Дээхнэ үед гэх үү дээ, соц-иас дөнгөж ардчилал руу шилжиж байсан нийгмийн ороо бусгаа үед олны хүндлэл хүлээсэн манай нэг ТВ сэтгүүлч "Алтан цөгцний эрэлд" цуврал нэвтрүүлэг хийж байлаа.
Энэ нэвтрүүлэг тухайн үедээ л нийгмийн анхаарлыг татаж, басхүү тэр цөгц нь олдохгүй, Монголоос хил даваад гаргачихсан бол тухайн хүний төдийгүй Монголын хувь заяанд сөргөөр нөлөөлнө гээд л алдсан хүмүүс нь эрэл хайгуул болж, шинэ нийгэмтэй хөл нийлүүлэх гэж бэдэрч яваа олонхи хүмүүсийн сэтгэлийг зовоож байсансан, тухайн үедээ.
Гэвч сүүлдээ алтан цөгц ч олдоогүй, нийгмийг түгшүүлсэн зүйл ярьж, эрэлд гараад байсан улс ч сураг алдарсан. Төд удалгүй Өнөрмаа гээд гал гаргадаг ид шидтэй бүсгүй гарч ирэв. Үнэхээр гал гаргаж байгааг нь харсан байхгүй. Гал нь гэнэт л гардаг гэнэ.
Өнөрөөгийн биед гал гарах үеийн өмнөх ямар нэг зүйл мэдрэгдэггүй. Хэзээ хэдийд, ямар давтамжтай гарах нь бас мэдэгддэгүй. Тиймээс гал гаргадаг бүсгүй нийгэмд нэлээд хэмжээний хохирол учруулсан, Гэвч түүнийг онцгой сод авьяастай бүсгүй хэмээн "оношилж" улсаас орон сууц олгож, тусгай хангамж эдлүүлж байсан санагдана.
Гэр хороололд аав ээж, дүү нартайгаа амьдардаг бүсгүйн амьдрал ч амьдрал ахуй нь ч суга дээшилсэн. Түүний биенээс гал гараад байгаа учир шалтгааныг манай анагаах ухаан болоод уламжлалт аргаар ч оношилж чадаагүй, нэг хэсэгтээ л судлаад байлаа.
Харин энэ галны учрыг хүчний байгууллагынхан тогтоосон юм. Шалгаж байсан цагдаагийн албан хаагч галыг чүдэнзээр тавьсан болохыг анхлан тогтоосон ч мухар сүсэгт автсан томчууд түүнд тоомжиргүй ханджээ.
Харин цагдаагийн албан хаагч эрлээ мухарлаж, цэглэсэнгүй, мөрдөн шалгах ажлаа үргэлжлүүлсээр... Энэ хугацаанд тавьсан жүжигтээ гүнээ итгэсэн Өнөрөө араас нь мөрдөөд байгааг анзаараагүй аж. Арга ч үгүй биз. Хүн бүр л шүтээд, сүсэглээд байхаар.
Цагдаа мөрдлөгөө үргэлжлүүлсээр, эмнэлэгт хэвтэж байх үед нь түүний эзгүйд палат руу нь орж, Өнөрөөг сандаалныхаа улавчны завсар чүдэнзний дарь олноор хийснийг олж тогтоон, сувилагчийг дуудан гэрчээр байлцуулснаар Өнөрөөгийн гал унтарсан юм.
Нийгэмд олон сая төгрөгийн хохирол учруулсан Өнөрөө эдүгээ ялаа эдлээд гараад ирсэн байх. Харин нийгмийн сэтгэлзүйд учруулсан хохирлыг яаж барагдуулж чадах билээ, тэр. Өнгөрсөн 2012 оны хагас жилээс хойш манайхан айхгүй ч гэсэн хэсэг аягүйтэв.
Зарим нь тухайн жилийнхээ төлөвлөсөн ажлаа хойшлуулж, цаг алдсан. Учир нь өнөөх алдарт 12 дугаар сарын 21. "Орифлейм"-ийн Оюунгэрэлийн дэлхий сөнөх тухай мэдээлэл. Мухар сүсэгт автсан түүний энэ мэдээлэлд олон хүн итгээгүй ч, аягүйцсэн нь үнэн.
Үгүй ядахдаа л 21-ний бэлтгэлийг хангах гэж монгол гэр худалдан авч, тухайн өдөр хотоос зайдуу амралтын газрууд амрагчид ихтэй, багтаж шингэхгүй байлаа. Лаа чүдэнз ч ховрын бараа болсон дог.
