Домог болсон эр. Ёстой эгэлгүй нэгэн. Намтар нь баялаг, гайхмаар, бахархмаар гэхээсээ харамсмаар. Цэл залуудаа улс төрд тэгж тодорч мандаж гарч ирснээрээ цэл залуугаараа хохироод дууссан. Гэхдээ өөртөө гутарч явсангүй. Санаа сэтгэлээр унаад бор дарсанд орж хамаг амьдралаа сүйтгээгүй. Эр зоригийн бахархал болсон нэгэн эрхэм бөлгөө. Энэ тухай бүхэлд нь биш, улс төр оруулахгүйгээр цэл залуу насных (22-той Аварзэд) нь сонирхолтой түүх хөндөнө.
Домог болсон С.Аварзэд нь хойно бүр техникумын оюутан байхын тодорчихсон, сэргэлэн цовоо, гял цалаараа нөхдөө хошуулчилсан нэгэн байсныг илтгэх бяцхан түүх хүүрнэе. Монголд цанын спорт хэзээ хэрхэн үүссэн юм бэ гэдэгт бэлээхэн хариулт байна. Анхдагч 4 нөхрийн нэг нь С.Аварзэд байжээ. “Аргыг олбол бэрхийг давдаг” уриатай анх удаагийн цанын холын аяллыг зохион байгуулсан түүх 1941 оны эхээр юмсанж. Ахмад цаначин гэх алдрыг хожим хүртэцгээсэн Б.Жигмэддорж, С.Аварзэд, Б.Дашдорж, М.Дамдин нар бүгд Зөвлөлт улсад Эрхүү хотноо техникумын оюутнууд байцгаажээ. Тэд Наушка-Улаанбаатарын чиглэлд 440 километр зам туулан идэр есийн хүйтэнд, хөр цасан дунд хил дамнасан цанын холын аялал хийжээ. Идэр залуу насны цог золбоо, эр зориг, тэвчээр хатуужил, ур чадвар, авхаалж самбаагаа нүүдэлчин малчин монголчууддаа гайхуулсаар явцгаажээ. “Түүхнээ анх удаа” гэсэн тодотгол тэдэнд яг таарна.
Багийн ахлагч Б.Жигмэддорж Эрхүү хотын Зоо-мал эмнэлгийн техникумын багш Поповдоо санал тавьснаар бэлтгэл ажилдаа оржээ. Тэгэх тэгэхдээ Сибирийн тэсгим хүйтэнд бэлтгэлдээ гарчээ. Попов багш нь тэдний дасгалжуулагч. Маршрут Наушка-Хиагт-Алтанбулаг-Улаанбаатар. Аялалын хугацаа 9 хоног. Цанаар аялагч 4-ийг Улаанбаатарт орж ирэхэд Нарангийн энгэрт МХЗЭ-ийн Төв Хорооноос “М-Пикав” гэдэг чийчаантай нэг дарга угтаж аван баяр хүргэсэн, тэр оройдоо үйлдвэр комбинатын ажилчид туг лоозон бариад жагсчихсан, нийслэлийн залуучууд угтаж авсан. Тэднийг зам дагуу морьтой цагдаа нар хамгаалсан боловч угтагчид тэдэн рүү шаваад дийлдэхгүй байсан, тэгэхэд л монгол хүн анх удаа цана, цаначин хоёрыг анх удаа үзсэн гэж бичжээ. Үнэн л дээ. Түүх бол түүх. Тэр 4 залуу өвлийн улиралд цанаар хичээллэхийн ид шидийг анх удаа үзүүлж, цанын спортыг сурталчилж, хожмын монгол цаначдыг байлдан дагуулсан анхдагчид нь болцгоожээ.
С.Аварзэдийн цаначны яруу алдар цаашаа үргэлжилнэ. Хойно Москвад ОУХДС-д оюутан байхдаа олон улсын уралдаан тэмцээнд оролцож эх орныхоо нэрийг дуурсгаж явжээ. Лав Монголоос анх удаа олон улсын өвлийн спортын наадамд цаначнаар оролцсон анхдагч гэж би үзэж итгэж байна. “Данзангийн Сүрэнхорлоо.
Цанын аялалын түүх, УБ, 2018 он” номд Содномын Аварзэд (1922-1989) гэсэн намтрын хэсэгт итгэхээр, тэгэхдээ он цаг, нэр бүхий зарим хүнийг эндүүрсэн байж болох мөрүүд байна. Тэндээс эшлэнгээ би залруулга хийхийг оролдъё.
