Хүнтэй насан туршид хамт байдаг цөөхөн зүйлийн нэг нь нэр. Сайн, муу ямар ч үйл хийсэн хүний нэр хувь заяаг нь тодорхойлдог гэдэг. Тиймээс нэр өгөх, нэр хайрлах сургаал, ёс заншил хүртэл бий. Түүгээр барахгүй хуучин мөрдөж асан Гэр бүлийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Хүүхдийн нэр нь эх хэлнээ дуудах, бичихэд хялбар, утга төгөлдөр байна” гэж заасан байжээ. Иргэний бүртгэл мэдээллийн төвийнхний судалгаагаар хамгийн түгээмэл монгол нэр Алтанцэцэг, Оюунчимэг гэнэ. Ийм нэртэй тус бүр 13 мянга гаруй хүн байдаг бол Батбаяр, Бат-Эрдэнэ, Ганболд нэртнүүд тус бүр 11 мянга орчим бий. Дээхнэ үед монгол, түвд нэр голдуу өгдөг байсан бол 1929 оноос хүүхдэдээ орос нэр мэр сэр өгч эхэлсэн. 1956 оны хүн амын тооллогоор 16-17 насныхан ихэвчлэн орос нэртэй бүртгүүлж, тухайн үед мода болж байв. Тухайлбал, Александр, Коля, Нина, Сталин, Сэсээр буюу СССР орно. Тэгвэл 1990 оны ардчилсан хувьсгалын дараахнаас түүхэн хүмүүсийн нэрийг хүүхдэдээ хайрлах явдал олширсноор өнөөдрийн өсвөр насныхан дунд Тэмүжин, Анужин, Хасар, Есүй зэрэг нэртэн цөөнгүй байдаг аж.
Түүгээр барахгүй нэгэн гэр бүлийн эзнийг Чингүнжав, эзэгтэйг Бөртэ, хүүг нь Зэв гэдэг юм билээ.Харин өнөө үед хүмүүс хүүхдэдээ аль болох гоёмог, сонсголонтой, өвөрмөц нэр сонгон зохиож өгдөг болов. Үүний тод жишээ нь урлагийнхны хүүхдүүдийн нэр юм. Тухайлбал, “Номин Талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охиныг Зөөлөнсий гэдэг бол А.Хаянхярваагийн охин Танхилуун, хүү Эрхэтгүн, дуучин С.Жавхлангийн охид Юмь-Агь, Чжингүнж, “Спайк" хамтлагийн дуучин асан Р.Номин-Эрдэнийн охин Жасмин нэртэй. Аав, ээжээс хайрласан нэрийг нууцлаад гэх үү эсвэл бусдын анхаарлыг татах гэсэндээ ч тэр үү өөрсдийнхөө нэрийг сольсон урлагийнхан бас бий. Тэдний нэг нь олон түмэнд ВХ гэдэг нэрээр танигдсан дуучин Г.Батбаатар нэрийнхээ эхний үсэг дээр нууцлаг гэсэн утгатай Х-г нэмснийг уншигчид маань сайн мэдэх биз. Сүүлийн үед сураг алдарсан дуучин бүсгүй Эгшиглэнгийн жинхэнэ нэр нь Т.Болортуяа бөгөөд уран бүтээлийн уг нэрийг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд өгчээ. Тэдний араас дуучин Нара /М.Нарантуяа/, “Киви" хамтлагийн Ука /Д.Уламбаяр/, экс “Гала" Ану /Ч.Уранхолбоо/ зэрэг уран бүтээлчийг дурдаж болно. Утга уран зохиолын салбарт ч ялгаагүй. Зохиолч, яруу найрагч Р.Эмүжинг Р.Энхтуяа, Б.Шүүдэрцэцэгийг Б.Тогтохбаяр гэдэг. Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбатын өгүүлсэнчлэн сүсэг бишрэл, эцэг, эхийн сонирхол гээд ямар ч тааллаар өгсөн нэр дуудагдаж буй алдрын мөн чанарт шингээд, амьдралын бүх хэмнэл нь цаашид тогтнодог аж. Дорно дахины ард түмэнд нэр өгөхдөө хүүхдийн ирээдүйг өсөн бадрах, хөгжин дэвшихийг ерөөх үүднээс сайн сайхан явуулах нэр өгдөг нийтлэг уламжлалтай. Түүнчлэн нэр өгөх онол хүртэл байдаг ба үүнд эр эм эгшгийг зохицолдуулах, үсгийн арга билиг, махбодийг тэнцүүлэх зэрэг арга багтана. Халх уламжлалд эх эцгийн нэртэй ижил юм уу тэдний нэр оролцуулж өгөхийг цээрлэдэг байв.Мөн хүүхдийн амь насыг батжих буюу таван нас хүртэл нь өөр нэрээр өхөөрдөн дуудах ёс бий.
