sonin.mn
Маршийн Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, БЗД-ийн 16 дугаар хорооноос “Дайчин нөхөд минь, одонгоо зүүцгээ” өдөрлөг зохион байгууллаа. Тус 16 дугаар хорооны ахмадуудын дийлэнх хувь нь батлан хамгаалах салбарын хүмүүс байдаг тиймээс ч 2011 оноос эхлэн уг арга хэмжээг зохион байгуулж хэвшсэн юм. 
 
 
Энэхүү өдөрлөг нь эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалах үйл хэрэгт эр зориг, эрч хүч, залуу насаа зориулж ирсэн ахмад дайчдынхаа яруу алдарыг сурталчилан хүндэтгэл үзүүлэх, залуу үеийнхэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой юм. 
 
 
Өдөрлөгийн үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Баян зүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн шатбын дарга дэд хурандаа О.Энх-Амар, 16 дугаар хорооны дарга Б.Булганхүү нарын зочид оролцов. Тус хүндэтгэлийн арга хэмжээг нээж 16 дугаар хорооны засаг дарга Б.Булганхүү "Монгол Улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах үйлсэд нэгэн насаа зориулсан ахмад дайчдын дийлэнх хувь нь манай хороонд аж төрж, амьдардагт талархдаг. Учир нь манай хорооны залуус ахмад дайчдын туулсан замнал, түүхийг сонсож хүмүүжиж, ёс зүйтэй хүн болж төлөвшдөг гэхэд хэлсдэхгүй. Тэр ч утгаараа бид ахмад дайчдаа хүндэтгэж, залуу хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг жил бүр хийдэг" гэсэн юм. 
 
 
Өдөрлөгийг хүндэтгэн, ёслолын хувцасаа өмсөж, одон медиалаа зүүсэн ахмадууд энэ өдрийн хамгийн тод гэрэлтэх од нь байлаа.