Төв аймгийн Заамар суманд өрөмдлөгийн цооногт унаж амиа алдсан охины аав ээж, ар гэрт Монгол Улсын Засгийн газрын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Онцгой байдал, цагдаа, орон нутгийн албан хаагчид, иргэд хичээн ажилласан боловч гуравхан настай бяцхан охины амь эрсэдсэнд хүн бүрийн сэтгэл зүрх шимширч байна.
Энэ хэрэг явдал бол нэг ам бүлийн хагацал төдий бус хүүхдийн амьдрах эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль стандартын сахин мөрдөх, сахилга хариуцлага суларсаны үр дагавар юм. Байгаль орчны нөхөн сэргээлт, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллыг тогтолцоогоор нь өөрчлөн сайжруулах шаардлагатай байна. Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг мөн.
Хуулиар хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох болно.
Хайгуул, олборлолт явуулж буй бүх байршилд хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны нөхөн сэргээлт дэх хуулийн хэрэгжилтэнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хариуцсан сайд, агентлаг, аймаг, сумын засаг дарга нарт үүрэг болгох 9 чиглэл бүхий албан даалгавар гаргаж түүний мөрөөр ажиллаж эхлээд байна.
Уул уурхай, зам, барилгын ажил идэвхжиж, амралт, зугаалгын улирал эхэлж буй энэ үед хууль, стандартыг чанад мөрдөн ажиллахыг бүх шатны байгууллага, албан тушаалтанд онцлон анхааруулж байна.
Хүүхдийн эрхийн өдрийг жилд нэг удаа тэмдэглэн өнгөрүүлэх нь хангалтгүй. Хүүхдийн төлөө За гэж хэлэх төдий бус заавал хийх аян өрнүүлж, сар бүрийн нэгэнд ажлын тайланг хэлэлцэж, үр дүн нэхэн, хариуцлага тооцож ажиллах болно. Талийгаачийн аав ээж, ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.
Ерөнхий Сайд Ням-Осорын Учрал
Лхагва - 07 сарын 08,
2026

Сэтгэгдэл11
Эцэг эх нь буруутай.
Ухсан газраа буцааж бөглөөгүй уул уурхайн компани Энэ компанид ухах зөвшөөрөл олгосон бүх яам тамга, эрхтэн дархтан Байгаль орчны талаарх бүх байгууллагууд Мэргэжлийн хяналтын байгууллагууд Мэргэжлийн хяналтын байгууллагыг санаатайгаар татан буулгасан бүх тушаалтангууд Засгийн газар Хүүхдийн эцэг эх Бүгдээрээ 100% буруутай
Танай Хүрэлсүх чинь өвөл тавчиктай эмэгтэйн өмнөөс хариуцлага хүлээж огцорч байсан юм чинь, Учрал хүүхдийн амь нас үрэгдчихээд байхад шууд огцормоор юм?
Хариуцлага тооцсоноо яг өөрийн биеэр ингээд мэдэгдээрэй.
Хариуцлага тооцсоноо яг өөрийн биеэр ингээд мэдэгдээрэй, ЕС аа.
АМЬДРАЛ ДЭЭР АЖИЛ ЯАЖ ЯВДАГЫГ Л ХАРУУЛЖ БНА ! АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦАЖ ҮҮНИЙ ТӨЛӨӨ ЦАЛИН ПҮНЛҮҮ АВЧ СУУГАА КОМПАНИЙН УДИРДЛАГА, ХАБЭА БҮТЭЦ, ХАРУУЛ ХАМГААЛАЛТ, ЯАМ УЛС АЙМГИЙН ЭНЭ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛ ХЯНАЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУД БҮГД АЖЛАА ХИЙДЭГГҮЙГ Л ХАРУУЛЖ БАЙНА ! МЭДЭЭЖ ЭЦЭГ ЭХ НЬ ХҮҮХДЭЭ АЮУЛТАЙ АЖЛЫН ОБЬЕКТЭД АВЧРАСАН НЬ ТУЙЛЫН БУРУУ !
Баахан генерал төрүүлсэн байгууллагын чадавх ийм л байна, чадварлаг аврагч хэрэгтэй болохоос тэр олон генералын хэрэг юу билээ
Сарын арван сая төгрөгийн цалин авдаг тул бүгдээрээ генерал бололгүй яахав дээ
hunii ami ersdeh nohtsliig burduulj nuhee bulj toiruulj hamgaalalt hiigeegui ter uurhaig dahij buu ajilluul. Erhiig ni tsutsal.
er ni minii Mongoliig ene 35 jiluudiin tyrsid ydirdsan ene hoyor namtai asyydal zailsgyi garch irne.....Mongolchyydiig ene hynd baidalaas gargah yhaantai eer namnyyd baina yy?...MAN-Ardchilsan nam hoyoroos ynendee zalhaj baigaa baih aa.....................
Хүүкийн хайртай жүжигчин Бурятуудын хямдхан нулимсаар жирийн Монголчууд ширхэг будаа авч чадах уу?