.jpeg)
Оросын РЦНК гэж хэн бэ гэдгээр өмнө бичсэнээ бататгах ухаантай шинэ нийтлэл туурвилаа. Орос-Украины дайн дэгдсэний бараг маргааш нь шахуу УБ дахь РЦНК ордонд монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг цуглуулан хүний 50 мянган төгрөг тараахдаа орос нөхдийн захисан нь миний энэ гарчигт өгүүлсэн оросын хуурамч мэдээлэл буюу “Русская Пропаганда & Fake News” (оросын хамгийн хyчтэй зэвсэг) гэдгийг тараана шүү, украины ба барууны мэдээллийг монголчуудад хүргэж огт болохгүй гэж үүрэгдэж байсан тухай 50 мянга хүртсэн монгол сэтгүүлч дурсан ярьж байсансан.
Миний өмнөх нийтлэлүүдийг уншаагүй бол би өөрийгөө дахин нэг танилцуулчихья. Би бол Лондонд амьдардаг зураач хүн. Цагаач дүрвэгч биш, хууль ёсоор оршин суугаад 20 гаруй жил болжээ. Би бол Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг анхнаас нь эсэргүүцсэн жирийн монгол, ардчилсан үзэлтэй уран бүтээлч. Миний бичсэн бол ердөө л цөлх хар ухааны ажиглалт, зураглал. Хүлээн авах нь Таны дур. Хараал зүхэл, доромжлол, заналхийлэл, ална шулна гэснийг Таны үг хэлэх эрх чөлөө, Таны уур уцаараа гадагшлуулах суваг (эм тариатай адил) гэж би үздэг тул Та санаа зоволтгүйгээр хараалаа урсгаарай, би хотойх юм алга шүү.
Үндсэн сэдвээ үргэлжлүүлье. Орос-Украины дайны өмнө Оросын армийн сүр хүчийг дэлхий үнэлдэг, зохих ёсоор хүндэтгэдэг байлаа. Нарийндаа бол дунд зэргийн Украин улс сүрдэж, аугаа их Америк, Европ жийрхдэг байсан нь түүхэн үнэн. Монголчууд бид Оросоос айдаг нь ч аргагүй, айсан хэрээрээ шүтдэг нь үнэн!
Ингээд дайн эхэллээ. Ялалтын марш цангинуулж, зэрэг зэвсэг хангинуулсан “Дэлхийн хоёрдугаар хүчирхэг арми” маш бардмаар Киевийг 3 хоногт, Украиныг 7 хоногт (цаанадаа 10 хоног) эзлэнэ гэж мэдэгдлээ. Үүнд эргэлзэх хүн байсан болов уу? Хөөрхий, Украин гэдэг улс ингээд дууслаа даа л гэж би лав бодсон, харамссан. Хар залуугаасааа “Русская Пропаганда” & “Fake News” худал хуурмагын туйл гэдгийг мэддэг, итгэдэггүй байсан, итгэлээ алдаад багаар бодоход хагас зуу гаруй жил өнгөрөөсөн, худлаа даа, худлаа гэсэн бодол ойлголт толгой тархинаас минь салдаггүй би хүртэл Оросын хүчирхэг суртал нэвтрүүлэгт автсан байсан шүү дээ. Ямар сайндаа л “Болохоо байлаа. Онгоц явуулъя” гэж Жо өвөө Зеленскийд сандран хэлж байхав дээ. Тэгэхээр Оросыг маш сайн судалдаг америкчууд хүртэл “Русская Пропаганда” & “Fake News”-д автаж “сүр хүч”-ийг нь хүлээн зөвшөөрч байсан байх нь. Яг эндээс л миний энэ бичвэр гарчигтайгаа холбогдоно.
