Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Тус хуульд 2020 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг гурван жилээр сунгаснаар 400 орчим хүнийг цагаатгасан гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж онцлов.
Харин хуульд “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж зааснаас үүдэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүн 24, төрсөн болон үрчилж авсан хүүхэд 27 хүн нэхэмжлэл гаргаж, нөхөн олговор авч чадалгүй хоцорчээ. Иймд бичиг баримт нь бүрдсэн, тухайн үед шүүхийн асуудал шийдэгдэж амжаагүй байсан нийт 57 иргэний асуудлыг шийдвэрлэх хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хэллээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гомдол гаргах эрхийн үргэлжлэл болсон нэхэмжлэл гаргах эрхийг уламжлалт байдлаар хугацаа тогтоон орхисон нь өдгөө 50 гаруй иргэний хилс хэрэгт шийтгүүлэн хэлмэгдсэн эрхээ сэргээлгэж нөхөн олговор авах эрхийг хязгаарласан зохицуулалт болон үлдсэн тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна.
Хуулийн төсөл батлагдсанаар нөхөн олговороос хоцорсон иргэдийн нэхэмжлэл гаргах эрх нээгдэх, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12,14 дэх хэсэгт заасан эрх хангагдана гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мөн шүүхээс тогтоосон хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид нөхөн олговор олгох тул холбогдон гарах зардлыг урьдчилан тооцож төсөлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл3
Дэлхийн хуваагдал Хятад, Америк гэсэн лагерь болж байна. Чимээгүй тушаал гарч 2026 оны 7 сарын 1 өдрөөс хагас дамжуулагч чип үйлдвэрлэх бүх технологиос хятадыг бүрэн салгажээ. Цаашид мэдлэг боловсрол хүртэл тус тусдаа сална. Монголын нэг зэсийн уурхай үйлдвэр аль нэг талд нь орохоос өөр замгүй болно. Оюутолгойг яахыг бид толгой мэдэх цаг ирж байна. Одоо өнгөрсөн асуудлыг сөхөөд яах билээ. Монголд ирээдүйг харж чаддаг удирдагч хэрэгтэй. Ирээдүй болсон хүүхдүүдийнхээ толгойд хэрэгтэй технологи эзэмшүүлэх зорилгоор наад мөнгө төгрөгөө зарцуул.
МАН Монголын 100 мянга гаруй иргэн тэр дундаа Чингисийн алтан ургийнхныг хэдэн арван мянгаар хоморголон алж геноцид аллага үйлдсэн.Тэгчихээд тэдний оронд мангайсан дүртэй манж хятадын бохир цустай хунхуузуудыг төрд гаргаад бүлэглэн ууж идэцгээж байна.
1919 онд Сюй Шүжан баруун хойд хязгаарын хэргийг шийтгэх яамны сайд, тус хязгаарын цэргийн ерөнхий командлагчаар томилогдон, Хятадын хуурай замын цэргийн ангийг удирдан, 1919 оны 7-р сард Хүрээнд ирж Монголын автономийг сайн дураар устгах тухай хүсэлт гаргахыг Богдын засгийн газарт тулган хэрэгжүүлэх ажиллагааг гардан хийжээ. Хятад цэргийг Монголд авчирсан гол хүн МАН-ын ерөнхий сайд Бао Ли овогт Цэрэндорж гэдэг хужаа байсан байна. Энэ хужаагийн хөшөөг МАН их дэлгүүрийн урд талд босгуулжээ.. Хүрэлсүх, Ми данжаад, тэргүүтэй МАН-ын бүдүүн данжаадууд энэ хөшөөнд мөргөж урд зүүг харан санаа алдан алцганалдан алхацгаадаг болсон байна..