Нөгөө багийн ахлагч Б.Жигмэддорж нь Ленинградад биеийн тамирын дээд сургуулийн оюутан, С.Аварзэд нь Москвад оюутан. Нэг өдөр Элчин сайд Ж.Самбуу Жигмэддоржийг дуудаж “Москвад сурч байгаа нөхөр С.Аварзэд та хоёр эх орныхоо нэрийн өмнөөс их хариуцлагатай үүрэг биелүүлнэ” гээд Румын улсын Бухарест хот, Карпатад болох тэмцээнд оролц гэжээ. Хоёр оюутан Дэлхийн оюутан залуучуудын анхны өвлийн IX их наадамд төлөөлөгч тамирчнаар оролцон, 18 ба 30 км-ийн зайд амжилттай уралдаж монгол хүн олон улсын тэмцээнд оролцсон тамирчид болж дэлхий дахинд “Монгол цаначин” гэсэн нэрийг цууриатуулсан анхдагч юм гэсэн мөрүүд тэр бэсрэг номд байна.
Цанын хөгжлийн түүхэнд хоёр том гавьяа байгуулсны нэгдүгээрт: Хил дамнасан холын аялалыг зохион байгуулсан багийн гишүүн,
хоёрдугаарт: Дэлхий дахинд Монгол гэдэг нэрийг цууриатуулсан цанын хамгийн анхны олон улсын чанартай тэмцээнд амжилттай оролцсон С.Аварзэдийн гавьяаг мартах аргагүй юм хэмээн тэр номд бичжээ.
“Данзангийн Сүрэнхорлоо. Цанын аялалын түүх, УБ, 2018 он” номд залруулга хийнэ гэснээрээ интернэтийн сан хөмрөг рүү орж үзлээ. Лав 1940-өөд оны сүүлээр Румынд зохиогдсон “Дэлхийн” гэсэн тодотголтой оюутан залуусын өвлийн наадам гэж гарч ирэхгүй байна. Харин “Бүх дэлхийн оюутнуудын өвлийн VIII наадам” гэж 1949 онд Чехословакийн Крконоше уулсын цанын “Шпиндлерув-Млин” курорт-төвд зохиогдож байжээ.
Олон улсын оюутны холбооноос зохион байгуулсан энэ тэмцээнийг “Олон улсын оюутны өвлийн 7 хоног” гэж нэрлэсэн нь ч интернэт лавлахад байна. Тэр 7 хоногийн үеэр Олон улсын их сургуулиудын спортын холбоо байгуулах санаачилга дэвшүүлсэн гэсэн байх юм.
Хэрэв тэр үйл явдалд манай хоёр оюутан-цаначид оролцсон бол түүхэн гавьяаны үнэ цэнэ бүр ч өсөөд явчихна. 1949 он. Оныг нь хөөвөл лав С.Аварзэд нь Москвад оюутан байсан нь гарцаагүй үнэн байна. Гэм нь тэр үүрэг даалгавар өгсөн гээд байгаа Элчин сайд Ж.Самбуу нь 1946 онд нутаг буцаж ГЯЯ-ндаа хэлтсийн дарга хийж байжээ. Тэгэхлээр тэр үүрэг даалгавар өгч тэмцээнд явуулсан нь Ж.Самбуугийн дараахи Элчин сайд Н.Ядамжав болж таарна. Хожмоо ч цанатайгаа нэрээ дуурсгаж явсан аман түүх ганц нэгээр зогсохгүй бий. ГЯЯ-ны сайд байхдаа яамныхныгаа хошуучлан Хандгайтад цанаар гулгаж явсан өнгөт зураг байна. Унгарт Элчин сайд байхдаа Румыныг хавсарч ажилласан, тэгэхдээ Карпатын ууланд цанаар гулгаж явсан гэж гэр бүлийнхэн нь ярьдаг, гадаад нөхөртэй авахуулсан энэ зураг ч хэлээд өгнө.
Цаначин, цанын спортын анхдагч С.Аварзэдийн нэгээхэн түүх ийм буюу. “Данзангийн Сүрэнхорлоо. Цанын аялалын түүх, УБ, 2018 он” номоос хүсвэл тодруулж үзээрэй.
Д.Баярхүү
Лхагва - 07 сарын 08,
2026

Сэтгэгдэл26
Оросод газар нутгаасаа тасдаж өгөхгүй гэснээсээ болж маш их хэлмэгдсэн жинхэнэ эх оронч байсан гэдэг.