Ёс заншлаас гадна сэтгэл зүйчид, хэл шинжээчид ч хүний нэр эзнийхээ хувь заяанд нөлөөлдөг гэж үздэг аж. Английн сэтгэл судлаачид хэтэрхий содон эсвэл таарч тохироогүй нэрээ сольсон өөртөө итгэлгүй хүмүүс азгүйтдэг байдпаасаа гарч болдог хэмээн дүгнэжээ. Дашрамд дурдахад, Монгол Улсын иргэн нэрээ нэг удаа солих хууль байдаг. Бас содон ховор, урт нэр тэмдэглэн цуглуулдаг өвөрмөц хоббитой эдийн засагч, сэтгүүлч Н.Хүрэлбаатар 1996 онд Н.Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход Томбанди гэдэг нэртэй хүн бий болов уу гэж сониучирхан судлаад Өвөрхангай аймагт Пүрэвийн Томбанди хэмээх нэгэн амьдарч буйг мэдсэнээс хойш сониуч зангаа хобби болгожээ. Түүний судалгаагаар Монголд давхардсан тоогоор 40 орчим мянган нэр байдгаас 1000 орчим нь маш содон гэнэ. Тухайлбал, Бор, Цагаан, Улаан, Хөх Ягаан гээд дандаа өнгөний нэртэй хүүхдүүдийн аав нь Дэгээ. Бас л сонин байгаа биз. Их, Иш, Од, Оч, Юм гэх мэт богино нэр байхын зэрэгцээ урт нь ч цөөнгүй. Буддын шашин дэлгэрч, төвд нэр өгдөг ахуйд урт нэр түгээмэл байсан бол өдгөө Бадамлянхуацэцэг, Гурванхангайшатарманлай, Гүрсоронзонгомбосүрэнболд, Дүүрэнбилэгтүвшин, Идэрзолзаяажаргал, Ичинхоролцэвэлмаа, Жүгдэрнамжилжавзмаа,Лувсандэнзэнпилжинжигмэд, Мятрашгүймонголжингоо,Найманзууннандинцэцэг, Сүхбатмонголхүү, Хоёрмөнхцаст Алтай, Чибишбибаатар, Энэбиштөмөртогоо, Эх орны нэг өглөө гэх мэт гурав болон түүнээс дээш үгээс бүтсэн нэртэй хүн 30 гаруй байдаг. Монголчууд хүүхдэдээ төрсөн гарагийнх нь нэрийг төвд хэлний “сүрэн” /Srun-сахиул,сахиус/ гэдэг үгтэй нийлүүлж, төрсөн гараг нь эзнээ насан туршид нь сахин хамгаалж явахыг бэлгэшээсэн нэр өгдөг заншил түгээмэл бий. “Баянбуурал" амралтын газрын малчны ихэр зээ Буш, Лора гэдэг нэртэй байв. Ихрүүд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Бушийг Монголд айлчилж ирсэн өдөр мэндэлсэн учир мөнөөх малчин тэдэнд дээрх нэрийг хайрлажээ.Тэрчлэн хүүхэд тогтдоггүй айл хүүхдэдээ хачин жигтэй нэр өгдөг агаад үнэхээр энэ дом нөлөөтэй болох нь амьдралд нэгэнт нотлогдчихоод буй. Сүүлийн жилүүдэд хүүхдэдээ XX зууны түгээмэл нэр өгөх нь багасч, нэг үгээс бүтсэн богино, аль болох ховор содон нэр хайрлах хандлага бий болсон. Жишээ нь Аялгуу, Билгүүн, Дөлгөөн, Золбоо, Нинжин, Тайшир, Тогтуун, Цэлмүүн, Эгшиглэн, Энэрэл гэх мэт. Ер нь нэр бол дом тарнийн ид шидтэй, хүний амьдралын зам мөрд нөлөөтэй, хувь заяатай холбоотой муу зүйлээс төөрүүлж хамгаалдаг зэрэг маш их утга учир агуулж байхыг үгүйсгэх аргагүй билээ.
