Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Улаанбаатар хот дахь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Энэ жилийн тухайд гуравдугаар сарын 15-аас эхэлсэн тус ажлын явц 74.5 хувьтай байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн, тохижуулах, онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах зорилгоор нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Тэгвэл наймдугаар сарын 15-ны байдлаар 144 байршил дахь 3621 гараашийг буулган, газар чөлөөлөөд байна.

Чөлөөлсөн талбайг хэмжээнээс нь хамааран ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж, явган хүний зам, сүүдрэвч зэргээр тохижуулж байгаа. Энэ онд гарааш буулгасан 70 байршилд нийслэлийн хөрөнгө оруулалтаар тохижилт хийж буй юм.
Сэтгэгдэл0
Сүүлийн үеийн орон сууцнууд доороо граштай баригддаг болсон сайн хэрэг.
Тодорхой цаг хугцаанд зөвшөөрөл бичиг баримт нь гарч байж барьсан ашиглаж байгаа хүний өмч хөрөнгийг төр гэгч дээрэм тонуулч маягаар нурааж байгаа нь хууль бус дээрэм шүү
гарааш яахав АРД ИРГЭДИЙГ АЙЛГАН СҮРДҮҮЛЭЭД БУУЛГАЖ БОЛЖ БАЙНА Албан газар компани гэсэн улын нэрийн дор барьсан хашаалж горьтог татаж барисан мухар гудамжуудыг буулгана уу
Сумъяабазар гэж шуналын тулам, чи л болж зүлэг ногоон байгууламж хийх гэж гараж буулгаж байгаа байх даа, Төрийн өмчийн хорооны харъяа байсан ГТБҮ-ыг УУХҮЯ-д татан авч мэргэжлийн удирдлагыг нь сольж өөрийн хүнээ тавиад дампуурлынх нь эхийг тавьсан, Газком гэж компани байгуулаад дүү Д.Сэржбүдээдээ өгсөн, Эрчис ойл билүү компани гайгуулаад шатахуун түлшний хангамж нийлүүлэлтэнд хяналт тавьдаг болсон, өөрөө УИХ-ын гишүүний эрх ямба, хангамжийг чамлаад унацтайгаар нь гээд Улаанбаатарын зархирагч болсон... Одоо наад шуналаа хязгаарла, биеэ баоь, тэвч тэс... Наад ард түмний аргагүйдээд л барьсан гараашнуудыг шөргөөхөө, нураахаа боль, за юу, НОВШ оо. Эсвэл чи Украйныг газартай нь тэгшилж байгаа шиг наад гарашуудаа дотор нь тавьдаг машинуудтай нь хамт устга, буулга, дараа нь би бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр удалгүй чи өөрөө нөгөө ертөнцөд очно...
Ийм гараашууд ахуйг муухай бөгөөд маш ядуу харагдуулдаг тул буулгаж орчныг нь тохижуулж байгаа нь маш зөв өө.
Хотын гол зам дагуу автобусны буудлууд дээр байгаа түц нэртэй жорлонгуудаа хэзээ буулгах вэ үнэхээр хотын өнгө үзэмж ариун цэврийг доош хийсэн юмнууд байна шүүүү