жинхэнэ хөшөө босговол зохилтой эх оронч хүн байсан гэж боддог ... гэтэл шал хэрэггүй хөшөө босгоод л байх юм
Mongoloos haggard tsan chid torooguin ocher Dondog uvgun Bayrkhuu atarhaad alchihsan bj
Bayrkhuu alchihsan
1-r Sanal. Delhiid huleen zuvshuurugduj Amjaagui, Somali-aas tasarsan, 6.2 say hun amtai SOMALI-LAND gedeg Africa-iin tusgaar uls Red Sea- g terrorist oos hamgaalah Uran Diplomat Nuudel hiij ANU- d huleen zuvshuurugduh Sergelen Diplomat Toglolt hiivee. Delhiid huleen zuvshuur-ugduugui Uls iinhuu Ontsgoi Tsag Yed Ontsgoi Idevhi Charmailt gargan Ontsgoi Toglogch boldog-iin Jishee ajguu.
2. Europe-iin ornuud uchraa olohgui Trumpiin umnu bembegnen aij, Untaj Baihad Dalaid Gartsgui jijighen Czech Uls sereglenten Heregtei Tsagt Heregtei Asuudal devshuulj Heregtei Onoo-goo avah Diplomat Nuudel hiivee. 1968 onii Orosiin Occupation-iig ogt martdaggui boloi.
3. Manai Gadaad Hariltsaa 1 heseg nileed "Symbol Symbolic" helberdej baisaniig Huuk ogtsom uurchilj Abrahams Accords-iin 1 gishuun Aguu Kazakhstan-aas 1 say tonn tuuhii neft avah bolsond nen talarhaltai bgaa. Todorhoi Diplomat Olon Uran Diplomat Togloltoor Demjeed bayajuulaad yavna aa. Geo-iin ene haluuhan ueiig meregjiliin hunii huvid ONILSON olonlog Sanaachlaga bgaa. Middle East, Gaza, Greenland.... geh meteer huvurnu uu. Bid jijijhen Banana Uls bish ee. Off-Limits Oligarchs-aa daraad ustgaad avna aa. Gadaadiin Turshlag-uudaas hereglene ee. Make Mongolia Mighty Again (MMMA).
4. Central Asia-d hen "Noen Suuh" ve gesen ursulduun Kazakhstan Uzbekistan 2-iin hoorond 1 heseg huchtei urnuj Uzbekistan ni $8 billion-ii Boeing avch NUB- iin 1 hural deer US President-iin derged suuh ERH avch, Kazakhstan ni bas $4 billion-ii DEAL hiij baisan ter ueee hucheer "martaj" evtei nairtai erhemseg baih hariltsaand shiljsen sain history bdg. Baruunii Ertuntstei Holbogdoh GUUR-iig (bridge) erj haihdaa yanz buriin Sorilt Berhsheeltei tulgardag ch Central Asia-g Delhiin Tom Bodlogiin Anhaarald oruulj chadsan sain jishee amoi. 4-5 jiliin umnu Kazakhstan-tai hil zalgaa baidalaa herhen 2 ulsiin tusiin tuld ashigtai bailgah talaar Euk- d sanal gargaj baiv. J.Enhbayar Said sanaj bdg biz gedegt ergelzehgui b.
5. Malacca Hooloigoor Enetheg-Nomhon Dalai ruu chigleh muchlug tun oirtoj buig Mongolchuuddaa Anh taniulj baiv. Hormuz-iin Hooloi-noos "uidaj " moodnoos gargaj bn gej bichij blaa, bi beer. Bidniig ungaad untaj baihad Uil yavdal mash turgen urnuj 1)Quad-iin Gadaad Said nar huraldchihaj; 2) M.Rubio ailchilal hiij; 3) P.Hegseth Singa-d irchij.... geh met.
.....2) M.Rubio ENETHEG-d ailchiljee (India)
6. Trump-iin China-d hiisen ailchlaltiig Dugnej duuslaa. "Pomp Pageantry Flattery Fanfare" ihtei saihan l ailchlalt boljee. Of course it was Fact not Fiction. You will find out multiple interesting as well as intriguing staffs while diving Into or digging down deep. As for Putler's Visit I would rather prefer to be silent. To be not Syndicated. Other "guru"s would echo their reviews.
