Ардчилсан нам "4:11" мэдээллийн цаг-хэвлэлийн хурал хийв.
Энэ үеэр АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр: “Үндсэн хуулийн цэц өчигдөр Үндсэн хуулийн үзэл баримтлалын эсрэг бүдүүлэг шийдвэр гаргалаа. Ардчилсан Үндсэн хуулийн амьд дуу хоолой, илэрхийлэл нь ҮХЦ өөрөө байх ёстой. Гэтэл цэцийн дарга болон зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байхад ийм шийдвэр гаргаж байгаа нь улс төрийн ашиг хонжоотой мэт харагдаж байна. Өнөөдөр Монгол Улсын авлигын индекс 124 дүгээр байр хүртэл ухарсан. Үүнд зөвхөн Авлигатай тэмцэх газар бус шүүхийн байгууллага ч хариуцлага үүрэх ёстой.
Сүүлийн зургаан жилийн хугацаанд шударга ёс бэхжсэнгүй, нийгмийн бухимдал буурсангүй. Шоронгоор айлгадаг бодлогоо өөрчлөх цаг болсон.
Бизнес эрхлэгчид алдагдал хүлээвэл дампуурдаг л байх ёстой. Гэтэл улс төрийн зорилгоор эрүүгийн хуулийг ашиглаж, дарамт шахалт үзүүлдэг байдал бий болсон.Хүний үндсэн эрхийг зөвхөн шүүхийн зөвшөөрлөөр хязгаарлах ёстой. Гэтэл өнөөдөр мөрдөн байцаалтын нууц нэрийн дор хүний эрх зөрчигдөж, хуулиар айлгадаг тогтолцоо бий болсон. 4.3 их наяд төгрөгийн хохирол барагдуулах шүүхийн шийдвэр гарсан ч үүнээс ердөө 1.2 их наяд төгрөгийг л барагдуулсан. Шүүхийн шийдвэр биелдэггүй улсад хэн ч зоригтой бизнес хийхгүй. Хуулийн хэрэгжилтийг хангаж чадахгүй бол Ерөнхий сайд өөрөө хариуцлага хүлээх ёстой" гэлээ.
Н.Отгончимэг
Лхагва - 06 сарын 24,
2026

Сэтгэгдэл6
Баян-Өлгий аймагт үхрийн мялзан боом өвчин гарчээ. Хотод зарж байгаа үхрийн махыг хатуу хяналтанд оруулахгүй бол болохоо байлаа шүү.
Шоронгоор аылгадаг бодлого аль Элбэгдоржийн үеэс эхтэй Дээд шүүх харин ч ханатай шүү Доод хлер оатны шүүгчдийг давтан сургамаар Наад зах нь хэргийг хэдэн жилээр сунжружлж шийддэгээ болимоор Эрүүдэн шүүж баыгаагаас ялгаа алга Өнөрбаяр авилгыг бууруулах концепц боловсруулаач
Авилгалын индексээр өчнөөн байр ухарсан байхад АТГ дарга нь огцрох ёстой биш үү
ene Mongoliig Elbegdorjiin yees horlon syitgeh ajillagaa ehelsen gej boddog,eersdee bayjihiin tyld hyyliin byhiil zaaltyydad eerchilelt oryylsan zuil ch baigaa,men ardchilal gej garch ireed ene ylasaar toglood eersdee gadaadad garaad yabchihsan nobsnyyd suu dee!!tednii ygiig dagaj debj yabsan heerhii Mongolchyyd aa gej emgeneltei ard tymen odoo hyrtel eedee gardaggyi ee!bashyy abilgal ni bagasdaggyi ee!!sineer garch irsen erenhii said ajil hiih eer beltgegdsen said gej helj bolohoor hyndee,ene hynii yed herhen eerchilegdehiig l harj syyna daa?.....................................................Mongol mini mylgyy tenegyydiin ydirdsan byryy zamaar yabsaar ene hyrlee,odoo ene tybsineesee salah yy?...Yadag bol,;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;
shami gomo
Элбэгдоржийн гутлын алчуур