“Монголын Алт” (МАК) ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олон улсын стандартад нийцсэн 960 хүүхдийн эко сургууль барьж байгуулан, тус сумын болон сургуулийн удирдлага, хүүхэд багачуудад хүлээлгэн өглөө.
.jpg)
.jpg)
.jpg)
Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийг төр нийгмийн ахмад зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор, БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат асан Т.Бямбаагийн нэрэмжит болгосон юм. Төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Т.Бямбаа нь Карниковын тосгоны гэгдэх Ерөө сумын бага сургуулийн ууган сурагчдын нэг байсан ба Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх техникум төгсөж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сургуулийн бага ангийн багшаас ажлын гараагаа эхэлж байжээ. Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийн анхны төгсөгчдийн нэг бөгөөд Тимирязевын нэрэмжит Москвагийн Хөдөө Аж Ахуйн Академид эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан, хөдөө аж ахуйн салбарын нэртэй эрдэмтэн, эдийн засагчдын нэг юм.
.jpg)
.jpg)
.jpg)
Т.Бямбаагийн нэрэмжит Ерөө сумын сургуулийн хуучин барилга нь 1958 онд анх ашиглалтад орж байсан ба 2016 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр актлагдаж, багш, сурагчид ажиллах, суралцах боломж нөхцөлгүй болоод байсан юм.
“Монголын Алт” (МАК) ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайширын гэр бүл аавынхаа нэрэмжит тус сургуулийн барилгыг шинээр барих санаачилгыг гаргаж, нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн боловч цар тахлын нөлөөгөөр хил гааль дээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил хоёр жил үргэлжилжээ.
Нийтдээ 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий шинэ сургуулийн барилгын бүтээн байгуулалтад “Монголын Алт” (МАК) ХХК өөрийн үйлдвэрлэдэг цемент, хийт бетон, хаалга, цонх, агааржуулалтын хоолой зэрэг барилгын материалыг ашигласан ба 4 давхар, 3112 м2 талбай бүхий уг сургууль нь 30 гаруй анги танхим, лаборатори, номын сан, спорт ба урлаг заал, хооллох танхим, эмч, сэтгэл зүйчийн өрөө, хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө, шүршүүр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шат болон биеийн тамирын талбай, гадна орчны тохижилт зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт болжээ.
“Ерөө сумын шинэ сургуулийн барилга нь Монгол орны 330 сумдын дотор анхны олон улсын стандартад нийцсэн, хамгийн том сургууль болж байгаагаараа онцлогтой”
Шинэ сургуулийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр “Монголын Алт” (МАК) ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, сумын Засаг дарга Б.Сэргэлэнтэй сургуулийн барилгыг шилжүүлэх “Бэлэглэлийн гэрээ”-д гарын үсэг зурсан бол “Монголын Алт” (МАК) ХХК, Ерөө сумын сургуультай “Урт хугацааны хамтран ажиллах гэрээ”-г байгууллаа.
“Монголын Алт” (МАК) ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд, түүний дотор боловсролын салбарт өөрсдийн хувь нэмрээ түлхүү оруулж ирсэн ба өнгөрсөн хугацаанд Ерөө сумын 960 хүүхдийн сургуулиас гадна Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, хүүхэд залуучуудын соёл, спортын төв, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хүүхдийн цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалтуудыг өөрсдийн хөрөнгөөр барьж эх орны хойч үе, ирээдүй болсон бяцхан үрс, хүүхэд багачуудыг сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад анхааран ажиллаж ирсэн байна.

Сүүлийн жилүүдэд нийслэлд баригдаж байгаа томоохон хотхонууд сургууль, цэцэрлэггүй байгаа нь хотын түгжрэлийн нэг үүсвэр болж байгаа бол, сургууль, цэцэрлэг баригдсан хороололд ихэвчлэн өндөр төлбөр бүхий хувийн өмчийн хэлбэртэй сургууль, цэцэрлэг байгаа нь хүүхэд багачуудын сурч боловсрох эрхэд ялгавартай хандаж буй нэг илрэл юм. Тэгвэл Монгол орны ирээдүй хойчийн төлөө, төрийн өмчид буюу улсын мэдэлд шууд шилжүүлэн өгч байгаа “Монголын Алт” (МАК) ХХК-ийн энэхүү үүсгэл, санаачилгыг төр засаг татварын болон бусад бодлогоор дэмжин цаашид жишиг болгох ёстой гэж нээлтийн ажиллагаанд оролцсон олон зочид ярьж байлаа.