Хуурамч мэдээлэл “Русская Пропаганда” буюу “Оросын Fake News” бол Оросын хамгийн хyчтэй зэвсэг гэдгийн учир нь энэ болой. Маш хүчирхэг, бүхэл бүтэн систем. Нэг 100 гаруй жилийн хур туршлагатай. Маш нөлөөтөй нь амьдрал дээр нотлогдсон. Одоо Орост энэ зэвсэг нь л үлдсэн. Цэрэг-армийн хувьд сулхан, дайн байлдааны туршлагагүй шахуу Украин улстай гурван жил хагас байлдаад “Дэлхийн хоёрдугаар том арми”-ийн зэвсгийн агуулах бараг хоосров. Одоо үлдэгдлээ шавхаж байна. Ямар сайндаа “Мосфильм”-ийнхээ агуулахад байгаа Эх орны дайны хуучин Т-34 танкуудаа Путин “хүсэлт” нэрээр булаагаад авах билээ. Цэргүүд нь илжиг угзчаад явж ч байх шиг. Фронт дээр “Лада”, “Москвич”-ээ, бүр мотоцикл уначихсан давхиж ч байх шиг. Атаканд орж байгаа нь бүр гайхалтай. Нөгөө айхтар гэх “Армата” танк нь цэргийн параддаа ч явж чадахгүй гацаж байх ч шиг. Ёстой шившгээ хутгаж байнаа. “Нет аналогов-Ижилгүй” (өөр хаана ч байхгүй!) гэгддэг “Су-35”-нууд нь 60 жилийн настай “F16”-д арчууллаа л гэнэ. Байгаа ганц “Ту-160-Белый Лебедь” гэх стратегийн бөмбөгдөгчөө хаа хол Арктикт аваачаад нуучихсан. Агаарт гараа л бол нөгөө гайхал Украин нь чад хийчих гээд байдаг. Үндсэндээ дайралтанд ашиглах боломжгүй. Энэ чинь “сөнөсөн” л гэсэн үг биз дээ. Одоо аягүй бол өнөөхийг нь сэргэлэн украинчууд Оросын авилгач генералуудаас мэдээлэл худалдаж аваад ойртож очоод газар дээр нь устгаж хорвоо дэлхийн чихийг дэлдийлгэж ч магадгүй. Бараг л тэгсэн дээ. Оросоор дүүрэн украин үндэстэн байна, Москвад 3 сая украин байна. Жанжин штабт нь байж л таарна. Сырскийн эцэг эх Москвад амьдардаг гэхлээр ямар олиг байхав.
Атомын бөмбөгөөр хуйхлах тухай Путинээс бусад нь 3 жил амаа цангатал ярилаа. Атомын бөмбөг байгаа шүү дээ гэж үү? Тийм ээ байгаа. Гэхдээ тэр нь ч эргэлзээтэй. Хэрэглэх болтол зай ч байна, лай ч байна. Нийт 6000 гаруй цөмийн зэвсгийг энэ олон жил тасралтгүй арчилж сувилна гэдэг нь асар үнэтэй тусах юм гэнэ лээ. Оросын авилгач генералууд нь түүнээс шомбдоогүй тэсээд амьдрах уу? Дайн эхлэхэд армийнх нь автопарк яалаа, санаж байна уу? Дугуйнууд нь дайнд ороход шаардлага хангахгүй жирийн иргэний тээврийн зориулалттай хятадын хямд дугуйнууд тавьчихсан, авто паркийн тал хагас нь таг зогсчихсоныг? “Дэлхийн хоёрдугаар том арми” авилга, хээ хахуульд нэвт идэгдсэн, бие бүрэлдэхүүн нь ёс суртхууны хувьд навс унасан байдалтай байж байна. Атомын бөмбөг хэрэглэхээ хүрвэл холбоотнууд гээд байгаа Хятад, Энэтхэг хоёр их гүрэн, Беларусь, Унгар, Словак нь ч, Оросын авилгач генералууд нь ч мөн адил татгалзана даа, гарцаагүй татгалзана. Тэд дайн хийхийг л “зөвшөөрч” дундаас нь ашиг унагахыг гол болгосон болохоос биш дэлхийгээ, өөрсдийгөө сөнөөх зорилгогүй шүү дээ. Британи, Америк, Франц, Европ ч зүгээр хараад л сууж байв л гэж. Сонирхуулахад Британид, Лондонд Оросын цөмийн зэвсгийн аюул гээчийг тоож байгаа хүн даан ч алга. Ер нь Европ даяараа тийм байх шиг байна.
Фронт дээр гацаж зогссон тул одоо яахав гэдэг нь Оросын удирдлагын толгойны өвчин болоод байна. Нэг л арга үлдсэн. Хэзээ энэ дайн дуусдаг юм, тэр болтол “Русская Пропаганда” болон “Fake News”-ээрээ л торгооё. Тэрнийг ч харин нэг чадна шүү, бүр сурчихсан. Great Maestero! Ингэхэд “Русская Пропаганда & Fake News”-ээ “энхрийлэн хайрлаж” байнга тордох нь хичнээн үнэтэй ч энэ бол Оросын Төр-засгаас маш том бодлогоор стратегийн ач холбогдол өгдөг “маш хүчтэй зэвсэг” гэдгийг тэр бүр хүмүүс анзаардаггүй. Дотооддоо, ард түмэндээ манай Орос оронд бүх зүйл хэвийн байгаа, тэр ч байтугай амжилттай явна гэж ойлгуулах, харин гол өрсөлдөгч барууны орнууд, дайсан-Украин баларч сүйрч байгаа гэж тархийг нь угаах нь тэдний мэдээллийн системийн үндсэн стратеги тактик юм.
