sonin.mn

Арменийн Үндэсний Ассамблейн дарга Ален Симонян ОХУ-ыг Арменийн эсрэг гибрид дайн эхлүүлсэн хэмээн мэдэгдэв.


Түүний хэлснээр, янз бүрийн "санал, зөвлөмж бүхий захидал" илгээх замаар армян блогеруудыг элсүүлж, тус улсад хуурамч бодит байдал тулгах, Оросыг дэмжсэн агуулга түгээх зорилготой оролдлогууд хийгдэж байгаа аж.


"Үндсэн зорилго нь Арменийн Бүгд Найрамдах Улсыг Оросын олигархуудын гар дахь цайз болгох явдал" хэмээн тэр онцлов.


Н.Отгончимэг


Эх сурвалж: https://minval.az/