Сэтгэгдэл(16)
сэлэнгийн хилийн алтанбулагт орос монгол сургууль бий юу
ГАЙXАЛТАЙ !!!
Төрийн мөнгөөр хайгуулыг нь хийгээд бэлэн болгочихсон Цагаан суваргаас эхлээд 34 ордыг Нямтайшир өөртөө авсанд гайхдаг.Хуулиараа бол гэтэл 34% нь улс эзэмшинэ гээд заачихсан байдаг. Энэ сургуулиа яагаад МАК газар ойр, зам харилцаа зах зээл бүгдтэй Сэлэнгэд барьсан юм бол? Холын Алтайн хадан дундах юу ч байхгүй Баянөлгийд биш гэж! Эсвэл хотод хүүхдүүд нь 3 ээлжээр хичээллэж байгаа гэр хорооллуудад барих хэрэггүй юу?
ih hiimortoi endootoi ard tumen um
ЕРӨӨ ҮНЭТЭЙ ЭРДЭС БАЯЛАГ ИХТЭЙ ДЭЭ .
Нэгч гэсэн монгол хүн эзэшээд хойч үёдээ хэрэгтай зүйл хийж байгаад нь баярлаачээ!!!.! Энэ хэдэн тэрбумаар луйвардсан хүмүүс өөрийн чинь мөрөөдлийг биелүүлэх байхаа .Наад үгээ тэд нарт л хэл.Ажил хийж байгаагаа битгий хөлөөс нь чангаагаад байгаа ч дээ!!!
Барилгад зарцуулсан матириалынхаа үнийг олохын тулд цэмэгтнийхээ үнийг тэнгэрт тултал нэмж байгаа юм биш үү!!
Нямтайшир шиг сургууль болон бусад зүйл хийчихээдд олон юм ярьж болно. Юу ч хийгээгүй байж олон юм донгосох хэрэггүй.
БУСАД баячууд адаглаад орбитын урдуур зам дээгүүр гүүр барьж өгч ард түмэндээ туслаасай
Нямтайширын аав Бямбаа гэдэг хүн Ерөөгийн буриад хүн байжээ. Дээхэн үед Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Булганы Тэшиг сумдад буриадууд олон байсан юм.
Буриад ч байна уу.Казак ч байна уу ер нь ямар хамаа байнаа Манайхан ч тун сонин улс шүү!!!.Гайгүй яваж байгаа нэгийгээ дандаа хөлөөс нь чангааж байдаг бузартай хүмүүс шүү. Бүгд биш л дээ зарим нэг нь Нямтайшир болон гэр бүлийхэнд нь амжилт хүсье
Ямар нэг сургууль, цэцэрлэгийг огт мэдэхгүй хүний нэрээр нэрэмжит болгож болдог ямар хууль журам байдаг юм. Нэгмсөн мөнгөтэй хүмүүс Монголын бүх хотуудын гудамж талбайг өөрсдийн эх, эцэг, хүүхдүүдийнхээ нэрээр нэрлэчихвэл амар юм биш үү:. Ичиж амьдар. "Би мөнгөтэй" гээд ингэж аашилж болохгуй байх. Сургууль байгуулсан нь сайн хэрэг боловч, эцгийнхээ нэрэмжит болгосон нь утгагуй байна.
Чи өөрийнхөө мөнгөөр сургууль бариад өөрийнхөө нэрийг алдаршуулахыг чинь хэн байг гэсэн юм бэ?
Бага байхад Ерөөгийн Хөдөлмөр хүмүүжлийн колонийн сургуульд явуулна гэж багш нар айлгадаг байлаа 10 жилийн багш нар гэж мангас шулам чөтгөрүүд байдаг байждээ 52т Гиймаа гэж шулам байсан үхсэн байгаасай лаларын авгай
сталины хөшөөг буцааж тавиачээ номын санд нь орос ном алг
Үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн нэг МАК-ын хамт олонд амжилт хүсъе.