Ш.ЭРДЭНЭТӨР
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл9
ene bol unen. ih urt ner gadaadad yavj baihad l hetsuu baidag yu daa.
Гандашгүйягаанцэцэг, Дөчинесөнжил гэдэг нэртэй хүүхнүүд бас байдаг юм билээ
Их гоё нэртэй мөртлөө арилашгүй хар мөр татуулж явдаг хэдэн мянган луйварчид байна ш дээ. Олон мянган хүний амь аварсан ачит мөртлөө муухай гэх нэртэй олон арван эмч нар ч байна. Нэрнийхээ утга учирыг сайн мэдэхгүй, эртний хаадын хатдын нэрийг өчүүхэн жаахан хорвоод мэндэлсэн үр хүүхдэддээ өгч бүү амийг нь егүүтгэ. Дуудах нэрийг эцэг эх өгдөг ч дуурсагдах нэрийг ард түмэн эх орон чинь өгнө. Сүүлийн үеийн лам нар сайхан шаадаг болжээ. Танай хүүхэд буруу нэрийг авснаас болж бурхан болжээ. 49 хоног дээр нь алтан савд нь тэгж гарлаа гэж шаацгаана. Хүн түүхээ өөрөө л бичнэ. Болгоомжгүй байдлаас болж хүн өөрийгөө үхэлд хүргэдэг, эсвэл гайны бааснууд үхэлд хүргэнэ. Энэ ертөнцийн хамгийн бузар муухай, гэм нүгэл нь барагдахгүй болсон нохой араатан шиг чарлабаанууд 2018 онд далдарцгаана. Хүн төрөлхтөн 800 сая хүрэхгүй хүн үлдэнэ.
badamjunai geed ih goyo nertei hulgaich baina
Одоогоор нэг ч чаралбаа далдараагүй л бна. Чи далдарсан уу.
MAO, SHY SHY JAN GEDEG NERTEI XUUXDUUD ZONDOO SHOO.
Хуухэддээ зальт Тувдуудийн тувд нэр огох нь орчин уед хуухдийн хувь заяанд муу шуу! Туухт Монгол нэрсээ огвол хуухдийн ирээдуйд чухал
yaaaag unen shuu
Миний сонсож бсан хамгийн хачин нэр: БУЛЧИНЦЭЦЭГ
Арай2 ххэ
delhiin adgiin shaar bolson tyvdyyded tataj unatlaa tachignatal shoolj ineedeg 1 um bainaa. mongol hyn tyvd nerteig oilgohgyi yhtlee shoolj ineedeg. munharsan yhryyd ner ni hyrtel gutamshig busdiin doog tohuu boloh um. hir dag, bulai burtag hog novshindoo hutgaldsan hyn sejiglem tyvdyyded bulaigaa duuduulsan maluud bol yhryyd. archaagyi tyvdyyded tarhia bazuulsan mankuur booluud
Dwn
Тэгээд дэжр нь нэрээ бичсэн лувсанжав гээч кк
Ямар утга учиртай бэ
маш гоё бна
Ок
Монгол нэрс
Сайхан
ямар утгатай вэ
үнэхээр гоё сайхан байна энийг уншихад маш гоё байлаа
тайлбар авна
Миний нэр ямар хувь заяаг илэрхийлэх вэ
Ямар утга учиртай вэ
Ямар утга
ямар утга учиртай вэ?
Би хэд дэх иргэн бэ
Хэд дэх иргэн бэ
Ямар утгатай вэ
миний нэрний утга учир юу вэ?
Нүдэн сондор гэдэг нэр өгвөл яаж байна
Ямар утгатай юм бол
мэдмээр л бна
aygvi goy zvil bn
.
