sonin.mn

Их Монгол улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр сум, аймгийн наадмын үндэсний бөхийн барилдаан эхэлж байна.


Олон зуун жилээс бидэнд өвлөгдөн ирсэн Үндэсний өв соёлыг тээсэн үндэсний бөхийг бидний өмнөх үеийн ахмад бөхчүүд нэр төртэйгөөр хойч үедээ үлдээн, ард олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн ХҮЧИТ БӨХЧҮҮД байсан бөгөөд ЭНЭ ЦАГ ҮЕД барилдаж буй бөхчүүд та бүхэн ҮНДЭСНИЙ БӨХӨӨ эрхэмлэн дээдлэх ҮҮРЭГТЭЙ билээ.


Улс, аймгийн цолтой бөхчүүд сум, аймгийн наадамд очин, хүчийг үзэн барилдахгүй, үзэгч олон нийтийг үл хүндлэх зохисгүй үйлдэл гаргаж байгаа нь нэн харамсалтай байна.


Бөх хүний болон өөрийн нэр төрийг эрхэмлэн

Улс, аймаг, цэргийн цолтой нийт бөхчүүд та бүхнийг сумдын болон бусад шатны баяр наадамд үнэнч шударгаар барилдаж, Монгол бөхийн жудаг ёсыг сахин хамгаалахыг уриалж байна.


МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