэвлүүлсэн хүн. “Учиртай гурван толгой” гэдгийг учир холбогдолтой гурван дүртэй холбож ойлгодог. Тэгвэл оросоор казахаар хөрвүүлэхдээ гурван хүний ч мөн гурван оргилын тухай санаа нь их сонин санагдаж байна.
 
-Монголчууд бид 1980-иад он хүртэл сонсдог нь Монголын радио, уншиж цэнхэрдэг нь “Үнэн” сонин байсан шүү дээ. Монголын дөрвөн зүг найман зохист Монголын радиогоор хүсэлтийн хариугаар олны хүсэлтээр “Ардын жүжигчин Ж.Хибатдолда дуулж домбордоно” гэж уянгалуулдаад “Казах вальс”, “Ахтамах”, “Хонгор минь хотод бий”, “Ээжийн минь дуулал” хэмээх алдарт дуугаа монголын урлагийн одууд театр соёлын ордны тайзанд дуулвал казахтүмэн Нансапмаа, Юндэний дуу болон “Үлэмжийн чанар “Арван тавны сар”, “Ганган хул”, “Зандан шоо”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн" зэрэг дууг казахын радиогоор казах хэлээр дуулж олныг гайхуулж байсан цаг саяхан. Монголын төр засаг Казахын соёл урлагт онцгой анхаарч Ховд, Дорнод аймагт зевхөн драмын театр бусад аймаг хотод соёлын ордон чуулгатай байвал Казах аймагт “Хөгжимт драмын театр" байгуулж 1961 онд анх удаа соёл урлагийн 10 хоног Улаанбаатарт зохиогдож анхны Ардын жүжигчин цолоор Ж.Хибатдолда гавьяат жүжигчин цолоор дөрвөн хүн, урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Б.Ахтан тэргүүтэй хоёр хүнд олгосноос казах эмэгтэйчүүдээс анхны гавьяат жүжигчин цол хүртсэн Б.Хайжамал гуай 55 жилийн дараа Ардын жүжигчин цол хүртэж 90 настайдаа 2014 онд Х.Исламын “Гүлжаны” жүжигт гол дүрд сэргэн тоглож үзэгч түмнийг алмайруулсан юм. Авьяас хөгширдөггүй гэдгийг нас чацуутан Б.Цогзолмаа, Б.Хайжамал гуай үлгэр дууриалал болж байна. Ардын жүжигчин А.Монголханы найруулсан Х.Исламын бичсэн энэ жүжиг тус театрын алтан сан хөмрөгг мөнхрөв.и Би үүгээрээ юу хэлэх гээд байна гэвэл Монголын Казахуудын хэл соёл, ёс заншил соёл урлаг нь дэлхийн казахуудад үлгэр дууриалал болсон гэж Ерөнхийлөгч Н.Назербаев 1992 онд “Дэлхийн казахуудын анхдугаар хуралд” түмэн олонд зарласан нь ийнхүү учиртай байсан юм.
 
