УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдтой ярилцлаа.
-Та энэ хэргийн талаар ямар байр суурьтай байна вэ. Хорих ялыг торгох ял болгон шийдэж байх шиг байна. Нөгөөтэйгүүр та байхгүй зүйл дээр ял оноодог анхны жишиг боллоо гэж хэлж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?
-1937 онд “Тэр японы тагнуул гэнэ ээ...” гэсэн гэрчийн мэдүүлгээр 30 мянган монгол хүн, голдуу лам нарыг цаазаар авсан. Тэрэнтэй яг адилхан, “Энхболдын компани юм билээ” гэсэн гэрчийн мэдүүлгээр ял өгөөд анхан шат, давж заалдах шатны шүүх шийдвэр гаргаж байна. Хорих ялыг торгох болгож сольсон ч энэ бол хийгээгүй хэрэг учраас би Улсын Дээд Шүүхэд хянуулах гомдол гаргана, энэний ард гарна. Ер нь 1937 оны сургамжаас Монгол Улс сураагүй байна. Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой. Ардын нам засгийн эрх аваад 10 жил болж байгаа. 2016 оны сонгууль зургаадугаар сарын 28-нд болсон, өнөөдөр зургаадугаар сарын 30. Энэ 10 жилд Монгол Улсад хууль үйлчлэхээ больсон, шүүгчид хуульд захирагдахаа больсон, хийгээгүй хэрэгт хүнийг хэлмэгдүүлдэг болсон гэдгийг би өөрийн биеэр мэдэрч, баталгаажууллаа.
-Одоо Улсын Дээд шүүхэд хандана гэж байна. Дээд шүүхээс гарах шийдвэрт итгэж байна уу?
-Улсын Дээд Шүүхэд найдаж байна. “Хамтрагч, хамжигч” гэдэг дээр Дээд Шүүхийн тогтоолд тодорхой шалгуур байдаг. Заавал танил харилцаа, тодорхой үйлдэл шаарддаг. Гэтэл тэр нь тогтоогдоогүй байхад хоёр шатны шүүх ял өгсөн. Манай өмгөөлөгч хууль зүйн үндэслэлээр ньтайлбарлаж ингэж хэлсэн. Бид анхан шатны шийдвэрийг зөвшөөрөөгүй, давж заалдах шатанд гомдол гаргасан. Гомдлын гол агуулга хоёр зүйл дээр тулгуурласан. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх ёстой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон байх ёстой.
Гэтэл “хатгагч, хамжигч” гэдэг ойлголтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хатгагч гэдэг нь нөгөө хүнийг үйлдлээрээ эс үйлдлээрээ гэмт хэрэг хийхэд хүргэсэн гэм буруутай санаа зорилготой байх ёстой.
Гэтэл энэ нь тогтоогдоогүй байхад зөвхөн нэг гэрчийн мэдүүлгээр, нөгөө гэрчийн мэдүүлгээр баталгаажуулж шийдсэн. Гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болдоггүй. Гэтэл одоо шинэ маягийн ойлголт гаргаж ирж байна. Өмнө нь нэг гэрчийн мэдүүлгийг бусад нотлох баримтаар дэмжиж үнэлдэг байсан бол одоо гурван хүнийг хөтөлж ирээд “ингэсэн, тэгсэн” гэж хэлүүлээд хүнийг яллаж байна. Энэ бол 1937 оны хэлмэгдүүлэлтийн шинэ хэлбэр лүү орж байгаа хэрэг. Энийг хууль тогтоогчид анхаарах ёстой. Ардчилсан нийгэмд гэрчийн дамжмал мэдүүлгээр хүнийг яллах боломжгүй гэж хэлсэн. Өмнө нь ч би хэлж байсан, тэр байр суурь хэвээрээ.
-Шүүх хурлын үеэр та өөрийнхөө түүхийг ярьсан. Энэ талаараа мөн тодруулахгүй юу?
-Шүүх дээр би өөрийн түүхээ ярьсан. Би бол Зандаахүүгийн Энхболд. Манай аав Галсандонойн Зандаахүү. Өвөөгийн эмээ Содномпил. Эмээгийн аав нь Түдэвваанчиг гээд 1937 онд цаазлуулсан хүн байгаа юм. Улмаар 1998 онд хэлмэгдлийнх нь нэг сая төгрөгийг манай аавын төрсөн дүү нь авч байсан түүхтэй. Би шүүх дээр энэ түүхийг яагаад яриад байгаа юм гэхээр 1991 онд өмнө нь 1937 онд цаазлуулсан манай Түдэвваанчиг өвөөг цагаатгахдаа дан ганц гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй байсан учраас 54 жилийн дараа цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн.
