Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, тус ЭСЯ-ны нийт дипломат ажилтнууд Аугаа их Эх орны дайны Ялалтын 77 жилийн ойг тохиолдуулан Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд энэ сарын 10-нд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.
Дайны эхний өдөр МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөл хуралдаж, Зөвлөлтийн ард түмний талд бат зогсохоо илэрхийлсэн бөгөөд маргааш нь Сүхбаатарын өргөн чөлөөнд Улаанбаатар хотын албан хаагчид, хөдөлмөрчдийн цуглаан болж, “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” уриаг дэвшүүлж, тэр ёсоор Монгол улс нийгэм, эдийн засгийн бүх нөөцөө ялалтын төлөө шавхан дайчилсан билээ.
Монголын ард түмний хандив хөрөнгөөр байгуулсан “Хувьсгалт Монгол” танкийн бригад нь Москвагаас Берлин хүртэл баатарлаг дайчин алдрын зам туулсан бол, “Монгол ард” нисэх эскадриль Калинин, Баруун болон Белорусын нэгдүгээр фронтод тулалдсан түүхтэй. Дайны он жилүүдэд Монголын ард түмний бэлэглэсэн 500 гаруй мянган агт морь эх орны дайны ялалтад үнэтэй хувь нэмэр оруулж, Берлин хүрсэн түүхтэй. Дайны жилүүдэд тухайн үеийн БНМАУ-ын 3 жилийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний материаллаг тусламжийг улаан армид хүргэж, Аугаа эх орны дайны ялалтад хувь нэмэр оруулсаныг түүх мартах учиргүй. Тиймээс “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Аугаа их Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан юм.
Сэтгэгдэл0
Ажил хийх зүтгэлтэй, шинэ ноу хау оруулж ирж чадах мэдлэгтэй, дайчин, санаачилгатай залуу хүнийг элчин сайдаар томилох ёстой байсан юм. Тэтгэврийн зөнөг шар өвгөн хүүхэдтэйгээ хамт монгол төрийн зулай дээр заларчихаад бидний дээрээс бааж шээхээсээ ичдэггүй юм байх даа.
Mongol morid min bidenteigee hamt ayult dainii gald surun orj hichneen hunii amiig avarch boldoo. Hurai, hurai, Hurai!
ene uvguchuudiig yamaar ch ym saidaas salahgui buzaruud yma
Энэ хулгайч одоо ингэж сүржигнээд яхав дээ..
Энхтүвшин гуай сундаг хүн гэж боддогАмжилт хүсьe
Мундаг
Ингэх нь зөвөө дэлхий нийтэд маш чухал баярыг тэмдэглэх ёстой
За, бусад нь ч яахав, 2 ш цэцэг бариагүй байгаа даа кк
bidnii baharhal bol ene hyndet hesee dyrsgal yldejdee?emneh yeiin tyyheen medehgyi bol oid teersen sarmagchin lugaa adil gedegsen?...sain baina!!!bayarlalaa