-Монголын Казахуудын дундаас тодорсон Монгол Казахстан төдийгүй дэлхийд танигдсан түүний “Нууц товчооны нууцаас” Эзэн богд Чингис хааны ээдрээтэй намтар түүх” 1994 онд бичсэн ШУ-ны академийн нэрэмжит шагнал хүртсэн “Монголчууд азтай ард түмэн” нийтлэл “Түрэг Монголчуудын түүхэн гарвал нэг” бүтээл нь олон хэлээр хэвлэгдсэнийг бид мэднэ. Тиймээс түүний тухай магтах муулах илүүц биз ээ. Харин Монголчууд ардчиллын давалгаагаар 1990 онд бужигнаж, урлаг соёл нь хямарч эрдэмтэн зохиолчид амаа үдүүлсэн үед ч доктор Х.Ислам гуай “Монголчуудаа Ерөнхийлөгчийн засаглалд шилжье” Маршал Ю.Цэдэнбалыг элдвээр харааж зүхэж муулсан үед “Тэр аавын хүү болж төрөөд ард түмний хүү болон тэнгэрт халив” Өөрийнхөө өвөг дээдсийн түүхийг мартвал ой дотор төөрсөн сармагчин лугаа адил” Монголчууд сэргэн мандлаас уруудан доройтохын ангалд” Өнгөрсөн жил маршал Ю.Цэдэнбалын 100 жилийн ойгоор “Түмэн жилд үл мартагдах түүхийн гавьяаг түүхчийн нүдээр” зэрэг нийтлэлийг Монголын элит сэхээтнүүд өндөр үнэлсэн юм. Зохиолч Л.Түдэв “мал, хил, хэл” гурвын төлөө цогтой тэмцэгч Зундуйн Доржийг “Ганц дайчин ганцаардахгүй” гэж үнэлбэл З.Дорж гуай эрдэмтэн зохиолч Х.Исламыг “Хилийн дээс ирээд Казахыг хамгаалдаг бидний дундаас төрсөн “Үнэнээс гаждаггүй үнэний төлөө тэмцэгч гэж үнэлбэл” доктор Х.Ислам гуай л Түдэвийг Монголын оюуны ухааны тархи толгой, Ш.Сүрэнжавыг ам нээвэл үг биш шүлэг урсдаг Д.Нацагдоржийн хойд дүр, Б.Лхагвасүрэн, Д.Урианхай хоёрыг их эрдэмтэн Б.Ренчины хойд дүрийн хуулбар, Чойжилын Чимэдийг Монголын тэнгэрт эрт харвасан гэрэлт од гэвэл зохиолч С.Удвалыг монголчуудаар хязгаарлагдахгүй Төв Азиас тодорсон “Уран ухаант хатан ээж” гэж үнэлээд “Чингис хааныг Казах уу Монгол уу” гэж маргалдаж Чингис Айтматов, Мухтар Шаханов нар нөгөө талд хэдэн жилийн турш цэц булаалдан маргалдахад доктор Х.Ислам “Чингис хааныг Монгол хүн гэдэгт эргэлзэж маргах нь солиорол, харин Чингис хааныг найман зууны турш хүндлэн дээдэлж түүний алтан ургаас Хаан Султанаа сонгож байсан Казахуудыг Монголчууд талархахаас атаархах нь тэнэглэл гэж уг маргааны эцсийн цэгийг тавьсанд Монголын сэхээтнүүд талархаж байсныг би мэднэ.
 
-Уг драмын жүжиг эхнээс төгстөл драмын шинжтэй үйл явдлын өрнөл оргилын гол дүрүүдэд Асылбек, Асхар Монгол түмний төлөөлөл Аюурын хүү Сайнсанаа түүний эмэгтэй дүү Булган нарын хооронд өрнөдөг. Жүжгийн гол дүр болох Кобешийн хүү Асылбек, хүргэн Асхар ард түмнээ зовоож амь зуулгахаас салгахаар өөрсдийгөө золиослон Асылбек хүү нь толгойгоо авахуулжээ. Би 1981 онд энэхүү эрэлхэг хүү Асхарын дүрд тоглож анхны төрсөн хүүгийнхээ нэрийг Асхар шиг ард түмний төлөө тэмцэгч болоорой гэж нэр өгсөн юм. Одоо 36 настай өнөр өтгөн гэр бүлтэй аж төрж байна. Манай театр 1981 онд уг жүжгээр нийслэл хотод ирж тайлагнавал Ардчиллын он жилүүдэд 2000 онд аймгийн 60 жилийн ойгоор уг жүжгээр задгай театрт агт мориор үзүүлэх тоглолт хийвэл 2016 онд театрын 60 жилийн ойгоор Өлгий хотод мөн нийслэл Улаанбаатарт уг жүжгийг хэсэгчлэн тоглох үеэр олон түмнээс дэлгэцийн урлагт мөнхлөх санал гарсан юм. Тиймээс ч бид энэ зунжингаа бэлтгэлээ базааж хөрөнгө мөнгийг нь БСШУЯ-ны яаж шийдэж өгснөөр энэ оны арваннэгдүгээр сарын эхээр казах монгол хэл дээр тайзнаа тавихаар бэлтгэсэн нь Улсыг тунхагласны баяр, Монгол бахархлын өдөртэй давхцжээ.
 
