sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдрөөс эхлэн ОХУ-д Украины зөрчлийг зохицуулах 10 хоногийн хугацаа өгч буйгаа мэдэгдлээ.

"Өнөөдрөөс эхлэн 10 хоног" хэмээн Трамп онцолжээ.


"Үүний дараа бид тариф, бусад арга хэмжээг авна. Энэ нь Орост нөлөөлөх эсэхийг би мэдэхгүй. Нөлөөлж ч магадгүй, эсвэл огт нөлөөлөхгүй ч байж мэднэ. Гэхдээ нөлөөлөх боломжтой» гэж тэрээр нэмж хэлэв.


Түүний үзэж байгаагаар, Оросын тал “дайн үргэлжлүүлэхийг хүсч байгаа нь тодорхой” гэнэ.

Түүнчлэн Трамп, өөрийнх нь энэхүү саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэрхэн хүлээн авсан тухайд тайлбар өгөхдөө:

"Би Путины зүгээс ямар ч хариу аваагүй. Энэ бол ичгэвтэр хэрэг" гэжээ.


М.Чой



 Эх сурвалж: minval.az/