7. Trump-iin ailchlaltiin daraa Beejin ruu Gadniin Tomchuud uraldan uraldan ailchillaa. Shijinbe Darga bur ilt zaluujchij. Zochid Tuluulugchidiig zogsoo zaigui huleej avlaa. Ene geo-iin eedreetei ued Ex-Erunhii Said ZandanShatariig Gadaad Yaamnii Saidaar taviaach gesen sanal devshuulj baigaa. Uy bolj baidag um bol ????
8. Ene Geo- iin hund todorhoigui, ulam ch hunderch manai Asia tiv ruu oirtoh shinjtei bui tsag ued Huuk urgeljluulen Euk-uuruu ajillana aa. Gorilogsod tsaashaa baitsgaa. Duraa tattsagaa. Duhaa naash ni ugvul niaslaad ugie ee. Zandka Bayartsogt Altantuya bolon busad Gorilogsod Euk bolohgui. Naidvartai helj b. Ta nariin meddeg, dur zorogiin um bish ee. Buu gonshigno. Urdah ajlaa sain hii. Mash muu hiij baigaa shuu. Ulsaa dampuuruulj baigaag chin bugd harj b. Ard tumenee yaduuruulj buig tani harj b.
Хэниы гээд байгаа юм бэ?
Чиний төрсөн Давст уулыг чинь оросууд авах гээд байна гэж Аварзэд Цэдэнбалд хэлэхэд өг ! өг !би орос эхнэртэй орос хүүхдүүдтэй юм чинь ялгаа юу байна гэж хэлсэн гэдэг !
Bitgi hudlaa gujirdeed bai
ценд
Олон улсын харилцааны сургууль төгссөн түүхчдийн нэг нь энэ шүд bao quo гуай юм шүү
Энэ одоо мэдрэл мэдрэл юм сараачих юмаа өвчтэй юмуу хаашаа юм бас болоогүй ерөнхийлөгчийг дагаж далдагнаа л бөгсийг нь долоогоо ,магтаж дагаж гүйнэ
Байнга сонирхолтой сэдэв бичдэг Баярхүүд талархаад баршгүй, цаашид улам их юм бичиж уншигч биднийгээ баясгаж байгаарай. Баярхүүг юм сараачих юм гэж бичсэн эргүү чи өөрөө юм сараачих нь бүү хэл бичиг үсэг мэддэгиймуу?
103.57.95.121 чи өөрөө Д.Баярхүү шиг бичиж чаддаггүй болоод л атаархаж үхэж байгаа нэг муу люмпен л биз.
Гитадын хөлсний бичээч шүү
Маш чухал ном гаргах гэж байгаад баяр хүргэе. Надад нэг санал байна. "Сономын" гэдэг үг муу уншигдаж байна. Ер нь номынхоо нэрийг хөрөг зурагнаас нь салгасан нь дээр дээ. Амжилт.
Монголын хятадууд Цэдэнбалыг харлуулахад Аварзэдийг бас ашигладаг. Уг нь 1932 оны гэрээгээр шийдэгдсэн асуудал 60-д оны тодотгол дээр яригдаад онгорсон юм шуу дээ. Аварзэдийн зов боловч монголчууд яаж ч чадахгуй байдалд байсан шуу дээ. Оросын хамгаалалтад дулдуйдан 80-д онд хятадуудыг хөөсний хариуг авч байгаа нь энэ бололтой. Мөн улны шинэ үеийнхэний толгаа эхийг эргэлтгуй угааж авахыг зорьж бна. Горбачев хятадтай харилцаагаа сайжруулахын тулд монголоос цэргээ гарга гэсэн хятадын шаардлагыг хулээн авч ундсэндээ монголыг зарчихсан юм. Ууний тулд эхлээд хятадын талаар хатуу байр суурьтай Цэдэнбалыг 1984 онд зайлуулсан.
хойд нутаг руу түрж орж ирсэн нь нөгөө л ойрд халхын бусдын шашины тэмцэлээс болсон.
С.Аварзэд Сайд хаа явсан газраа сайн үйлс бүтээж явсан, манлайлагч, тэргүүний сэхээтэн байсан. Тэр бээр Унгарт Элчин Сайд байхдаа Монгол маркийн хөгжил дэвшилд үнэлж баршгүй гавьяа байгуулсан юм. Манайхан төдийлөн сайн мэддэггүй байх. Түүний дурсгалд зориулж манай улс марк гаргах учиртай л юмсан, уг нь. Зохих байгууллагууд анхааралдаа авах байгаа гээд л би аминдаа хараад л байдаг юм. Саналаа ч хэлж байсан санагдана. Хэрэв би байсан бол эргэлзэхгүй гаргах байсан.