sonin.mn

Долдугаар сарын 29-ний өдөр Хятадын Төв Радио Телевизийн “Ухаалаг ирээдүй-Асрагч робот” танилцуулах арга хэмжээ Бээжин хотноо болж, ХКН-ын Төв хорооны Суртал Ухуулгын Яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн, Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга Рэнь Хүнбинь зэрэг холбогдох салбарын удирдлагууд оролцлоо.



Уг арга хэмжээг ХТРТ, Хятадын Цахим мэдээллийн үйлдвэрлэлийн хөгжлийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан бөгөөд “Өдөр тутмын амьдрал дахь роботын хувьсгал” хэмээх сэдвийн хүрээнд ухаалаг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ухаалаг гэр ахуй, гэр бүлийн боловсрол, олон нийтийн менежмент гэсэн дөрвөн зүйлд анхаарлаа төвлөрүүлж, роботын шинжлэх ухаан технологийн үр бүтээмжийн ашиглалтыг дэмжих зорилготой гэнэ.



Г.Бямба