“Малтай мөртлөө эхнэргүй.”
Сүүлийн жилүүдэд ийм яриа сошиал сүлжээний хошигнолын нэг сэдэв болжээ. Малчин залуусыг элэглэсэн бичлэг, зураг, хошин тайлбарууд нийгмийн сүлжээнд хэдэн мянган хандалт авч, хүмүүс инээлдэн өнгөрдөг.
Гэвч энэ инээдний цаана бидний төдийлөн анзаарахыг хүсдэггүй нэгэн бодит асуудал бий. Энэ бол зөвхөн ганц бие малчин залуусын тухай асуудал биш. Харин Монголын хөдөө орон нутгийн хүн амын бүтэц, гэр бүлийн тогтвортой байдал, мал аж ахуйн ирээдүйтэй холбоотой томоохон сорилт юм.
Монголын мал аж ахуй бол зөвхөн эдийн засгийн салбар биш. Энэ бол Монголчуудын уламжлалт амьдралын хэв маяг, соёл, хүнсний аюулгүй байдлын нэг тулгуур. Гэтэл энэ салбарыг үргэлжлүүлэн авч явах залуу үеийнхэн гэр бүл зохиох боломж улам бүр хумигдаж байгаа нь анхаарал татах асуудал болоод байна.
Хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа олон залуу хөдөлмөрлөж, амьдралаа авч явж байна. Тэд малтай бол малтай, орлоготой бол орлоготой. Гэвч тэдний хувьд гэр бүл зохиох нь өмнөх үеийнхээс хамаагүй хүндрэлтэй болсон тухай сум, багийн удирдлагууд ч, өөрсдөө ч ярьдаг.
Энэ үзэгдлийн гол шалтгааны нэг нь хүн амын шилжилт хөдөлгөөн.
Орон нутгийн охид ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ихэвчлэн аймаг, нийслэл рүү дээд сургуульд суралцахаар явдаг. Дараа нь ажилтай болж, амьдралаа тэндээ төвхнүүлэх нь олонтаа. Энэ нь хувь хүний эрх, сонголтын асуудал бөгөөд хэн нэгнийг буруутгах үндэслэл биш.
Гэхдээ үр дагавар нь тодорхой. Залуучуудын хүйсийн харьцаа алдагдаж, зарим суманд гэр бүл болох насны эмэгтэйчүүдийн тоо эрс цөөрч байна. Үүний улмаас малчин залуусын хувьд гэр бүл зохиох боломж хумигдах нь аргагүй.Гэхдээ асуудлыг зөвхөн хүн амын шилжилтээр тайлбарлах боломжгүй.
Нийгэм өөрөө малчин хүний хөдөлмөрийг хэрхэн үнэлж байгаа нь бас нөлөөлдөг. Хотод оффист ажиллахыг амжилтын хэмжүүр мэт ойлгодог хэрнээ жилийн дөрвөн улиралд байгальтай тэмцэн хөдөлмөрлөж, улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа малчны хөдөлмөрийг хангалттай үнэлдэггүй хандлага нийгэмд байсаар байна.
“Малчинтай суувал хөгжинө гэж үү?”, “Хүүхдийн ирээдүй ямар байх вэ?” гэсэн асуултыг олон хүн тавьдаг. Гэтэл өнөөдөр олон малчин өрх тогтвортой орлоготой, орчин үеийн техник хэрэгсэл ашигладаг, цахилгаан, холбоо, интернэтийн боломжтой нөхцөлд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, бодит байдал болон нийгмийн төсөөллийн хооронд тодорхой зөрүү бий.
Нөгөө талаас хөдөө орон нутгийн хөгжлийн асуудлыг ч орхигдуулж болохгүй. Эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн хүмүүжил, соёл, чөлөөт цаг, дэд бүтцийн үйлчилгээ хоттой харьцуулахад сул хэвээр байгаа нь залуу гэр бүлүүдийг суурьшин амьдрах шийдвэр гаргахад нөлөөлдөг.
Ийм нөхцөлд асуудлыг зөвхөн “охид хөдөө очихгүй байна” гэж тайлбарлах нь өнгөц ойлголт болно. Үнэндээ залуу гэр бүл тогтвортой амьдрах орчин, ирээдүйдээ итгэх итгэл дутмаг байгаа нь илүү том асуудал юм.
Энэ бүхний цаана нэг ноцтой асуулт үлдэж байна.