Нөлөөлөх чадвар нь гайхалтай. Миний л мэдэх ёстой хар мянган ийм жишээ бий. Алийг нь гэхэв. Харамсалтай нь мэдээлэл муутай Оросын ард түмэн үүнийг байгаагаар нь тусгаж авдаг. Хөөрхий! Оросын ард түмэн! Бүр хэзээний СССР-ийн үеэсээ амжилттай үргэлжилж буй маш том төсөл. Ард түмнийхээ нүдийг нь боож, чихийг таглаж, амыг нь хамхиж байгаад ингэж тархийг нь мөлчийтөл угаадаг юм. Гэхдээ сэхээтнүүд нь, түүний дотор зураачид нь маньтай адил аль эрт үүнийг мэддэг, жигшдэг. Гэвч тэдний амыг янз бүрийн аргаар барьдаг. Нөлөөллийг нь хаадаг. Нэг хуурамч мэдээллийн жишээ дурьдая. Энэ Hash Tag-ийг би сошиалаас санамсаргүй олж авсан юм. Хоёр гурван жилийн өмнөх болов уу. Оросын тэтгэвэр сарын 12.000 рубль байх үеийнх байна. Өнөөдөр бол 15.500 рубль болж. Иймд 2025.07.26-ны өдрийн ханшид шилжүүлэн тооцоолон бодож үзлээ. Энд орос хэлээр ингэж бичиж. Hash Tag-ийн зурагт “Дэлхийн Банк хөгжингүй орнуудын тэтгэвэрийн хэмжээг харьцуулж үзлээ. Оросын дундаж тэтгэвэрийн хэмжээ нь Норвег, тэр ч байтугай АНУ-ынхаас илүү байна” гэжээ. Би үүнийг зориуд сонирхож Дэлхийн Банкны (World Bank) энэ талын мэдээллийг сонирхлоо л доо. Итгэл хараахан төрөхгүй бол уншигч Та ч бас сонирхож ороод давхар шалгаж болно шүү дээ. Бүх мэдээлэл нь ил тод байгаа.
Гэтэл бүр эсрэгээр нь ярь, бич, мэдээл, цуурхал тараа гэсэн Ленин-Сталины сургаалийн дагуу явдаг Оросын хуурамч мэдээлэл гараад ирэх нь тэр. “Русская Пропаганда”-ын сонгодог жишээ–Hash Tag дээр рублиэр тооцож жишсэнээр бол Америкийн сарын тэтгэвэр Оросоос бараг 3.4 дахин бага (12.000:3.500) юм байх. Ингэж ард түмнээ хуурдаг. Манай олон монголчуудыг ч бас давхар хуурч байдаг. Бодит байдал дээр эсрэгээрээ Америкийнх бараг 7 дахин (15.500:1.050.000) их байна. Австрийг бүр доош нь хийж 12.000:1.500 буюу 8 дахин бага гэж гүжирджээ. Гэтэл эсрэгээрээ Оросоос даруй 9 дахин их байх жишээтэй. Дээрхи Hash Tag-т байгаа тоон үзүүлэлтүүдийг 2025.07.26-ны ханшаар (Оросын 79 рубль Америкийн 1 доллартай тэнцүү) харгалзан рубль, доллараар жишиж үзүүлэв. Орос 15.500 рубль=195 US$ юм биш үү? Саяхан даа. Ковидын үеэр Оросын нэг видео контент гарч байсан. Үзэгдэл нь ийм. Нэг англи айл байна. Аав ээж, хоёр хүүхэдтэй. Тэднийх гэртээ гурван хулгана тэжээдэг юм байна. Тэд нь хайрцаг дотроо роликоо эргэлдүүлж тоглоно. Хүүхдүүд өнөө хоёроо өхөөрдөнө. Нэг өдөр хүү гаднаас орж ирээд хулгануудаа өхөөрдөх гэтэл сав нь эзгүй. Гайхсан хүү ширээний ард хоолоо идчихсэн суугаа аав ээж, охин дүү нар луугаа харна. Ээж, дүү хоёр нь уйлж нүд нь бөлцийжээ. Аав нь хүүгээ харж чадахгүй нүүр бууруулна. Ойлгомжтой юу? Тэр англи гэр бүл ковидын үеэр өлсгөлөнгийн туйлд хүрээд хөөрхий хулгануудаа идчихсэн байх нь. Оросын зохиомж энэ л дээ. Ийм л юм хийдэг. Би үүнийг англи найз нартаа үзүүлсэн. Тэд шооконд орсон. Ингэж ард түмнээ хуурдаг. “Русская Пропаганда” гэж ийм аймаар худалч хуурамч юм байдаг юм аа гэдгийг би тэдэнд хэлсэн. Толгойгоо сэгсэрч хэлэх үг нь олдохгүй байх шиг байсан шүү.