Харин шинжлэх ухаан болоод бурхан шашны тэргүүнүүд 21-н гэдэг жирийн өдөр байх болно гэдгийг хэлж, нийгмийн сэтгэлзүйг дэвтээж байв. Дэлхий сөнөнө гэсэн мэдээллийн дараагаар манай хэвлэл мэдээллийнхэн төр, нийгмийн гүүр байх үүргээ маш сайн гүйцэтгэсэн шүү.
Тухайн өдөр болохоос өмнө эрдэмтэн, доктор, мэргэжлийн хүмүүс, лам хуврагуудаас цувралаар яриа авч байлаа. За ингээд энэ сенсааци намжаад жил ч болоогүй байтал 200 бурхан амаараа гаргаж, 2000 чулуу доогуураа төрүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын Мөнгөнчимэг гэдэг бүсгүй гараад ирлээ.
Итгэмээргүй юм. Ходоод нь байтугай бие эрхтэн нь ган бат, гэмтэж, элэгдэшгүй төмөр юм байна даа гэх ёжтой бодол төрөв. Эвэртэй туулай харсан гэдэг шиг л. Үнэндээ ч итгэхгүй л байна даа, итгэе гээд ч итгэл төрөхгүй байна. Гэхдээ түүнд итгэсэн хүмүүс байна аа, өөртэй нь ярилцсан сурвалжлагчаас эхлээд.
Олны чихийг дэлдийлгэсэн мэдээлэл тарахаар гайхах сонирхох, эгдүүцэх, бухимдах гээд нийгмийн түмэн ааш авир гарна. Хөндлөнгөөс үүнийг харж нэрвтэж яана гэх нэгэн ч бий. Олны дургүйцлийг хөдөлгөх болсон гол шалтгаан нь олон нийтийн ТВ-гээр гарган сурталчилсанд.
Аль аймаг сум, хөдөө хотод үздэг, мэддэг, хардаг хүмүүс аль байхыг тэр гэхэв. Итгэсэн олон нь өөрсдөө л очиж үзүүлдэг. Хамгийн эхлээд Хөвсгөлийн тэр охиныг эмнэлэгт үзүүлсэн болов уу гэх бодол төрж билээ. Ходоод гэдэс, дотор эрхтэн нь урагдаад хэцүүдсэн дээ гэхээс бие арзас хийнэ.
Тэгээд чулууг нь байгалийнх юм гэхэд төрүүлсэн бурхад нь хүний гараар хийсэн бүтээлүүд, бүр хуучны "50"-тын мөнгө гээд бидний мэдэх эдлэлүүд. "50"-тын мөнгийг залгиж болно, бурхадыг яаж залгисан юм бол, есөн килограмм чулуу шээсний сүвээрээ гаргах байтугай шээсээ жаахан тэвчихэд л давсаг хагарчих гээд байдаг даа,
дээгүүр, доогуураа өчнөөн олон зүйл гаргасан мөртлөө эмнэлэгт нэг ч удаа хандаагүй байх юм гээд толгойд элдвийн бодол эргэлдэхэд "Хн, худал мэдээллийн араас юунд элдвийг боддог байна" гэж өөртөө хэлэвч, буцаад л эргэцүүлчихсэн байна.
Дэмий зүйлд тархиа гашилгаад байгаа нь дан ганц би ч биш юм байна. Хошин шогийн мэдрэмжтэй манай монголчуудын хувьд энэ удаад сенсаацийг өөрт ашигтайгаар эргүүлж байна. Мөнгөн аяга, гар утас, таван давхар хаус гээд л хүссэн болгоноороо бөөлжихөөр болов.
Ажлын зар ч цаг үетэйгээ нийлж "Өдөрт 20 удаа доллар, иен, вон, юаниар бөөлждөг нягтлан бодогч ажилд авна, цалин өндөр" гээд гарсан байх жишээтэй. За энэ мэт цуу мэдээлэл ч ингээд өнгөрдөг юм байж. Цаашид яах вэ, Нийгмийн сэтгэлзүйгээр тоглосон этгээдүүдийн хажуугаар дуугүй өнгөрсөөр байх уу.
Ерөөсөө нийгмийн сэтгэлзүйгээр тоглосон мэдээллүүдэд хариуцлага тооцох цаг болжээ. Магадгүй, тэр охин үнэхээр ид шидтэй, биенээс нь дээрх хэмжээний зүйл гарсан байж гэж бодъё. Үүнийгээ олон түмэнд нотолчих хэрэгтэй. Баргийн зүйлд итгэхээ байсан миний хувьд "тоглоом тоотой нь дээр" гэдэг үг л санагдана.
Ер нь цаашдаа нийгмийн сэтгэлзүйгээр тоглосон этгээдүүдэд оногдуулдаг ялтай болмоор юм. Манай энэ хууль тогтоох байгууллагын эрхмүүд өөрсдөдөө зориулсан хууль батлахаар хоорондоо маргалдаж байхаар нийгмийн амар амгалан байдлыг хангах талаар нэгийг бодож, нөгөөг боловсруулна байгаа.
