Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад ажлын айлчлал хийж, Монгол, Оросын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний ээлжит зөвлөлдөх уулзалт болон Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденког хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өнөөгийн байдал, дээд, өндөр түвшний айлчлал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр логистик зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Сайд Б.Батцэцэг Монгол, Оросын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт болон Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтад өндөр амжилт хүсээд, эдгээр уулзалтын үр дүн нь хоёр болон гурван талт хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний бэлтгэлийг хангах, бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Орлогч сайд А.Ю.Руденко халуун дотноор хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Монгол Улстай хөгжүүлж буй Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлж, харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө ОХУ-ын ГХЯ-ны зүгээс анхааран ирснийг цохон тэмдэглэж, монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл8
Оростой нягт хамтрана гэхээр яах юм бол ? ?
Бэнзээн, сум зэвсэг өгнө гэж арай байхгүй байх
Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, Европын Холбооны Гадаад хэргийн сайдын шинэ хязгаарлалтын төлөвлөгөөний талаар тайлбар хийж, Орос улс Киевийн дэглэмд зорилгодоо хүрэхийн тулд “дарамтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэх болно” гэж мэдэгдэв. Өмнө нь Финландын Эрх чөлөөний холбоо намын гишүүн Армандо Мема Украины талд мөргөлдөөнд улам олон Европын улсууд татагдаж, тэдний нөөцийг Оросын иргэд, түүний дотор энгийн иргэдийн эсрэг үйл ажиллагаанд чиглүүлж байгааг тэмдэглэжээ. Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өөрийн зүгээс Киевийн дэглэм Барууны орнуудын хүсэлтээр хурцадмал байдлыг улам хурцатгаж, Оросын холбоотнуудыг мөргөлдөөнд татахыг оролдож байна гэж мэдэгдэв. Тэрээр мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский иргэний дэд бүтэц болон Оросын хүн ам руу халдсанаар байдлыг улам хурцатгах гэж оролдож байна гэж мэдэгдэв.
OROS HULMASUUD YAGAAD MONGOL RUU IREED BNA AA . BAS YAMAR GAI ZOVLON TARIH GEED L HUDLAA INEEGEED IREED BNA BE? MUU BUZAR HULMASUUUD
5 хүний цусаар гараа угаасан алуурчин ,Америкт 11 хаус Оюутолгойгоос авсан авлигалынхаа мөнгөөр худалдаж авсан хятадын хөгшин эфү С.Баярыг МАН шагнасан байна.
монголоос морин цэрэг нум сум гуйжээ
Украйныг зэвсэглэж байгаа барууны улсуудыг буруутгаж, Орос Монголын гадаад харилцааны сайдууд хамтарсан мэдэгдэл хийвэл зүгээр шүү.
Монгол 1990 онд Азийн дайсан Оросын хараанаас гарч бие даасан.Бурятай республика гэж битгий андуур.Санаа чинь социализм шиг Монголыг ганцаардуулж боолчлох байна. Оросуудын холбоотон байхад ямар байдгийг бид мартах болоогүй.
Эвгүй цаг үед хулхи Европ Оросын Путинийг Хүүк Батцэцэг хоёр урьж Азийн Монголыг хоролсон. Батцэцэгийг Хүрэлсүхийн энхрийлдэг буриад цустай байхад би лав гайхахгүй. Манай гадаад харилцаа,тагнуул,хэвлэл мэдээлэл, урлаг соёл угаасаа Буриадуудынх байдаг.