sonin.mn

ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова 7-р сарын 1-нд болсон хэвлэлийн хурлын үеэр, Японы тал АНУ-ын дунд болон ойрын зайн пуужингийн системийг байршуулсан нь бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд ноцтой эрсдэл учруулж байна гэж мэдэгдэв.


Тэрээр, Японы энэ үйлдэл нь ОХУ-ын Алс Дорнодын хилийн аюулгүй байдалд шууд заналхийлэл болж байгааг онцолсон бөгөөд ийм тогтворгүй алхам хийхгүй байхыг ОХУ өмнө нь удаа дараа анхааруулж байсныг дурьдсан аж.


Мөн ОХУ нь Ази, Номхон далайн бүс нутагт энх тайвныг хангах зорилгоор бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэжээ.

 АНУ, Япон сүүлийн үед олон удаа хамтарсан цэргийн сургуулилт хийсэн бөгөөд АНУ-ын “Typhon” дунд зайн пуужингийн системийг Японд дахин байршуулсан байна. 


Г.Бямба