Э.Жаргалан
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”
Сэтгэгдэл(29)
bolovsroliin said GANTOMOR ooroo elektron jaal gej sergelen hoosongui zaluug delhiih hemjeenii master ta nar duugui hii gesniig ni hii gesen yum helj zogsohoor yah ve
Unuugiin Mongoliin lam nariin unen bodit dur zurag lam nariig tseregt tataj tednees tatvar avdag bolohgui bol ene meteer hunii zovlongoor jargal hiij huniig huurch mehelj zalilan hiij baigaa lam nar ulam bur olshirsoor bna.Mongoliin lam nar yaagaad busad ornii lam nar shig uvchtei yaduust zoriulj gants asramjiin gazar barij boldoggui yum ve.Ted shavaraar suvrga nertei ovoo bosgohdoo mun hairaldaggui murtuluu hunii tuluu bodit zuiliig yaagaad hiideggui yum ve??????
Xariytslaga xatyy tootsdog bolox xeregtei
Чингис хааны дэлхийн Академийн П.Давааням гэж бас нэг сонин нөхөр байгаа. Манай ШУ, тагнуулынхан судалж үзмээр юм.
Ха ха.Монгол хүн хичнээн шинжлэх ухаан заалгаад тэрнийгээ мэдлэг болгоогүй байдаг юм биш үү.Ерөнхийлөгч нь дэлхий сөнөхөд ганцхан Хөвсгөл аймаг үлдэнэ гээд цаатны урцанд хоноод байвал яахав.Ерөнхий сайд гуай нь,намайг суудалд минь үлдээгээч гээд Бурхан Халдунд мөргөж явахаар бусад нь яах ч юм билээ.Физикийн шинжлэх ухааны доктор ч билүү мянганбаяр,бас физик үзсэн гээд байдаг жаргалсайхан нар дэлхий сөнөх үед хөдөө газар сөнөхгүй үлдэнэ гэж үзээд хөдөө гарахаар бусад нь яахав.Наад муу сэтгүүлч чинь юун физик үзэх физикийн хичээл дээр дандаа муу дүн авдаг байсан тул сэтгүүлч болсон байгаа шүү дээ.Мэдээж малчин охинтой бол юм яриад ч хэрэггүй.
haha chi shuu
Unen ug, yana daa Mongolchyyd!
бөө лам нар баяждаг сайхан цаг одоо үе
deer sanal bichsen hun unen heljee.neeree baga angiin bolovsrolgui shaham malchin ohin uuriinhuuruu setgeel biz.itgeh bs adilhan setgehuitei ni ochoo l biz.bolovsroltoi medlegteigee gaihdag said darga humuus ni iim uruvdultei setgehuitei bhaar yaanaa.myanganbayar,jargalsaihan eneterig huduu laa chudenz avaad garsan gdg l yum bilee tgd heden udur heden sar amid uldlee teslee gj bodohod daraa ni yah bsin bol huldsun suirsen gazar ireed kkkk....odoo erunhii said ard tumenee zalbirsan ulam hiimortoi yavna geed suuj bhaar yaanaaa neeree ichij uhmeer yum yaasan buduuleg yaduu setgehui veee.
Zun bilgiin tulaan metiin teneg nevtruulgiig odoo bolimoor yum...teneg hun iim nevtruuleg uzej hairan tsag zavaa urdeg bhdaa..
За бурханаар гулгидаг бүсгүй ёстой яамай бна. Комунизмын ялалтад 70 жил мухар сүсэглэж явлаа хэхээ
huurhii duu zailuul chi 70 jild yalt ch ugui niigem ni tiim odoo chini 21-r zuun chuluut niigem gehdee bas niit mass chini haranhui baina chi ch mun umuuruh yumaa olj dee kommunizm geheer muu bolood kapitalizm geheer sain bolood bna uu malaa ali ali ni sain muu taltai sh dee uchuuhen ch bodoltoi yumaa daa
Mongolchuudiig muhar susegtei bolohoor ni delhii sununu gej ailgaad esvel hari garigtai uulzdag uzemerch garch irj teriig ni hyataduud hoshigoruulj deregdee zuvluhuur avch bna gej huuchin erunhiilugch ochirbat met ni devergeegeed etsest ni burhanaar baadag bolj huvirch bna daa.Odoo Orosoos zun bilegten irne ch geh shig iim teneg yumiig zohion baiguulahgui baih tuuniig ni huchinii baiguullga zuvshuurul ugduggui baih eostoi bus uu.Ene Mongol ulsad ezen gej bna uu??????