Өнөөдөр гэр бүл зохиож чадахгүй байгаа малчин залуусын асуудал маргааш мал аж ахуйн залгамж халааны асуудал болж хувирахгүй гэсэн баталгаа бий юу?
Мал сүргийг өвлөн авч, уламжлалыг үргэлжлүүлэх хүнгүй болох эрсдэл зөвхөн нэг айлын асуудал биш. Хөдөө орон нутаг хүнгүйдвэл сургууль хаагдана, цэцэрлэгийн хүүхэд цөөрнө, сумын хөгжил саарна. Эцэстээ мал аж ахуйгаа авч явах хүний нөөц ч хумигдана.
Тиймээс энэ асуудлыг хошигнолын сэдэв болгож өнгөрөөхөөс илүү бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай. Залуу гэр бүлийг орон нутагт тогтвортой суурьших нөхцөлөөр хангах, малчин өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэхгүйгээр энэ асуудал аяндаа шийдэгдэхгүй.
Хөдөөд малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг нь үнэндээ хайр дурлалын тухай яриа биш. Энэ бол Монголын хүн амын бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, мал аж ахуйн ирээдүйн тухай асуудал юм.
Өнөөдөр бид үүнийг онигоо болгож ярьж байж магадгүй. Харин маргааш энэ үзэгдлийн үр дагавар нь хоосорсон нутаг, эзэнгүй хот айл, малчингүй мал аж ахуй болж хувирвал инээх хүн гарахгүй л болов уу?
Х.Цэцэнноров
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл27
Хөдөөний эмэгтэйчүүд хотод ирээд хүнтэй гэрлээд зовж байна. Хөдөөний эмэгтэйчүүд хөдөөгийн малчин залуучуудтай гэрлэж хамт амьдраачээ
тэр эзгүй хээр нүүдэллэн мал дагаж яваа хүний амьдралын чанар яагаад ч сайжрахгүй л дээ. фермерийн аж ахуй эрхэлбэл яадгийн гэхээс.
Хөдөөний эрчүүд бүгд шахуу архичин
2026 оны 7 сарын 1 өдрөөс эхэлж хятадыг хагас дамжуулагч чип үйлдвэрлэх сүлжээнээс америк бүрэн тусгаарлажээ. Ингээд дэлхийг хүйтэн дайны хуваагдал ахин нөмөрч авлаа. Монголчуудаа мал аж ахуйгаа эрэгтэй эмэгтэй хүн гэж хуваагдахгүйгээр авч явахгүй бол бид өнгөрсөн 30 жил шиг явахааргүй болж байна. Дэлхийн 3-р дайн гарах биз.
Гадаад сурна гэдэг эмэгтэй хүний хувьд аймшигтай зориг гаргах шийдвэр мөн. Адаглаад хүчиндүүлэх, залилуулах, үр хөндүүлэх, өрөнд орох, гадаадын ажлын мөлжлөгт өртөх гээд асар их зовлон хүлээж байна. Сургана сурна гэдэг ойлголт бол амархан юм биш. Багш нэртэй гадаад нөхрийн туслах хийсээр эцэстээ диплом ч үгүй үлдэх эрсдэл бий. Хажуугаар нь Монгол эрэгтэйчүүд зүгээр байлгахгүй өднө, жирэмсэн болгоод салаад явна. Ийм ертөнцөд хөдөөгийн хөөрхөн Монгол охин яваад орох гэж ямар ч хүсэх зүйл биш.
Охин тосгоноос явжээ. Тосгон охиноос явдаггүй. гэдэгзүйр үг Орост байдаг. Монголд
Уламжлалт мал ахуй явахгүй болсны шинж уламжлал орчин үеийн сэтгэхүй хосолмол явахгүй бол болохгүй болжээ
Хоол хүнс хомсдох үед бүгд малчин болно.
Гадаад сурна гэдэг эмэгтэй хүний хувьд аймшигтай зориг гаргах шийдвэр мөн. Адаглаад хүчиндүүлэх, залилуулах, үр хөндүүлэх, өрөнд орох, гадаадын ажлын мөлжлөгт өртөх гээд асар их зовлон хүлээж байна. Сургана сурна гэдэг ойлголт бол амархан юм биш. Багш нэртэй гадаад нөхрийн туслах хийсээр эцэстээ диплом ч үгүй үлдэх эрсдэл бий. Хажуугаар нь Монгол эрэгтэйчүүд зүгээр байлгахгүй өднө, жирэмсэн болгоод салаад явна. Ийм ертөнцөд хөдөөгийн хөөрхөн Монгол охин яваад орох гэж ямар ч хүсэх зүйл биш.
