СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д гуравдугаар сард шинээр төрсөн хүүхдийн тоо дахин хамгийн бага үзүүлэлтэд хүрч, Ази тивийн дөрөв дэх эдийн засагтай улсын хүн ам зүйн хямралыг хүндрүүлсээр байна.
Энэ оны гуравдугаар сард ердөө 21 138 хүүхэд мэндэлсэн нь жилийн өмнөхөөс 8.1 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд БНСУ-ын Статистикийн үндэсний агентлаг 1981 оноос эхлэн сар тутмын мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойших гуравдугаар сарын төрөлтийн хамгийн доод үзүүлэлт болжээ.
Өмнөд Солонгост шинээр төрсөн хүүхдийн тоо 88 сар дараалан буурч байна.
Төрөлт багасаж байгаа нь Өмнөд Солонгосын хувьд томоохон хямралын нэг болоод байна. Орон сууцны үнэ өндөр, эдийн засгийн тодорхой бус байдлаас болж залуу үеийнхэн хүүхэдтэй болохоо хойшлуулах буюу эсвэл бүр хүүхэд төрүүлэхгүй байх хандлага түгээмэл болжээ.
Тус улсын нэг эмэгтэйд оногдох төрөлтийн тоо буюу нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлсэн хүүхдийн дундаж тоо 2023 оны нэгдүгээр улиралд 0.81 болж, өмнөх жилийнхээс 0.06 пунктээр буурсан байна.Жилийн эхээр шинээр төрж буй хүүхдийн тоо илүү олон байдаг учраас энэ үзүүлэлт цаашид үргэлжлэн буурах төлөвтэй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Үүний зэрэгцээ нас баралт төрөлтөөс давсан хэвээр байгаа бөгөөд энэ хандлага 2020 оноос хойш үргэлжилсээр байгаа аж. Гуравдугаар сард 28 922 хүн нас барсан нь жилийн өмнөхөөс 35.2 хувиар буурсан үзүүлэлт боловч хүн амын тоо 7 784 өөр буурчээ. “COVID-19” цар тахлын нөлөө багассан тул хүн амын дунд нас баралт буурсан байна.Цар тахлын хязгаарлалтуудыг цуцалсны дараа олон хос хуримаа хийж, 18 192 гэрлэлт бүртгэгдсэн нь өмнөх жилийнхээс 18.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн хугацаанд гэр бүл цуцлалтын тоо 4.7 хувиар өсөж, 8 255 болжээ.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(4)
Хойгийн хужаанууд сүйрвэл таарна.Азийнхан цөм хогийн хүмүүс.Оросууд шиг биш.
Монголчуудыг яс үндэс,дов жалгаар хагалдаг Буриадууд та нарыг Оросууд чинь авч хэлэлцдэггүй.
400 жилийн дараа устах орон. Гэр бүлийн хүчирхийлэл дарамт эдийн засгийн боломжгүй байдал үнийн өсөлт солонгосын залуучуудыг гэрлэж хүүхэдтэй болохоос зайлсхийх байна
Манай УХНА авилгачийг Өмнөд Солонгос ерөнхийлөгчөө болгооч. Тэгвэл хүүхдийн мөнгө гээд л сар бүр 1 сая вон тараана. За тэгээд хүүхэдтэй холбоотой ихэнхи зардлыг үнэгүй болгоно доо. Манай УХНА сайн удирдагч шүү. Мундаг хувьсгалиуд ар араас нь хийдэг. Өмнөд Солонгос аваарай.