harin tiimee
Энхбаярын ТВ9 угаасаа тархи угаах мухар сүсэг пиар тараахад зориулагдсан ТВ юм Сүүлдээ ТВ9 өөрсдийн зохиосон пиарт хордож хүндэрээд бөөлждөг нэвтрүүлэг хийхэд хүрсэн юм ш дээ
2012.12.21-нд дэлхий сөнөөд ганцхан монгол үлдэнэ яагаад гэвэл монгол орон дэлхийн хамгийн өндөр газарт оршдог болохоор эверест ч улаанбатараас нам газар байдаг зайсан толгой дээрээс харахад жомолунгма оргил тээр доор харагдаж байдаг юм америк европ солонгос японууд биднийг нутагтаа оруулж авраач гээд гуйгаад ирнэ тэгэхэд нь үгүй ээ та нар үх харин монголчууд бид нар бол буга чоно 2-ийн дундаас төрсөн бас тэнгэр заяатай гэрт амьдардаг болохоороо амьд үлдэж байгаа юм гээд л 70 градус хүрч хүйтэрнэ нар 3 хоног гарахгүй яагаад гэвэл наран дээр нэг юм болно яг юу болохыг нь мэдэхгүй ямар ч байсан нэг юм болно нарнаастом биетэй ямар нэг аварга амьтан нарыг залгиж магадгүй тэгээд бид нар энд тогоо шанагаа тачигнуулангуут нөгөө амьтан чинь цочоод нарыг амнаасаа алдаад
би 25 улсын хэл мэддэг илүү ч үгүй дутуу ч үгүй нэмэгддэг ч үгүй хасагддаг ч үгүй америк англи герман солонгос за тэгээд за өөр ямар улс байдаг билээ эрээн улаан үүд ...
Алтан цөгц нь гадагш гарсан тул түүний тухай мэдээлсэн Дожоо гуай олж ирэхээр хойноос нь явсан гэсэн шүү. Ум маний бад ми хум.
Манайхаан хамжааргатай бай л даа Алтан цөгцөө олсон юм уу Олоогүй болоод л улс орон чинь хямраад дээр доргүй бужигнаад хорлолд өртчихсөн өө мэддэггүй юу, Алтан цөгц эргээд ирэхэд бүгд байр байрандаа орцгооно Одоо бол малгайгаа хөлдөө углачихсан оймсоо толгойдоо зүүчихсэн явж байгаа, Мэдэх нэг нь мэддэг юм шүү
Ter altan zugziig maan oloochee! Haashaa hiichihsen yum be? Ene zasgiin gazar, prime minister nar yuugaa hiij bainaa? Terniig olohgui bol er n hezuudehn degee aa? Hun amitan n hurtel odoo chuluu muluugaar baagaad balarch baina daa ene Mongol...
Яг үнэндээ манайхан өөрсдөө их амархан хууртах юмаа ядаж байхад. Сурвалжилсан, үзсэн, мунхарсан. хэхэ
Iim ard tumniig huurch zalidsan etgeediig nasaar ni shorond hori j. Hurungiig ni huraag ter zardal gargaj ochison mulguunuudad huvaaj ug nasaar ni hori dahij mongold tiim yum garahgui
Nvdnii bulainuud chine setgvvlch n Ter n hamaatniih n Egch gee biz dee??!!!!!
Altan tsogtsiig chini naad xuuxen chini zalgichixsan yum bishuu? Odoo booljood gargachixaar Mongol uls ayndaa saixan bolno.
avgai nar iimerhuu id shid gargaj biesee damshiglah ni haana ch baidag l zyil, Harin ochij survaljlaad oron dayar tsatsaad baidag ni harin Mongol baih
er ni ard tumnii tarhiig ugaagch nuhduudiig arga hemjeegee avaachee arai heterch bna shuu
Teneg tsarailaad bgaa nohort huuliinhariutslaga hyleelgeech , Hynii ouyn sanaagaar togloh hudlaa yarih chin barag hulgaigaas doloon dor shyy de , manaihan oorsnoo newtryyleg bolgood medeelj ch bdag . yadarsan setgyylchidtei oron shyy , Yun shinjleh uhaan , bygdeeree sarmagchin bolj bh shig bna da ,
ХӨВСГӨЛИЙНХӨНД СҮВ ТОМТЫНХОН ГЭЖ ХОЧ ХАЙРЛАВ.
Наадуул чинь өөрсдийнхөө хүрээнд л сэтгэж байгаа ш дээ. Тэрийг нь гаргадаг буруу л байхгүй юу. ТВ9 6-настай хүүхэд морь болж тоглоод байвал энэ морь болчихож гээд гаргах нь л дээ.