Төгсгөлд нь хэлэхэд, дайны байдал Орост муугаар нөлөөлөх тутам Путины ойрын хүрээлэл дунд эргэлзэх, дургуйцэх явдал ил болж байна. Байсхийгээд л өндрөөс нисч үхлээ, гэнэтийн ослоор үхлээ, цаг бусаар, зуурдаар үхлээ, машинд дайрууллаа болоод явчихдаг. Гэтэл тэд нь дан авилгачид луйварчид байдаггүй. “Наад цэргийн тусгай ажиллагаа нэртэй тэнэглэлээ зогсоо!” гэж дуугарсан болгоныг “НКВД, КГБ арга”-аараа замаасаа зайлуулж байгаа нь тэр.
Путиныг солих огцруулах санаатай бүлэглэл ч бий болсон. Тэр үүнээс ихэд сэжиглэн бараг хэнийг ч өөртөө ойртуулахгүй байгаа гэсэн мэдээллүүд английн хэвлэл, сайтууд дотор явж байсан. Би итгэж байгаа. Яагаад гэвэл, барууны хэвлэл мэдээллийн үндсэн платформ нь бизнес байдаг юм. Хулхи бараа зараад байвал хар аяндаа бизнес нь сөнөдөг нь капитализмын өрсөлдөөний хатуу хууль. Түүнийг мэдсээр байж хуурамч мэдээлэл цацаж бизнесээ сөнөөж, амьдралаа дордуулж, нэр төрөө алдахыг хэн хүсэх билээ.
Оросынх уу? Шал өөр систем. “Үзэл сурталд мөнгө бүү хайрла” гэдэг өнөө л Ленин “багш”-ийнхаа сургаалийг үндэс болгож үе үеийн Төр-засаг нь 1917 оны цуст хувьсгалаас хойш 108 жилийн турш “Русская Пропаганда & Fake News”-ийг тасралтгүй, одоо ч асар их мөнгөөр хахуульдаж захиалга өгч хийлгэж (24 цагийн турш) байдаг юм. “Дэлхийн хоёрдугаар хүчирхэг арми”-ийг арчлахаасаа илүүтэй энэ системийг мөнгө хайрлахгүй тордоно. Улаан Талбайд болдог цэргийн сүрт парад бол тархи угаалтын сонгодог хэлбэр. Тодорхой хоёрхон жишээг би дээр дурьдлаа. Хариуд нь төр засаг нь харин ч нэг хатуу хянана даа, хэвлэл мэдээллээ. Энэ системийг хянагч “Главлит” гэдэг “мангас”-ын үүсэл гарлын тухай би нэг бичвэр бэлтгэж байгаа шүү.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
Сэтгэгдэл23
ЭНЭ ТЭНЭГИЙН "НИЙТЛЭЛ " ҮҮДИЙН УТГА САНАА НЬ ЖИЛЭЭР ХОЦРООД ЁСТОЙ МАЛ ЮМ ДАА. БИДНИЙГЭЭ ЮУ Ч МЭДЭХГҮЙ Л ГЭЖ БОДООД БАЙНА ДАА.
Өөрөө ёстой Орос барааны савангаар тархиа мөлчийтөл угаалгасан маанаг уу даа чи?
Лондон зураач,,,,тодорхой сайхан бичдэг,,,бас нэг,,, авьяастай юмаа,,,,таны ажил амьдрал уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье,,,
Цагаачийг цагаа хатгана
Сайн нийтлэлч байнаа. Ярих юм алга. Ояа нар боож үхэх нь аргагүй л дээ. Яг байгаа үнэнийг нь хэлчихээр хорсох нь аргагүй. Орос энэ дайндаа баларсан нь өдөр ирэхүйе харагдаж байна. Ояа нар минь яана даа. Бөөнөөрөө боож үхэж гай болох вий. Үрс нь анхаарал сэрэмжтэй байгаарай!!!!