-Та өөрийн уран бүтээлэз бага ярих юм.
 
-Би урлагийн тайзнаа насаа элээсний хувьд Б.Эрдэнэбулганы Чингис хааны киноны Хэрэйдийн Тоорил хааны дүрд Казахстаны нэрт зохиолч Габит Мусреповын “Козы Корпеж Баян сулу” монголоор “Дурлалын тухай дуулал”-ын Ходарын дүр зэрэг 20 гаруй кинонд 40 гаруй жүжгийн дүрд тоглосон Театрын найруулагч, туслах найруулагчаар ажиллахдаа хамтран зүтгэгчид Х.Халидолда Х.Мусайф циркийн нэрт алиалагч Б.Латиф нар гавьяатын цол аваагүйд харамсдагаа нуух юун.
 
-Үүнээс 150 жилийн тэртээ Алтайн цаад талаас наад энгэрт монгол түмэнтэй хаяа нийлэн айлсан суух гэсэн өвөг дээдсүүд Манжийн эзэрхэгтөр Шинжан дахь Казахын баяд ноёдын хүчтэй эсэргүүцэлд тулгарч 1880-иад оны хавар Шеруши овгийн ноён Жылхышьд таван хоногийн дотор 1000 бор морь, 10000 улаан халзан ирэг, Жантекей овгийн баатар эр Кобейшт 1000 цагаан агт морь 10000 хундан цагаан эргийг таван хоногийн дотор Манжийн хааны албанд тушаа эсвэл толгойгоо тушаа гэж маш хэрцгий тулгалт хийжээ. Шеруши овог цуг байсан учир таван хоногт шаардлагыг нь биелүүлбэл Жантекей овог тархай бутархай хаваржиж байсан учир 10000 хундан цагаан эрэг 1000 цагаан агг морио өгч чадахгүй мухардаж баатар Кобешийн нас сүүдэр 80 хүрсэн учир түүний хүү Асылбек толгойгоо авахуулж цаазлуулдаг.
 
-Жүжгийн гол дүр болох Елеш Ахсахал жүжгийн төгсгөлийн монологт, “Өмнө зүгт шоргоолж мэт олон Манж, хойд зүгт харгис хэрцгий Хаант Оросууд биднийг хуваан захирч эрийг боол, эмийг шивэгчин болгох гэж улайрч байна. Бид эсгий туургатай модон ханатай нүүдэлчин монголчуудтай хувь заяа хувь тавилан нэг алтайн уулсын ар өвөрт хаяа багтсан газар бууж хазаар багтсан бэлчээрт малаа идүүлж явсан монголчуудтай хөрш зэргэлдээ өсөж үржсэн үр сад билээ. “Шавар гэртэй шаазгай хэлтэй” Манжийн харьяалалд ноён болохоос өөртэйгээ адил уужуу ухаантай монголчуудтай хамт зовлон жаргалаа хуваалцсан хоёр ард түмэн билээ. Буурал алтайн уулсын энгэрт зуд тохиовол “Мал үлдэнэ, дайн дэгдвэл амь үлдэнэ”. Монголчуудтай гал усны гашуун зовлонг хуваалцах буянт нутагт бид хаан болъё гэж ирээгүй ээ. Хань нөхөр халамжит ах дүүс болъё гэж ирлээ хойч үе маань үр угсаагаа залгамжлах гэж эрэлхэг хүүгийнхээ амь насаар дэнчин тавьж Манж гүрнээс салж уужим ухаантай Монгол түмэнтэй хаяа нийлүүлэн буулаа. Үеийн үед хойч үе маань үүнийг бүү мартаарай” гэж жүжиг төгсдөг.
 
-Чин сэтгэлээс хөөрөлдсөн танд баярлалаа.