тэр эзгүй хээр нүүдэллэн мал дагаж яваа хүний амьдралын чанар яагаад ч сайжрахгүй л дээ. фермерийн аж ахуй эрхэлбэл яадгийн гэхээс.
Хоол хүнс хомсдох үед бүгд малчин болно. Дэлхийд гар утас хийж чаддаг улс америк уу хятад уу гэдэг дайн хэдийнээ дэгдлээ. Удахгүй дайн гарна. Хүмүүс хүнсээ бэлдэж чадахгүй өлсөх болно. Хятадууд манай махны зах зээлийг атгах гээд байгаа цаад шалтгаан ердөө энэ.
Gay bolood hoorondoo suugaach. Delhiee dayar olon saya gaychuud hamt amidraad bolood l baina.
Засаг төр одоо хүмүүст эхнэр олж , авгай авах асуудалруу орж эхэллээ. Төр үасагтай болох юмсан гэж монголчууд олон жил хүсэж мөрөөдөж бна, 2028 онд төртэй болно.
2026 оны 7 сарын 1 өдрөөс эхэлж хятадыг хагас дамжуулагч чип үйлдвэрлэх сүлжээнээс америк бүрэн тусгаарлажээ. Ингээд дэлхийг хүйтэн дайны хуваагдал ахин нөмөрч авлаа. Монголчуудаа мал аж ахуйгаа эрэгтэй эмэгтэй хүн гэж хуваагдахгүйгээр авч явахгүй бол бид өнгөрсөн 30 жил шиг явахааргүй болж байна. Дэлхийн 3-р дайн гарах биз.
УИХ гишүүд төрийн албаны ажилчдын 1 хүүхдийг заавал хөдөө аймагт ажиллуулж амьдруулах хууль батлах хэрэгтэй....
2026 оны 7 сарын 1 өдрөөс эхэлж хятадыг хагас дамжуулагч чип үйлдвэрлэх сүлжээнээс америк бүрэн тусгаарлажээ. Ингээд дэлхийг хүйтэн дайны хуваагдал ахин нөмөрч авлаа. Монголчуудаа мал аж ахуйгаа эрэгтэй эмэгтэй хүн гэж хуваагдахгүйгээр авч явахгүй бол бид өнгөрсөн 30 жил шиг явахааргүй болж байна. Дэлхийн 3-р дайн гарах биз.
Би биеэ үнэлэгчдийг малчин залуустай холбож өгдөг АПП зохион бүтээж байгаа.. удахгүй ашиглалтанд орно.. 7-14 хоногоор үйлчилж төлбөрт нь хонь мал, сүү цагаан идээгээр бартердэж болдог апп байгаам аа..
Одооны сумын охидууд их зантай болчихсон юм ялангуяа царай нь арай гайгүйгүүд нь ! Улаанбаатарыг ч тоохгүй ! гадаад ру ! Австрали Швёд Япон явж ажиллана сурна гэж яриад байна төлөвлөөд ! биё биёнийгээ ч их уруу татаж байна ! Нэгтийм охин байхад 3 охин дагаж байна ! Аав ээж нь ч их дэмжээд гадаад яваад баян болоод ир ! чадвал баян гадаад хүнтэй суучих гэж солиороод байна ! Сум болгонд ийм байхад яаж өөдлөх вэ дэ ! Эрэгтэй баньд нар нь хөөрхий үлдээд морь уясан болж өөрийгөө тайвшруулаад зарим нь архинд ороод ! ёрөнхийдөө 30 гараад л нэг авгай авсан олсон болж байна ! Төрийн бодлого гэж юм алга ! Хүүк мүүк нь Батцэцэг гэж шаазан авгайг бондогнуулан дагуулж явахаас өөр юм хийхгүй байна ! Яана да яана !
Иймд монгол улсын ерөнхийлөгч хэмээх албанд хэнийг сонгох ёстойгоо малчид мэдэхгүй байгаа хэрэг. Эмс хүүхнүүдийг гадаад улсад сургах буруу. Улаанбаатараас очсон гадаадад сурч байгаа эрэгтэй оюутнууд монгол хоидыгоо жирэмсэн болгож, салж нийлдэг явдал байнга болдог. Дээр нь улаанбаатарын хэдэн тэнэмэл хулгайч худалч нар тэнд байдаг болохоор монголчуудыгаа залилах хуурах ёстой элбэг.