нэр гэдэг мэдээж маш чухал хүний цаашдын амьдралыг илтгэх зүйл шүү дээ
Ymr utatgtai ym boloo iim nertei xvmvvc xowor baidg
Баярла
Маш их таалагдлаа яагаад нэр тийм чухал гэдгийг ч бас ойлголоо
сайн бна уу би нэрнийхээ утгийг мэдэх гэсэн юм
утгыг хэлээд өгөөч
Би нэрнийхаа утгыг мэдэж авмаар байна
Би нэрнийхаа утгыг мэдэж авмаар байна
Namaig ch bas Anujin gedeg shd hoyulaa adilhan nertei ym bna
Bi dvvdee ner uguh gej bgaa ym tegeed ymar ner uguhuu medehgv bn uulan bi Anu vjin gesen ym tegeheer nadiin nertei oiroltsoo boloh geed emegtei dvv maani ymar ner ugvul zvgeer bol
Bi dvvdee ner uguh gej bgaa ym tegeed ymar ner uguhuu medehgv bn uulan bi Anu vjin gesen ym tegeheer nadiin nertei oiroltsoo boloh geed emegtei dvv maani ymar ner ugvul zvgeer bol
...
Нэрнийхээ утгыг нь мэдмээр байн...
Нэрнийхээ утгыг нь мэдмээр байн...
утга
нэрний утга
Гоё
Утгын хэлээд өгөөч
ok
Тайлал Авий
Тайлал Авий
Тайлал Авий
Түвд нэр яав ч биш шүү
Утгыг нь мэдмээр байна
хүүхдийн нэр
хүүхдийн нэр
Urangoo tselmeg nernii utga in
Urangoo tselmeg nernii utga in
Хүүдээ нэр өгөх гээд
Хүүдээ нэр өгөх гээд
Утга учир нь ямар утгатай вэ Монголоор Төвдөөр
өөрийн нэрийн утгыг мэдэх
Шаёүачл хлх
Ок
Ок
Ок
Ок
Тайлбар
Баярлаа
Сонирхолтой юмаа
Миний нэрний утга юу вэ
ямар утгатай вэ
Урлагийн хүн олох мөрөөдөлтэй бөгөөд нэрнийхээ утгийг мэдэх хүсэлт тавиж байна хүлээн авна уу.
Нэрний утга
Миний нэрний утга юу вэ
Ямар утгатай нэр вэ
энхриймаа нэрний утга
Өөрийнхөө нэрний утгыг мэдмээр байна
...
nicee
Миний хувь заяа
гайхалтай
вав
догдлох
догдлох
Нэрнийхээ утгыг хары
saihan
баярсайханбадамсэрээжид гэж өвөрхангайд нэг сайхан залуу байгаадаа
Мэдкү
Эрүүл энх сайн сайхан болон амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн
Нэрнийхээ утгийг мэдэх
Их гоё
Гоё
Их гоё юм байна Олон нийтэд их гоё юм харуулж байгаад баярлалаа
нэр
Нэрнийхаа утгийг мэдмээр байна
Дажгүй шүү
есүй нэрни талаар
Нэрны утга
Сайхан
Байхгүй
Маш их таалагдсан
Миний нэрэнд утга байгаа юу.
…
Энхриймаа
Үнэхээр сайн байна
Би
Утга учир
Миний нэрий утга учрыг хэлж өгөөч
Хүний нэр гэдэг маш чухал
Утгыг мэдэх гэсэн юм
Дундаж
Нэрний хэ утга учрыг олмоор байн
Гоё
Грё
Сайхан
Амжилт
Нэрний утга
Эрдэм номтой
Хөөрхөн шүү
Нэрны тга
Утга
Зайла
Хатаны нэр
Эгшиглэнэ
Мэдкү
Сайна уу
Би нэрнийхээ утгыг мэдэхгүй
Сайн
Гоё
1
Яаралтай гуйя
Ио
Утга
Утга
Сайн мэдэхгүй байна
юу гсэн утга учиртай вэ?
Nernii utgaa medmeereina
Нэрний утга
Нэрний утга
Миний нэр хэд байдаг юм бол
Миний нэр хэд байдаг юм бол
Оо
Гоё нэршүү
Миний нэр хэд байдгыг би лав мэдэхгүй яагаад гэвэл энд байхгүй юм байна миний нэр хэд байдгыг хэлээд өгөөч
Гоё