Яг үнэнийг бичжээ. Одоо нөгөө оросоос айх айдсын синдромтой хэдэн өвгөн эмгэн, РЦНК-ын угаадсны хэдэн архичид чаг чаг хийгээд ороод ирнэ
Энэ дайны цөмийн шат нь ойртож байна ! Оросын байдал муудах тусам тун түргэн ойртоно ! харин сайжравал холдоно ! Нэг л өглөө дэлхий дахин шуугиад л явчихна до ! оросууд цөмийн зэвсэгээ хэрэглэсэн байна гээд л ! Бүгд зурагт ру гаа гүйлдээд л хачин юм болно ! Путин эхлээд укрианы нэг хотод цөмийн цохилт хийж агаарт хийсгэх хэрэгтэй ! ямар хот гэдгээсээ үр дүн хамаарна ! Тэгээд укриан болон барууныхан ухаан орох нуу үгүй юу гээд байдлыг хар ! Дараагийн ээлжинд сайн 100 байхад л хангалттай ! гэхдээ укрианы зүг биш өөр зүг рү !! Путинд одоо нас бага үлдсэн хүлээгээд байх шаардлагагүй болсоон ! Энэ нэг муу зураачаас эхлээд олон хүн Путиныг нэг л дутуу үнэлээд бас басаад байна ! үзүүлээд өгөөрэй !
Зүлгээд хаячихна шүү. Новшоо.
Ахыгаа оролдоод нэмэргүй ! Путины цөмийн зөвлөгч гэх шиг ! Ээжийгээ хөхсөн хурга минь ах чинь цагтаа Афганд байлаа !
Оросоор п.здец , Англиар loser, Монголоор бол лалар чи бн!!!
Манай Ояа Мояа нарын даралтыг нь ихэсгэхээр нийтлэл бичжээ.. Одоо нөгөөдүүл чинь эмээ уучаад л соментоор чарлалдаад ороод ирнэ..кк
РЦНК нь 100 доллар тараасан гээд байсан чинь чааваас 50 -хан мянга тараасан болж байн уу..
Хүн бүрт.
отгонбаяраа Монголын сэтгүүлчид РЦНК д очиж 50 мянган төгр авсан гэдэгт итгэхгүй байнаа Яагаад гээч Монголын ихэнх тв сайтуудад Оросыг муулж Украиныг магтсан ниытлэл гардаг юм Монгол дахь русофоби Английхаас дутахгүй болсон шүү Харин албан есны бодлогоо бол төвийг сахих ямөн иргэдийн нилээд хэсэг Орсыг дайнд битгий ялагдаасай гэж боддог байхаа 50 иас дээш нсныхан ялангуяа Орос ялагдвал барууны орнуудын хүсэл ьиелж Орос олон жижиг улс болж задарч манай хоыд хил дээр тогтворгүй байдал өий болж Монголын хувь заяатай шууд холбоотой үйл явдлууд болно гэж санаа зовдог байхаа Орос задарвал Сибирь тэр ёигээрээ Алс Дорнод Хчтадаас улам бүр хараат болж эрхшээлд нь орох биз Өөрөө Монголоо Европ төвөөр харах биш тусгаар тогтнолын өнцгөөс нэг бодоод үзээрэй
МҮОНТВ, ТВ 9 гээд Орос ялж байна гэж шаадаг п ТВ - нүүд буй
Зассс шаа2 тэгээд оросыг үзэн яд гээд байгаамуу
Би хэнийг ч ятгаагүй. Гэхдээ үнэн байдал ийм юмаа гэдгийг бодит баримт, амьдралын туршлага дээрээ тулгуулан бисэн юм.
Овоо тэнэг гаруу
Энэ нөхөр монголын юмтай нөхдүүдийг 2 хуваагаад яах нь вэ бас нэг сумтай нөхөр гадны болсон болоогүй хов чив бичиж ядсан байна даа
That's true! Баярлалаа, баярлалаа.
Украйнд том эсэргүүцлийн жагсаал болж байна. Удахгүй украйн засаг солигдож, дайнд ялагдлаа хүлээхээр болж байна. Үхсэн нохойн ацаараа ардчилал байхав, америкийн тоглоом болжээ.
Украйн нь Орос манай хоёртой адил авилга, хээл хахууль автсан улс. Үүнээс салахгүйгээр улс орон нь улам сулрах болно гэдгийг мэдсэн иргэд нь авилгыг эсэргүүцсэн жагсаал хийсэн юм.
bga baidlig n todorhoi bichje… uni mash todorhoi jishe bol 3-n jil baildad ezelj chadagui n tow todorhoi ene neg Badarch tahar gej erin sug tsumin bumbug ged l bainga bichih yum nad orosud chin cham shig bas tim hamursan tolgoigui bolhor tsumin zewsege hereglehgui e mungutei hun uhehig husdeggui yumhar zulbadas min