мөхөл гүүгээ явж бна даа. Учир нь Төр, Төрийн ажилтан нар бүгдэд нь "Монголын төлөө" зүрх ч сэтгэлч "түйч" бгүй. Бүгд -Гадаадын бууны НОХОД" эрлийз нар цаад эзэндээ зүтгэнэ.Наанаа худал хэрэлдэнэ. бүгд тангуд ЛАМ-ын ШАВЬ. Монгол мөхлөө
Удаа удахгүй хотынхон бүгд хөдөө гарна. Санаа зоволтгүй
мал маллана гэдэг бол маш хүнд хүчир хөдөлмөр. 8 цаг ажиллаад тарна гэсэн ойлголт үгүй. 24 цагийн турш малдаа санаа зовно, бүтэн нойртой унтана гэсэн юм үгүй. салхи шуурганд бүх малаа алдах эрсдэлтэй.
Гадаад сурна гэдэг эмэгтэй хүний хувьд аймшигтай зориг гаргах шийдвэр мөн. Адаглаад хүчиндүүлэх, залилуулах, үр хөндүүлэх, өрөнд орох, гадаадын ажлын мөлжлөгт өртөх гээд асар их зовлон хүлээж байна. Сургана сурна гэдэг ойлголт бол амархан юм биш. Багш нэртэй гадаад нөхрийн туслах хийсээр эцэстээ диплом ч үгүй үлдэх эрсдэл бий. Хажуугаар нь Монгол эрэгтэйчүүд зүгээр байлгахгүй өднө, жирэмсэн болгоод салаад явна. Ийм ертөнцөд хөдөөгийн хөөрхөн Монгол охин яваад орох гэж ямар ч хүсэх зүйл биш.
Гадаад сурна гэдэг эмэгтэй хүний хувьд аймшигтай зориг гаргах шийдвэр мөн. Адаглаад хүчиндүүлэх, залилуулах, үр хөндүүлэх, өрөнд орох, гадаадын ажлын мөлжлөгт өртөх гээд асар их зовлон хүлээж байна. Сургана сурна гэдэг ойлголт бол амархан юм биш. Багш нэртэй гадаад нөхрийн туслах хийсээр эцэстээ диплом ч үгүй үлдэх эрсдэл бий. Хажуугаар нь Монгол эрэгтэйчүүд зүгээр байлгахгүй өднө, жирэмсэн болгоод салаад явна. Ийм ертөнцөд хөдөөгийн хөөрхөн Монгол охин яваад орох гэж ямар ч хүсэх зүйл биш.
Зун болохоор архидаад авгай хүүхэн эргүүлээд гэрээ хэдэн хүүхэдтэй нь хаяад алга болдог. Энэ бол монголын хөдөөд нийдлэг болсон. Харин авгай нь боолын боол болж хувирдаг. Зарим хүүхнүүд морь уралдуулна гээд сум дамжаад тэнээд явдаг залуу малчдыг хүүхэд мүүхэдтэй нь орхиод хот орцон байдагш дээ. Хөдөө ч аймаар ш дээ
mONGOLIIN HEDEE MALCHIN HEREGTEI ENYYNIIG TEREES ZOHICHUULAJ HEDEE SYYDAG OLON TALT ARGA HEMJEE ABAHGYI BOL,;;;ENE NIIGEMIIN CHINI AMIDRAH GESEN DYND NI HEDEENII AMIDRAL HOZROGDOH NI BNA SUU.......Mongolchyydaa abraya gebel hedeegee zeb mergen bodlogotoi bolgoyo........................................................Mongolchyydiin hamgiin onchgoiloh anhaarah zyil ni hedeegee anhaar ene teb oron syyrin bol haana ch baidag niigemiin harilzaanii dynd yysdeg arga heregsel amidral temzel suu!!!!hynii yg ydamiig ni harya gebel Mongolchyydiin hamgiin ikhe ydamiin san deer togtoj syyh zyil ni hedee yum!!!!!!!!!!hedeegee anhaarzgaaya......................Malchidaa deedleh ni hamgiin chyhal chag ye ireed bna daa..........................
malchdiin 99 huwi ni medremjgv holdvv toms bhad suuh albagv tooh albagv🤮🤮🤮 hotiin bolowsroltoi erchvvd bhad l bolno