Тэр үед ямар нэгэн “Японы тагнуул”, “хувьсгалын эсэргүү” мэдээж байгаагүй. Ёнзон хамба гэж Гандантэгчилэн хийдийн хамбаар Монголын бүх лам нарыг “эсэргүү бүлгийн гишүүн” гэж хэлүүлээд 30 мянган ламыг цаазаар авсан гашуун түүх бий.
Манай эмээгийн аав лам байгаагүй, тайж хүн байсан. Сайн ноён аймгийн захиргаанд ажиллаж байгаад 1921 оны хувьсгалын дараа малаа маллаад Баруунбаянуул суманд амьдарч байсан хүн. Энэ түүхийг би яагаад яриад байгаа вэ гэхээр 1937 оны сургамжаас Монгол Улс сураагүй байна. Социализмын үед ч, 1992 оны Үндсэн хуулиар тогтсон ардчилсан Монголд ч дан ганц гэрчийн мэдүүлгээр хүнийг хэлмэгдүүлдэг байж болохгүй. 30 мянган гэм зэмгүй иргэдийг буудаж алсан гашуун түүх бий.
-Манай Эрүүгийн хууль, Үндсэн хуульд хүртэл дан ганц гэрчийн мэдүүлгээр хүнийг яллах ёсгүй, заавал бодит эх сурвалж, нотлох баримттай байх ёстой гэж заасан. Гэтэл энэ зарчмуудыг уландаа гишгэж байна гэж ойлгох уу?
-Тэгэж байна. Анхан шат, давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр нэг гэрчийн мэдүүлгийг үндэслэж шийдвэр гаргасан. Тухайн гэрч Доржханд гэдэг хүн мэдүүлгээсээ буцсан ч тооцоогүй, хэрэг үргэлжилж байна.
Би Дээд шүүхийг анхан болон давж заалдах шатны шийдвэртэй нийлэх үү, эсвэл хууль ёсны зарчим барих уу гэдгийг туршиж үзэх гэж байна.
Гол нь Үндсэн хууль бодитоор ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг шалгах гэж байгаа юм. Энэ хэрэг дээр намайг “хамжигч”, “хатгагч” гэж үзээд 40 гаруй сая төгрөгийн ял оноосон. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Монголын ард түмэн энэ шүүхийн систем ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг дүгнэх шаардлагатай. Сүүлийн 10 жилд МАН засаг барих хугацаанд улс орон туйлдаж, шүүхийн тогтолцоо дампуурсан гэдгийг энэ хоёр шатны шийдвэр харуулж байна гэж би үзэж байна. Гэхдээ би цөхрөхгүй, Дээд шүүхэд хандана.
-Таны хувьд эрүүл мэндийн байдал ямархуу байна. Шүүхийн танхимд хүзүүндээ хамгаалт зүүсэн харагдсан?
-Миний эрүүл мэндийн асуудал бий. Хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон. Үүнээс болж миний хөдөлгөөн хязгаарлагдаж, 4 жилийн өмнө хийлгэсэн хүзүү нурууны дискний мэс заслын байдал хүндэрсэн. Одоо удахгүй дахин хагалгаанд орох шаардлагатай болсон. Энэ зардлыг би Засгийн газраас нэхэмжлэх гэж байгаа. Энэ бол хүний эрүүл мэндэд нөлөөлсөн асуудал. Ер нь Монголын ард түмэн шүүхийн энэ дампуурсан тогтолцоог засах шаардлагатай. Ирэх Ерөнхийлөгчийн сонгууль, дараагийн УИХ-ын сонгуулиас эхлээд энэ өөрчлөлтийг хийх ёстой. Яагаад энэ шүүхийн систем ингэж доголдож байгааг би бараг ойлгосон. Гэхдээ Дээд шүүхийн шийдвэрийг туршиж үзээд дараа нь тодорхой хэлнэ. Би хийгээгүй хэргийнхээ төлөө ял авсан үйл явдлаараа ном бичиж байгаа. Хуулийн ангийн оюутнуудад гарын авлага болж үлдэг.
Э.МӨНХТҮВШИН
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл14
Санхүүгийнхэн улсыг захирдаг. Монголд байгаа хамгийн том эрхтэй сонгогдохгүйгээр томилогдож ажилладаг төрийн албан хаагч нэрээр биднийг дарлаж байгаа хүмүүс бол санхүүгийнхэн. Тэд биднийг яллаж шийтгэдэг. Шүүх биднийг шүүж байгаа хэрэг биш. Шүүх мөнгөгүй бол зүгээр тоглоомын хүүхэлдэй болно. Санхүүгийнхэн хэнд ял өгөхийг шийддэг.
Үнэн арчаагүй бэлтрэг юм даа.. Хүрэлсүх хулгай хийсэн нүүрснийхээ мөнгөөр Тэрэлж дэх Бугат ресорт эдлэн газраа бариулсан , баримтыг дэлгэнэ гэж сүрдүүлж байгаад шоронгоос мултарчихаж чадахгүй...Газрын наймаачин Миеэ луухаан данжаад хүртэл Хүрэлсүхийг айлган сүрдүүлж байгаад хүүхдээ дарга болгож чадаж байна..
Эх орныхоо эсрэг ажилладаг хорлон сүйтгэгчийг хууль бусаар ялаас хэлтрүүлсэн биш энэ золиг нь бүр рольдоо итгээд өөрийгөө гэм буруугүй гэж үнэмшээд амныхаа зоргоор цуурч эхэллээ!!
Улс төрийн захиалгат хэрэг
Mundag shudaga zaluudaa bayrlalaa
TUN CH MUNDAG HUN DEE . ARDIIN NAMIINHAN HELMEGDUULEH GEED L UZEED BNA
Зандаахүүгийн заалдаж давах чадвар, мэдлэгтэй ЗАНГАРАГТАЙ УЛС ТӨРЧ ХҮҮГ зажлахгүй залгиж, завхралын замаа засах ЗАЛЬХАЙ, БУЛХАЙ санаатангуд түүнд БУТНИРГҮҮЛЭХ л БОЛНО !!!
Шүүх гэж байгаа боловч цаана нь АН, МАН-ын бүлэглэл бүхнийг бдирдаж байна. Дургүй нэгнээ шоронд захиалга өгч хийж байгха мэт харагдаж байна. З. Энхбодд, Б.Энхамгалан нарыг зөв гэж хэлэхгүй, гагцхүү буруу ч гэж хэлэхгүй. Үүнийг Дээд шүүх л үнэн зөв шийдэх ёстой. Дээр нь шүүхэд ард түмний чөлөөт хяналт гэгч зүйл албан ёсоор баймаар байна. Энэ нь хэн нэг УИХ, ёрөнхийлөгчид хамааралгүй зөвхөн ард түмнээс сонгогддог ШҮҮХИЙН үйл ажиллагаанд хяналт тавьдаг ҮНДЭСНИЙ АРД ТҮМНИЙ ЗӨВЛӨЛ гэж баймаар байна даа. Энэ бол зүгээр нэг санаа, санал юм шүү.
Хуулийнханд хоер том алдаа баына Нэгд бие биенийхээ шийдвэрийг буруу ч байсан дэмжээд дэмжээд ч явчихдаг Хуулиа бариад өөрийн итгэл үнэмшлээр шиыдвэр гаргаж чаддаггүй Хоерт манайд мэтрэлцээний зарчмыг огт тоодоггүй өмгөөлөгчдийг ойшоодогггүй
Арчаагүй бэлтрэг юм даа.. Хүрэлсүх хулгай хийсэн нүүрснийхээ мөнгөөр хулгайн мөнгөөрбариулсан Тэрэлж дэх Бугат ре сорт эдлэн газраа бариулсан баримтыг дэлгэнэ гэж сүрдүүлж байгаад шоронгоос мултарчихаж чадахгүй..Арчаагүй бэлтрэг..Газрын наймаа Миеэ данжаад хүртэл Хүрэлсүхийг айлган сүрдүүлж байгаад хүүхдээ дарга болгож чадаж байна..
Санал нэг байна
Доржханд гэж бузрын янхан хүүхэн Монгол улсад маш олон хүнд гай хийсэн...
Шоронд бгаа хүн ярилцлхга өгч болдог пм уу
Новшийн уэхэлзсэн гөлөг
Новшийн уэхэлзсэн гөлөг
Новшийн цэхэлзсэн гөлөг
Dear Mongols: The one who officially acknowledged ,the Mongols holy venue ,as a crime against humanity-Genocide.Five hundred years ago Mongols committed genocide in eastern Europe. He, very corrupt former speaker of parliament ,and his crooked allies must pay ultimate the price . Europe is bleeding because of corrupt EU and Putin `s special military operation . Mongols, never ever elect this type of criminal minded crooked politicians again. Not Russia and China but them will bleed you to death. Sincerely Iron Leader the Great